МСДН

Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр

Монгол улсын Үндсэн хуулийн тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн тогтолцоог сонгодог ардчилсан зарчимд нийцүүлэх, үндэсний баялагаа зөв ашиглан улс орноо хөгжүүлэн, ард иргэдээ эрх чөлөө амьдралын баталгаагаар найдвартай хангах түүхэн сонголтын цаг үе ирлээ.

МСДН нэр дэвшигчдээ зарлав.

Ч.Лхагважав, Р.Нарангэрэл, С.Сонин, Д.Энхзаяа, Ц.Мөнхсаруул, П.Онхуудай, Ч.Аваадорж, Я.Дэрийлаамятав, Ё.Ганхуяг, Д.Баттогтох, Ж.Амгалан

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аж төрж, ажиллаж боловсрох бололцоог бүрдүүлэх талаар орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд иргэд өөрсдийн саналаа илэрхийлэх, тусгуулах талаар нээлттэй байх боломж олгох зорилтыг дэвшүүлж байна.

МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМЫН ДYРЭМ

Идэвхтэй иргэний нийгэм төлөвших нийгмийн харилцааг хөгжүүлэхийн төлөө үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн хэм хэмжээг дээдлэн намынхаа дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, нийгмийнхээ өмнө ёс суртахууны хариуцлага хүлээсэн улс төрийн байгууллага мөн.

Монголын Социал Демократ намын дарга А.Ганбаатар

1959 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр 3 хүүхэдтэй. Эхнэр Д.Алтанзаяа “Ю энд Си” компаний гүйцэтгэх захирал, охин Ундрал, Цолмон нар нь Польшид Варшавын Их сургуулийн оюутнууд, охин Цацрал ШУТИС- ийн оюутан.

Sunday, December 28, 2008

улстөрч Баабар, Бямбасүрэн, Лхагвасүрэн

Хэвлэлийн бага хурал

Монголын улсад Монголын Социал Демократ Нам байгуулсныг тунхаглаж байна. Монголын улс төрийн амьдралд иргэний зориг гарган, хувь нэмрээ оруулсан Монголчууддаа хандан шинээр эмхлэгдэн зохион байгуулагдсан Монголын Социал Демократ Намын үзэл баримтлалын тулгуур гурван зарчмыг зарлаж байна. Нэгдүгээрт: Улс орны хөгжлийг тодорхойлсон төрийн шийдвэр гаргалтанд эрх зүйт төрийн эрхийг дээдэлнэ. өнөөгийн Монгол оронд тогтсон намууд ноёрхсон төрийн эрхээс эрх зүйт төрийг дээдэлсэн намуудтай болох үндсэн дээр хөгжлийн нээлттэй бодлогыг тунхаглан хэрэгжүүлнэ.
Хэвлэлийн бага хурал (part I)

журмын нөхдийн дурсгалд

Үг студээс Ардчилсан Социалист Хөдөлгөөний 20-н жилийн ойд зориулан баримтат кино бүтээжээ.


Хатуу цагийн жавар сөрж
Хаврийн урийг авчиралцаж явсан
Халуун сэтгэлт андуудаас минь
Харин зарим нь байхгүй байна

Ашдын гэрэлт маргаашийн төлөө
Ард түмнийхээ ирээдүйн төлөө
Амиа  хүртэл хайрлаагүй тэдний
Амьсгаа нь өнөөдөр дуулдахгүй байна

Үгүйлэн дурсах сайхан нөхөд минь
Үргэлж бахархах баатар андууд минь
Үнэн цагаан ялах өдрийг
Үлдээж өгөөд харьсан байна

Өглөө бүр угтах нар шиг
Өөдөөс тосох ирээдүйн салхи шиг
Өнөр нөхдийн бүтээсэн үйлс
Өдөр болгон бидэнтэй золгоно

Эргэж үлдэх цаг тоо шиг
Залгаж төрөх шинэ үе шиг
Халуун журмын нөхдийн минь үйлс
Хаа ч хэзээ ч мөнхөд байх юм

ҮГ студи үзүүлж байна

ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ЛХАГВА, БААСАН ГАРИГИЙН 22 ЦАГТ С1 ТЕЛЕВИЗЭЭР ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ ҮГ студи

Э.Бат-Үүл, С.Баяр, А.Ганбаатар (төгсгөлийн хэсэг)

Их хурлын гишүүн Э.Бат-Үүл, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр, МСДН-ын дарга А.Ганбаатар нар оролцов.

Э.Бат-Үүл, Батчулуун, А.Ганбаатар (1-p xэсэг)

Их хурлын гишүүн Э.Бат-Үүл, МУИС-ийн философийн багш доктор Батчулуун,МСДН-ын дарга А.Ганбаатар нар оролцов. Монгол, Улаанбаатар хот Mongolia, Ulaanbaatar, Ug studio, Үг студи

ҮГ студи үзүүлж байна.

ҮГ студи ugstudio Ulaanbaatar Mongolia MSDP
ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ЛХАГВА, БААСАН ГАРИГИЙН 22 ЦАГТ С1 ТЕЛЕВИЗЭЭР ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ

Э.Бат-Үүл, Батчулуун, А.Ганбаатар (2-p xэсэг)

Их хурлын гишүүн Э.Бат-Үүл, МУИС-ийн философийн багш доктор Батчулуун,МСДН-ын дарга А.Ганбаатар нар оролцов. Монгол, Улаанбаатар хот Mongolia, Ulaanbaatar, Ug studio, Үг студи
Э.Бат-Үүл, Батчулуун, А.Ганбаатар (2-p xэсэг)

Friday, September 12, 2008

Монголын анхны клип

Monday, August 4, 2008

Зимбабед болж буй явдал

Бид өөрсдийгөө Африкийн ядарсан орнуудтай адил болчих вий хэмээн болгоомжилж ярилцдаг. Гэтэл аль хэдийнэ тэр замаар явж эхэлсэн юм биш үү. Зимбабед болж байгаа үйл явдлыг уншаад танд ингэж бодогдох буй за.
Товч танилцуулга:
Зимбабве улс нь Африк тивийн өмнө хэсэгт орших бөгөөд ИАБНУ , Ботсвана, Замби, Мозамбик зэрэг улсуудтай хиллэдэг. Нийслэл хот нь Хараре ба улсын албан ёсны хэл нь англи хэл юм.  Дээд доод танхимтай парламентын засаглалтай орон бөгөөд бөгөөд Африкийн Зимбабегийн Үндэсний Холбоо (ZANU)-ын дарга "Мөнхийн ерөнхийлөгч" хэмээн хочлогдсон Роберт Мугабе тусгаар тогтнолоо зарласан 1980 оноос хойш 28 жил энэ улсыг тэргүүлж байна. 390 580 км.кв газар нутагтай, 12 746 990 хүн амтай. Валютийн нэгж нь Зимбабе ам.доллар бөгөөд 2008 оны наймдугаар сарын 1 нд хийсэн мөнгөний шинэчлэлээс хойш хуучин арван тэрбум ам.доллар нь одоогийн нэг зимбабве доллартай тэнцэх болсон. Албан ёсны мэдээгээр инфляцийн хувь 2,2 сая хувь хүрсэн гэдэг бол албан бус мэдээгээр 12,5 сая хувь хүрээд байгаа гэж үздэг. Жишээлэхэд : 2008 оны долдугаар сарын 7-нд 17 цаг 00 минутад нэг лааз пиво 100 тэрбум доллар хүрч байснаа нэг цагийн дараа гэхэд 150 тэрбум хүрч байсан.

Нөөц бололцоо:
Зимбабе нь  металлургийн өндөр зэрэглэл бүхий хром, нүүрс, цагаан алт, асбест буву шөрмөсөн чулуу, зэс, никель, алт, төмрийн хүдрийн нөөцөөр  дэлхийд дээгүүрт орох баян орны нэг юм. Африкийн бусад орныг бодоход хөдөө аж ахуй хөгжүүлэхэд таатай цаг уур, хөрстэй орон бөгөөд үр тариа тамхины гол экспортлогч орнуудын нэг байжээ. Гэтэл 2000 онд 234 сая кг тамхи үйлдвэрлэж байсан орон 2006 онд 50 сая кг үйлдвэрлэх болтлоо буурчээ.
Учир шалтгаан:
Байгалийн баялгийг ашиглах нь хөгжиж буй орнуудын улс төрчдийг  "Зөгийн балтай торх" -ны төлөө өрсөлдөөнд татан оруулж, бусад салбараас олж болох ашгаас хэдэн зуун хувиар илүү олох ашгийн төлөө гадаад дотоодын бизнесийнхнийг хуйлруулах шалтаг болж өгдөг ажээ.
Ингэснээр улс төрчдийг авилгад татан оруулж төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэлд урин дууддаг. Улс төрийн шахалт хавчлага, хээл хахууль, эдийн засгийн төрөөс хараат байдал, протекционизм (аль нэг хэсэг бүлгийг төрөөс тусгайлан харж үзэх) зэрэг нь ашигт малтмалын ашиглалт дээр суурилсан төрийн нэгэн онцлог шинж болдог. Зимбабегийн удирдагч нь бүтээлч байдал, өсөлтийг урамшуулдаггүй, зах зээлийн зарчмыг гуйвуулж, нийгмийн нөөц баялгаар төрийн том аппаратыг угжих, "цус сорогч маягийн" төрийг бүрдүүлж сүүлийн жилүүдэд явуулсан эдийн засгийн алдаатай бодлогуудынхаа үр дүнд цагтаа баян чинээлэг явсан энэ орныг урьд хожид үзэгдээгүй инфляцид оруулаад байна. Эдгээр удирдагчид өөрсдийн тойрон хүрээлэгчдийн хамтаар улсын өмчийг эзэмшдэг бөгөөд,  100 тэрбум зимбабве доллараар талх худалдан авдаг "тэрбумтан" иргэд нь өлсгөлөн гуйланчлалд өртөж байхад эрх баригчид нь хэд хэдэн тэрбум ам.долларыг хуримтлуулсан байх жишээтэй.
Роберт Мугабе нь үнийн хяналт тогтоож, төрийн зарлагыг рекорд хэмжээнд хүргэснээс таван жилийн дотор үндэсний үйлдвэрлэл гуравны нэгээр буурч, туйлын ядуу зүдүү байдал 10 хувиар өсчээ. Хүнсний зүйл экспортолдог орон байсан атал үр тарианы бүтээгдэхүүн гуравны нэгээр буурч 6 сая илүү хүн өлсөж үхэх аюулд нэрвэгдээд байна. Цаасан мөнгийг үйлдвэрлэсээр, цаасны нөөцөө дуусгасан бөгөөд цаасаар хангаж байсан Германы Giesecke & Devrient компанийг Германы засгийн газар цаашид Зимбабед цаас нийлүүлэхийг хориглосон шийдвэр саяхан гаргаад байна.
Ерөнхийлөгч Мугабегийн тэргүүлсэн засгийн газар нь хөдөө аж ахуйн шинэчлэлийг 2000 оноос хойш явуулахдаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрчимтэй явагдаж байсан газруудыг хураан авч, үйлдвэрлэлийн хэрэгсэлгүй, туршлагагүй иргэдэд тарааж өгснөөс хөдөө аж ахуйгаа уналтын байдалд оруулсан ажээ.
Сонгууль:
Ийм байдлаар улс орныг мөхлийн ирмэг дээр аваачсан нам нь 2008 оны 3 сарын 29 нд болсон парламентын сонгуульд оролцохдоо сонгуулийг шударга бусаар явуулж,  сонгуулийн үр дүнг гуйвуулсан байна.
Морган Цвангирайн тэргүүлсэн сөрөг хүчний Ардчилсан өөрчлөлтийн төлөө Хөдөлгөөний (MDC) авсан 50,3% ийн саналыг луйвардаж 47,9%, болгон зарлаж, Африкийн Зимбабегийн Үндэсний Холбоо (ZANU)-ны тэргүүлэгч буюу одоогийн ерөнхийлөгч Мугабен намыг 43,2 хувь, санал авснаар зарласан атал ерөнхийлөгч Магубе нь сонгуульд оролцогсдоос хэн нь ч 50 хувиас дээш санал аваагүй учир дахин улиран сонгогдохоо зарласан байна.
Үүний дараахан иргэдийн 60 аад орон байрыг галдан шатаах ажил хийгдсан бөгөөд үүнд сөрөг хүчнийг буруутган олон хүнийг барьж хорих, 20 хүнийг алах ажиллагаа явагджээ. Сөрөг хүчний удирдагч М. Цвангирай энэ галдан шатаалт нь цаанаас найруулсан сөрөг хүчнийг буруутган булхайтай сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө төлөвлөгөөтэй хийгдсэн зүйл хэмээн буруутгасан байна.
Зөвшилцөл:
Үүнээс хойш 4 сар өнгөрсний дараа эрх баригч намаас сөрөг хүчнийг хэлэлцээрийн ширээнд урьсан бөгөөд сөрөг хүчнээс улс төрийн хүчирхийллийг зогсоох, MDC-ийн баривчлагдсан гишүүдийг суллах, хүчирхийллээс дүрвэн гарсан хэдэн зуун хүмүүсийг нутагтаа ирэх бололцоог хангах, хүмүүнлэгийн тусламжийг сэргээх зэрэг шаардлагуудыг тавиад байна.  Ноён Мугабе сонгуулийн кампанийн үеэр ихэнхи гадаадын байгууллагуудын тусламжийн бараа тараах явдлыг зогсоосон ажээ.
Энэ хэлэлцээр нь хоёр долоо хоногийн хугацаанд явагдаж, улс төр эдийн засгийн олон чухал асуудлуудыг хамрах бөгөөд эрх мэдлийг хуваах энэ хэлэлцээр нь хугацаандаа явагдаж амжихгүй атлаа амжилтанд хүрэх төлөвтэй бол хугацааг сунгах юм байна. Өмнөд Африкт явагдаж буй энэ хэлэлцээр 7 сарын 24- нд эхэлсэн бөгөөд асуудлыг шийдтэл парламентын шинээр сонгогдсон гишүүдийг дуудахгүй, шинэ засгийн газар томилогдохгүй юм байна. Хоёр тал хэлэлцээрийг байгуулж чадвал аль аль нь өөрт тааламжгүй буултуудыг хийх шаардлагатай болох бөгөөд ноён Мугабе өөрийгөө ерөнхийлөгч хэвээр үлдээх болон одоо төр барьж буй аюулгүй байдлыг сахиулагчдын хийсэн хэргүүдийг мөрдөхгүй гэдэг амлалт авах сонирхолтой байгаа ажээ.
Сөрөг хүчин нь энэ хэлэлцээрээр түр засгийн газрыг байгуулж, дараагийн шударга сонгуулийг удирдан явуулаад, тэрхүү шударга сонгуулиар ялах хүчинд төрийн эрхийг шилжүүлэн өгөх ёстой хэмээн үзэж байгаа ажээ.
Эрх баригч нам үнэхээр эрх мэдлээ хуваалцах гэрээг байгуулах санааг өвөртөлж байна уу эсвэл хугацаа хожиж, эрх мэдлээ цаашид урам гүнзгийрүүлэх алхмыг хийхээр бэлдэж байна уу гэдэг асуудал тус орны иргэд болон олон улсын ажиглагчдын санааг зовоож буй гол асуудал болоод байна.
Д.Энхзаяа

Wednesday, July 9, 2008

Салхин тээрэмтэй байлдсан нь

"Долдугаар сарын 1-ний үймээн самуун" болоод өн­гөрлөө. Дараа нь дөрвөн өдөр ардчилалгүй амьдрав. Зураг­таар үр дагаврыг нь жигшсэн хүмүүс л ярилцлага өгөх эрхтэй. Энэ "үймээний" учир жанцанг тайлбарлах, ядаж шалтгаан, шалтаг, оролцогс­дын талаар ярих хүмүүсийн ам хаалттай. Бичлэгээс тас­даж авсан хэсгийг л харуул­на, тэр хэсэг бол эрх баригч­дын өмнөө барих бамбай, ухуулга сурталчилгааны гол зэвсэг бололтой, хүмүүсийг намнасан талаар, агнасан талаар гэрчүүдийн ярьсан хэсгийг яачихав?! Ганц удаа хальт гаргаад янз нь тайраад шатаасан бололтой. Буудуулж үхсэн хүний ар гэрийнхэн хэлжээ. Миний дүүгийн амь нас үнэ цэнэгүй юу, байшин сав, ширээ сан­дал, морин хуур гэж гасласан хүмүүс байх юм гэж...
Тиймээ хүний амь үнэ цэнэгүй болсон газар бол Монгол Улс болчихоод бай­на... Тийм ч байлгасан хүчин төрийг барьж байна. Цаашид уртын урт дөрвөн жил төр барихаар зэхэж байна. Тэ­рийг мэдэр­сэн хүмүүс ядах­даа тэр нь эрх зүйн хувьд хүчинтэй эсэхийг, сонгууль шударга явагдсан эсэхийг шалгуу­лахыг хүсэж л жагсаж эхэлсэн юм, уул нь.
Гэтэл анхнаасаа л байшин шатаахаар, хэдэн хуур эв­дэж, хаард хулгайлж тэгээд буудуулж үхэхийн тулд жагс­сан юм шигээр тайлбарлах юм. Үг хэлсэн, мэдэгдэх хуудсаа өгөх гэсэн хүмүүс шоронд орж цаазлуулах ял авахыг хүссэн хэрэг үү, ОЛНЫ НҮДЭН ДЭЭР ИНГЭЖ ТӨЛӨВЛӨӨД ХИЙХ ДУРАК одоохондоо Монголд арай төрөөгүй байна. Бид 18 жил ардчилсан нийгмийг, зах зээлийн эдийн засагтай нь хамт байгуулж ирлээ гэж өөрсдийгөө болоод дэлхий нийтийг хуурч байс­наа долдугаар сарын 1-нд олж мэдэцгээлээ. Бид олигархи ба пролетарийн нийгмийг, монопольт эдийн засагтай нь байгуулж иржээ. Энэ чулуу шидсэн, эв­д­лэн сүйтгэсэн, шатаасан хүмүүс сарнаас юм уу, ха­жуу хөрш орноос ачигдаж ирээ­гүй, бидэн дотор байгаа бид­ний л нэг хэсэг. Өөдөөс нь бамбайн дор бултганан гарч ирж, бороохойдож өдчихөөд, барьсан, зодсон, алсан хү­мүүс нь төрийн төлөөлөгчид. Хэн өдөөж, тэр сөдөөгөөд гэж маргаад, тэрийг халж, энийг хориод асуудлыг шийддэг бол сайхансан. Нэг нь байраараа шатаад, нөгөө нь сонгуу­лиараа шатжээ. Харилцан зодоон болчихоод хэнийг нь хориод хэнийг нь шагнах юм бэ гэж нэгэн хүүхэн голыг нь олоод хэлчихсэн. 
1990 оноос хойших шил­жилтийн гэгдэх хүнд үед эрх нь хавчигдаж ядуу зүдүү өссөн, ажил төрөл, сургууль соёлоос завсардсан, тран­шей­ныхан, шил түүгчид, орон гэргүйчүүд, өвгөнтийнхөн, бизнесээ булаалгасан, хадга­ламж зээлийн хоршоонд мөн­гөө алдсан, мөнгөн ус, цианит натрид хордсон, зуд турханд малаа алдсан, газрын хэвлийг ухаж идэгсдийн ачаар ус гол ширгэж, ургах өвсгүй болсон нутгаас нүүж ирэгсэд, өдөр бүр өсөн нэмэгдэж буй үнийн дарамтад туйлдсан, сонгууль шударга болоогүйд бухимд­сан, ард түмэнд харьяалагдах газрын баялгийн дахин ху­ваарилалтын зодооныг харж жигшсэн, ирээдүйдээ итгэлээ алдсан сэхээтнүүд нэг үгээр хэлэхэд Монголын пролетари нар цуглаанд ирсэн байлаа. 
Хоёр талын чулуун байл­даан дундуур ундааны лонх түүгээд явж байсан ээж хүү хоёрын бичлэгийг олон хүн үзсэн байх. Нийгмийн ийм том бүлэг үүсчээ. Одоо яах вэ. Эрх бариг­чид буу шийдмээ сайжруулъя л гэж дөрвөн өдөр ярилаа. Бороохой нь цөөдөөд, бамбай дуулга нь хагараад, бас буу нь дутаад байна гэнэ. Бай­шингаа бариад, 100 морин хууртай болчихвол болмоор ч юм шиг, буу шийдэм, шорон, цагдаагаа ихэсгэвэл ирээдүй найдвартай гээд байх шиг байх юм. Энэ хүмүүст нэг сая төг­рөг юм уу 1.5 саяыг өгөөд бас шийдчихгүй юм байна лээ, эрүүл эсэх нь эргэлзээтэй нэг хүн уул нь нэг сая төгрөг "авсан" л гэж хэлсэн шүү дээ. Өдрөөс өдөрт өсөн нэ­мэгдэж буй пролетари ангийн­хаа төлөө юм хийх цаг дуртай ч, дургүй ч эрх баригчдад тулж иржээ. Жигшээд, гас­лаад, уйлаад, дуулаад, зуу, мянгаар нь бариад тоог нь цөөлж ухамсарт нь нөлөөлнө гэж бодохгүй байна. Иргэдийн СОНГУУЛЬД, ТӨРД, ХУУЛЬД итгэх итгэлийг ТӨР дааж байгаагаа яг одоо харуулах цаг иржээ. Эс тэгвэл ирэх дөрвөн жил өнгөрсөн дөрвөн өдөр шиг л үргэлжлэх болно. 

Wednesday, June 25, 2008

Мөхөж буй гүрэн

Жаал хүү анх удаа эмээ­тэйгээ холын аянд гарч буйг хэлэх үү, бас ч гэж их үйлсийг бүтээнээ хоёулаа гэж эмээ­гийн хэлснийг санаж хамрын үзүүрт бурзайх хөлсөө шуд­ран алсын замыг ширтэнэ.   
 Нуруундаа үүрсэн ганд­сан хөх уутанд нь цагаан будааны хошоод гамбир, Тан эгчийн жигнэж өгсөн дөрвөн ширхэг мантуу, хатааж нун­тагласан атга борц, гацааны дэлгүү­рээс өр тавьж авсан хоёр шил ус байх. Ийм их хүнс базаасныг бодоход үнэхээр холын аялал болох нь дээ хэмээн хүү дотроо баярлана.  
 Хавиргыг нь холоос ха­раад тоолчихдог гучаад хонь гандсан шар талын шороог пур­гиулан, урагш хойш идэш хайн байх нь гацааны нийт мал юмсанж. Ийм ч нутаг, ийм ч мал байгаагүй юм даа хэ­мээн Бадам авгай шүүрс ал­дав. За яах вэ, ямар ч байсан хоёулаа явгаар ч болтугай суурин орж, өөрс­дийн зорьс­ныг биелүүлнээ хэмээн хэн нэгэнд хорссон мэт өгүүлнэ.  
 -"Эмээ та эх орноо аврах гэж яваа тээ" хэмээн томчуу­дын ярианаас цээжилж авсан үгээ хэлсэндээ хүү их л до­дигор байна. "Та саналаа өгчихвөл бид Монгол орноо буцаагаад авна тээ"... 
 Энэ удаа эмээ нь дуугар­сан­гүй, гүн бодолд дарагдан цар гэх царцаагүй үхмэл шар талыг гөлрөн,  тэртээх он жилүүдийн урсгал дунд бод­лоороо хөвөн байж, "Хэнээс, юунаас энэ бүхэн болчих­воо..." хэмээн олон жилийн турш өр зүрхээ сэмлэн, өөрөө­­сөө асуудаг асуулт­даа хариу хайн бэдэрнэ. 
 Монгол орноо бид хэр­хэн алдлаа...  
 Хүннү Сүннүгийн үеэс өвсний соргог, усны тунгал­гийг да­ган багшрах мал сүргээ да­гаж,  эрх дураараа, омголон сүр­лэг явсан ихэс дээдэс маань хүчирхэг Чингэсийн үеэс дэлхийн цээжийг тэрлэ­сэн гүрэн улсаа байгуулж, тэн­гэрлэг удмаараа цол­луулж  явсан сан. Үүний да­раахь  200 жилд эргэж тарж бу­тар­сан боловч Монголын сүү­лийн хаан Цахарын Лиг­дэнг Манжийн хаан Абахай их хү­чээр дайрч цохиход зугтаж гар­сан хаан өвчнөөр нас ба­рах хүртэл монгол төрийн там­­га монгол хүний гарт байсан.  
 1636 онд  Монголын өм­нөд 16 аймгийн ноёдын чуул­ган болж, Абахайг Монголын хаанд өргөмжлөн, төрийн хас тамгыг түүнд өргөн барьжээ.  
 Монголын ноёд Түвдийн шарын шашинд автаж, эд баялаг, гүнж, хатан, шан ха­рамж, цол гуншин эд бүг­дийг Манжийн хаанаас хүр­тэхийн тулд ээлж дараагаар дагаар орцгоосон ч Халхыг эзлэхэд 50 жил, Ойрадыг эз­лэхэд 100 жил шаардагдсан билээ. 1691 онд Долнуурт Чин династийн эрхийг хүлээн Манжийн хаан Кан Ситэй монголчууд васса­лийн гэрээ байгуулснаар  200 гаруй жил үргэлжилсэн Ман­жийн дарлал эхэлсэн. 
  1911 оны аравдугаар са­раас 1912 оны хоёрдугаар сар хүр­тэлх  хугацаа бол  Хята­дын хяналт түр суларч мон­гол­­­чууд тус­гаар тогтнолоо тун­хаглах, түүнийгээ оросуу­даар дэм­жүүлэх боломж олд­сон, үүлэн чөлөөний нар лугаа өчүү­хэн богино хугацаа байсан.  
 Монгол орны хувь заяаг хөрш хоёр орон бидний орол­цоогүйгээр шийдэж ирснийг доорх гэрээ хэлэлцээрүүд харуулдаг.  
 1689 оны наймдугаар сар­ны 27-нд Романовын хаант Орос, Чин династийн Хятад хоёр Нэр­чинск гацаанд хий­сэн гэрээ­ний өмнөхөн Монгол Улс өм­нөд хэсгээ хятадуу­дад, умард хэсгээ оросуудад алд­­сан бөгөөд аль аль талаас  өөрс­дийн иргэ­дийг шилжүү­лэн суулгах ажил явагдсан. 1727 оны аравду­гаар сарын 31-ний  Орос, Хятадын хилийг тог­­тоо­сон Хиагтын, 1860 оны Бээ­­жингийн, 1864 оны Чугу­­ча­кийн, 1881 оны Санкт-Пе­тер­­­бургийн, 1910 оны Ци­ци­ха­рын гэрээ, 1913 оны Орос, Хя­та­дын тунхаг, 1915 оны Хиагтын гэрээ, 1924 оны Бээ­жинд бол­сон Хятад, Зөв­­лөл­тийн хэ­лэлцээр, 1945 оны найм­ду­гаар са­рын 14-ний Зөв­лөлт, Хята­дын гэрээ гэх мэт. 
 Монголчууд 1924 онд Зөв­лөлтийн вассаль орон болох зам­даа орж дагуул орон, ЗХУ-ын материал техникийн бааз, ха­гас колони маягаар 70 жил ор­шин тогтноод 1990 оны ард­чилсан хувьсгалаар 300 жи­лийн дарлалаас ангижирч өөрс­дийн тулгар төрөө бай­гуулж улс төр, эдийн засгийн тусгаар бодлогыг явуулж эхэл­­­сэн билээ.  
 Үүлэн чөлөөний нар мэт олдсон эрх чөлөө, тусгаар тогтнол 18-хан жил үргэлжлэх байсан гэж үү... 
 1945 оны аравдугаар са­рын 20-ны өдөр Хятадын Зас­гийн газрын ажиглагчдын ха­раан дор бүх ард түмний "Тус­гаар тогтнолын санал асуулга" болж  ард түмэн тус­гаар тогтнолыг "зөвшөө­рөв", "тат­галзав" гэдэг хоёр үгийн аль нэгийн доор хуруу­ныхаа хиу­­рыг дарж байсан явдал яагаад XXI зуунд дахин дав­тагдах болов оо?! 
 -Эмээ унаа ирэхгүй нь ээ, хоёулаа харих уу хэмээн ач хүүгээ асуухад Бадам гүн бодлоосоо сая ангижирч  
 -Болохгүй миний хүү хоёу­лаа явгаарч болтугай хү­рэх ёстой хэмээн хүүгээ хөт­лөн зам даган алхаж эхлэв.  
 Өвгөн минь хамт явах чадалтай байсан ч болоосой, муу машинаа унаад хоёулаа хөнд­лөн гулдгүй нутгаараа явдаг сан, сайхан ч цаг байж дээ. Бадам залуу насаа дурс­маг­цаа хөл нь хөнгөрөх шиг болж, алхаа нь хурдасхад хүү явуут дундаа дээшээ өлийж эмээгээ гайхан харна. 
 Хүүхдүүд том болж, тус­даа гарцгааж  бүгд л дор дороо орон гэр, үр хүүхэдтэй болц­гоож, зав зайгүй л ажил тө­рөл­дөө зүтгэдэг сэн. Хааяа аав ээж дээрээ ирцгээж, мал хад­лангийн ажилд нь тус­лал­цаад өрөм, ааруултай буцдаг байлаа. Манайх ч бас олон мал­тай байсан шүү, залуу нас­ны эрчээр л ажлыг нь нугалдаг байж дээ. Бадам бодлынхоо үргэлжлэл болгож: 
 -Ээ дээ, малын буян бас ар­вин байсан шүү, төрийн минь сүлд өршөө гэж хэлчи­хээд хэлсэн үгнээсээ жийрх­лээ.  
 Төр биднийгээ өршөөнө гэж хатуу итгэлтэй яв­­сан ардынхаа итгэ­лийг төр маань даасан билүү... 
 Тэр жилийн сонгуулийн дүр төрх нүдэнд нь буулаа. Олон сайхан амлалт хэлсэн нэр дэвшигчид ажил хийлгэх­гүй, мал үргээж, машинтайгаа тоос татуулан цувцгааж бай­сан. Тэдний дундаас хамгийн олон ирсэн өндөр шар залуу зу­заан дугтуйтай мөнгө, архи, гурил, будаа өгч, их мөнгө амлаад  
 -Та юм авснаа битгий хүнд мэдэгдээрэй, та нар намайг сонговол дөрвөн жил­дээ би та нарыг идээ будаа­гаар ду­таахгүй, бас хойд гол дээр чинь гүүр барьж өгөөд, хо­тоос тог татаж ирнэ, тавган антенн ч суурилуулна. Та ми­ний нэ­рийг л дугуйлаарай гэж аминч­лан захиад явж билээ. Хөөр­хий дөө, нутгийн хүний үр сад  аль нь ч ялгаа юу бай­хав дээ,  бидний төлөө мөнгө төг­рөгөө үрээд явж байхад, хү­ний юмийг авчи­хаад юу гэж л хүрэл нүүр гаргах вэ  гэж айл хотоороо шийдээд тэр за­лууг депута­таар сонгож би­лээ. 
 Тэгээд яалаа даа, тэрний нам нь ялаад, мань хүн сайд болж, бид ч хэрдээ баяр хөөртэй бардам байсан сан. Хойд айлын Найдан л ган­цаараа та нар улсаа гурил будаагаар худалдаад, хайран ч Оюу толгой, Таван Толгой минь,  бид эргээд хүний боол болох цаг ирлээ дээ гэж муу амлаад уур хүргэдэг байж билээ. Өвгөн бид хоёр хоо­рондоо 
 -Хэ цэс! төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг шиг энэ Найдан одоо хоосон ам­наас цаашгүй хүмүүсийг сон­гочоод, тэд нар нь ялагд­сан болохоор атаархаад ин­гэж байгаа юм гэж хэлцэж билээ.  
 Удахгүй яалаа даа, бужиг­насан хар хятадууд өдөр бүр үй олноороо машин техник­тэйгээ цувцгааснаа,  газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж бутлаад, шинэ тавьсан төмөр за­маараа өглөө үдэшгүй урагш нь зөөж, ёстой л нэг хөгжил гэдэг нь ирж, хэн хүнгүй баяжих нь ээ гэж бодог­дуулж билээ. Удаж тө­дөлгүй тэгсэн чинь бэлчээр нут­гаа­саа ч хөөгдөж, өдрөөс өдөрт ширгэж байсан гол гор­хиудыг бараадаж нүүсээр бас ч нэг хоёр жилийг давсан даа. 
 Харсаар байгаад хамаг малаа харангадуулж үхүү­лэл­тэй биш, хэд гурван төг­рөгөөр зараад барсан даа чааваас.  
 Хүүхдүүд бүгдээрээ ажил олж хийхээр гадаад орнууд руу яваад өгцгөөсөн, өвгөн зүгээр суухаар гэж уурхайд хэдхэн сар ажиллаад биегүй болж, одоо ч гэрээсээ гарах тэнхээгүй , ямар сайндаа бид хоёр ингэж мунгинаж явах вэ дээ.  
 Дараагийн сонгуульд ёс­той хууртахгүй дээ гэж хатуу санаж байтал сонгууль ч болоогүй, болоогүй ч гэж дээ ерөнхийлөгчийн засагтай болж Ерөнхийлөгчөө сонгосон юм байна шүү.  
 Урд зурагтаар эд ингэж байна, бид ингэнэ гээд л маргалддаг сан одоо амар жимэр таг болжээ, юу ч бо­лоод байгааг хэн ч мэдэхгүй, хэлэх ярих зүрхтэй ч хүнгүй. Нэгэн хэвийн өдрүүд хэдэн жилээр цувна. Хэн хэзээ ирж юуг өөрчлөх бол  гэж хүлээж найдах ч юмгүй.  
 -Эмээ та сайн явж байна уу хэмээн араас нь хүн дуга­рахад хүүтэйгээ хоёулаа цочин эргэж харлаа. Цэнхэр алчуураар үсээ далдлан зан­гидсан, улаан эрээн цамцны­хаа ханцуйг шамлаж,  хөх өмд, хар шаахай өмссөн хөрслөг бор хүүхэн тэднийг гүйцэн иржээ.  
 -Сайн сайн, миний дүү, хаа орж яваа юм бэ? 
 -Саналаа өгөх гээд, унаа хүлээгээд байдаггүй шүү, уул нь гацаа бүрт унаа ирүүлнэ гэж зарлаад байсан шүү дээ. 
 -Харин тиймээ, одоо бол­тол ирээгүй юм чинь аягүй бол ирэхгүй нь ээ, хүү минь ядарч байх шиг байна. Ингэ­хэд гурвуулаа суугаад унд ууя, энэ чинь бас нэлээн явчлаа шүү, Бадам ингэж хэлээд хаашаа сууя даа хэмээн хэсэг ажигласнаа, шар шороон дээр өвдөглөн сууж, миний хүү суу, эвий минь бүр ядраад, өлсөж цан­гаж гүйцсэн байх даа, чи ч гэ­сэн суу хэмээн хүүхнийг урив.  
 -Үгүй ээ эмээ би юм идэх­гүй, саяхан ундалсан, та хоёр л идэж уу, харин би жоохон хөлөө амраая гээд шаахайгаа тайлж хөлөө сэрүүцүүлнэ.  
 Бадам хүүдээ ус, мантуу гаргаж өгөөд өөрөө ч идэж уухын далимд 
 -Чи хаанаас яваа хүүхэд вэ гэж сониучирхав.  
 -Аан би уурхайнх аа, ма­найхан бүгд өглөө явчихсан, би ганцаараа гацааны айлд хо­ноод, тэгээд хоцроод хэ­мээн ичингүйрэн дуу нь сулрав.  
 -Бадам одоо л тэр хүүхний аялгатай яриаг анзаарч дотор нь зарс хийгээд явчихлаа. Эд нар чинь бүгдээрээ бөөн бөөнөөрөө очиж саналаа өгцгөөх юм бол гацаанд үлд­сэн хэдэн явган хөгшчүүлийн санал нэмэр болох юм уу? Нийт нутагт урд хойноос ир­сэн ажилчид цагаачид дүү­рээд, нутгийн иргэд нь гарч дүрвээд, хүүхдүүд ч хаа юу хийж явдаг юм, сураг тасраад лав 10 жилийн нүүр үзэж байна даа, үгүй тэгээд тэд нар ч ирээд яах юм билээ, зово­хын л нэмэр шүү дээ.  
 -Эмээ, эмээ энэ юу вэ? Алсаас асар том тоосон хө­шиг хурдтай наашилна, 
 -Бас л угалз босох нуу дээ, энэ чинь. Өдөр бүр ша­хуу л угалз, шар шороо шуу­раад гэрээс гарах аргагүй болжээ, энэ нутаг чинь. Нутаг чинь ч гэж дээ нутаг минь гэж хэлээд Бадамын хоолой зан­гираад явчихав. Мянга мянган лангаар манийгаа худалдсан ноёдуудаа гэж эртнээсээ ардууд дуулдаг байсан тэр хувь заяа бас л эргээд дайрна чинээ хэн бодох вэ дээ.  
 Одоо тэр шар залуу дэл­-
           хийн том баяны нэг,
           далайн эрэг дагуу эх­нэр хүүхэд­тэйгээ завиар зу­гаалж байгааг зурагтаар хар­сан өвгөн нь уурандаа зураг­таа таягаараа хага цохиод хагалчихсан.  
 -Угалз биш ээ эмээ ма­найхан буцаж явна , өө ашгүй, би эд нартай буцлаа та хоёр хамт буцах уу гэж хүүхэн асууна. Удахгүй арваад том автобус хажуугаар тоос та­туу­лаад өнгөрөхөд, авто­бусны цонхоор инээж хөхөр­сөн олон эр, эм залуус гараа даллан инээлдэнэ. Хүүхэн алчуураа тайлж, даллаж дуу­дахад нэг автобус нь зогсож хаалгаа нээлээ,  
 -Зоуба, зоуба гэж хөгжил­тэй байрын залуу хүүхнийг дуу­даад, гараа сунгав. Хүү­хэн ч инээд алдан гарнаас нь ба­рихад залуу ганц татан оруулаад, нуруугаар нь тэвэрнэ.  
 -Эмээ ороод ирээ, явъя. Таны ганц санал юу болох вэ дээ гэж хүүхэн дуудна.  
 Та нар яваа гэж хэлчихээд  Бадам хүүгээ хөтлөн тоосон хөшиг дотор орж үзэгдэхээ болилоо.   
  Д.ЭНХЗАЯА

Sunday, May 18, 2008

МНН+ИХ нам+МСДН=Иргэний эвсэл буюу Нийгмээ ядуурлаас гаргах их эвсэл

МНН+ИХ нам+МСДН=Иргэний эвсэл буюу Нийгмээ ядуурлаас гаргах их эвсэл Сүхбаатарын талбай дээр ард түмнийхээ өмнө үзэглэж байгаа энэхүү иргэний эвсэлийн гэрээгээр улс төрийн тэргүүлэх хүчний цоо шинэ үндэс туурийг тавигдаж байгаа юм. Yүний гэрч нь өнөөдөр цугларсан ард түмэн байлаа. Иргэний их эвсэл нэгдэж байгаа талаар Нам тус бүрийн дарга нар өөрийн байр сууриа илэрхийллээ.
МНН-ын дарга н.Энхбатын ярианд анхаарлаа хандуулна уу. ИХ намын Иргэний эвсэлд Улс төр болон эх орондоо нийгмийн эрс шинэчлэлийг хийж, иргэний баримжаатай, иргэн төртэй үзэл санаан дээр тулгууралсан иргэний нэгдсэн цоо шинэ эвслийн хүчнийг байгуулах зорилгоор нэгдэж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.
МНН+ИХ нам+МСДН=Иргэний эвсэл буюу Нийгмээ ядуурлаас гаргах их эвсэл Иргэний эвсэл авилгачдын толгой дээр аянга мэт ниргэнэ. Эх орноо гадныханд худалдсан эрээ цээргүй худал ярьдаг эрх баригчдыг зогсооно. 3 нам нэгдэн Иргэний эвсэл байгуулснаа өнөөдөр Монголын ард түмний эрх чөлөөний бэлгэдэл болсон Сүхбаатарын талбай дээр ард иргэддээ зарлалаа. Нийгмээ хямралаас гаргаж, үндэстнээ сэргээн хөгжүүлэх цорын ганц зам нь иргэний ухамсартай цоо шинэ улс төрийн хүчинг бий болгох явдал гэж ард түмэн үзэж байна. Yүнийн үндэс суурийг өнөөдөр МНН, ИХ нам, МСДН-ийн хамтран зүтгэгчид тавьлаа. Гаднаасаа ардчилсан мэт харагдах боловч гэмт хэрэгтэн олигархжсан, эрх баригчдын хяналтгүй байдал хэрээс хэтэрсэн энэ нийгэмд цоо шинэ хүчин зайлшгүй хэрэгтэй байна
Сүхбаатарын талбай дээр ард түмнийхээ өмнө үзэглэж байгаа энэхүү иргэний эвсэлийн гэрээгээр улс төрийн тэргүүлэх хүчний цоо шинэ үндэс туурийг тавигдаж байгаа юм. Yүний гэрч нь өнөөдөр цугларсан ард түмэн байлаа. Иргэний их эвсэл нэгдэж байгаа талаар Нам тус бүрийн дарга нар өөрийн байр сууриа илэрхийллээ. МНН-ын дарга н.Энхбатын ярианд анхаарлаа хандуулна уу. ИХ намын Иргэний эвсэлд Улс төр болон эх орондоо нийгмийн эрс шинэчлэлийг хийж, иргэний баримжаатай, иргэн төртэй үзэл санаан дээр тулгууралсан иргэний нэгдсэн цоо шинэ эвслийн хүчнийг байгуулах зорилгоор нэгдэж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ
Иргэний эвсэл авилгачдын толгой дээр аянга мэт ниргэнэ. Эх орноо гадныханд худалдсан эрээ цээргүй худал ярьдаг эрх баригчдыг зогсооно. 3 нам нэгдэн Иргэний эвсэл байгуулснаа өнөөдөр Монголын ард түмний эрх чөлөөний бэлгэдэл болсон Сүхбаатарын талбай дээр ард иргэддээ зарлалаа.

Saturday, May 17, 2008

Түүхэн цомог

Монголын Социал Демократ Нам Монголын улс төрийн хүчнүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, нийт иргэддээ хандан Социал Демократчуудыг нэгтгэсэн үйл ажиллагаагаа иргэний нийгмийн үзэл баримтлал дээр тулгуурлан явуулах болсноо албан ёсоор мэдэгдэж байна.

Thursday, April 3, 2008

МСДН-ын 1(5)-р Их Хурал



Friday, March 28, 2008

Хэвлэлийн бага хурал

Монголын улсад Монголын Социал Демократ Нам байгуулсныг тунхаглаж байна. Монголын улс төрийн амьдралд иргэний зориг гарган, хувь нэмрээ оруулсан Монголчууддаа хандан шинээр эмхлэгдэн зохион байгуулагдсан Монголын Социал Демократ Намын үзэл баримтлалын тулгуур гурван зарчмыг зарлаж байна. Нэгдүгээрт: Улс орны хөгжлийг тодорхойлсон төрийн шийдвэр гаргалтанд эрх зүйт төрийн эрхийг дээдэлнэ. өнөөгийн Монгол оронд тогтсон намууд ноёрхсон төрийн эрхээс эрх зүйт төрийг дээдэлсэн намуудтай болох үндсэн дээр хөгжлийн нээлттэй бодлогыг тунхаглан хэрэгжүүлнэ

Saturday, March 1, 2008

Монголын Социал-Демократ Намын түүхэн баримтууд

Түүхэн баримтууд (part I)

Түүхэн баримтууд (part II)

Түүхэн баримтууд (part III)

Түүхэн баримтууд (part IV)

Түүхэн баримтууд (part V)