Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр
Монгол улсын Үндсэн хуулийн тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн тогтолцоог сонгодог ардчилсан зарчимд нийцүүлэх, үндэсний баялагаа зөв ашиглан улс орноо хөгжүүлэн, ард иргэдээ эрх чөлөө амьдралын баталгаагаар найдвартай хангах түүхэн сонголтын цаг үе ирлээ.
МСДН нэр дэвшигчдээ зарлав.
Ч.Лхагважав, Р.Нарангэрэл, С.Сонин, Д.Энхзаяа, Ц.Мөнхсаруул, П.Онхуудай, Ч.Аваадорж, Я.Дэрийлаамятав, Ё.Ганхуяг, Д.Баттогтох, Ж.Амгалан
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр
Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аж төрж, ажиллаж боловсрох бололцоог бүрдүүлэх талаар орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд иргэд өөрсдийн саналаа илэрхийлэх, тусгуулах талаар нээлттэй байх боломж олгох зорилтыг дэвшүүлж байна.
МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМЫН ДYРЭМ
Идэвхтэй иргэний нийгэм төлөвших нийгмийн харилцааг хөгжүүлэхийн төлөө үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн хэм хэмжээг дээдлэн намынхаа дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, нийгмийнхээ өмнө ёс суртахууны хариуцлага хүлээсэн улс төрийн байгууллага мөн.
Монголын Социал Демократ намын дарга А.Ганбаатар
1959 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр 3 хүүхэдтэй. Эхнэр Д.Алтанзаяа “Ю энд Си” компаний гүйцэтгэх захирал, охин Ундрал, Цолмон нар нь Польшид Варшавын Их сургуулийн оюутнууд, охин Цацрал ШУТИС- ийн оюутан.
Sunday, December 12, 2010
Tuesday, September 14, 2010
“Хитмений өчил” Монголыг зөгнөсөн байхыг үгүйсгэхгүй
-Долдугаар сарын 1-ний үйл явдлыг янз бүрээр тайлбарладаг. Сонгуулийн дүнг эсэргүүцсэн ард түмний бухимдлаас гадна эрхийнхээ төлөө тэмцсэн үйл явдал байсан гэж дүгнэх хүмүүс олон. Та ч бас үүнийг хүний эрхийн төлөөх тэмцэл байсан гэж үздэг үү?
УИХ-Д ИРГЭНИЙ ЭВСЭЛ СУУДАЛТАЙГААС БИШ НОГООН НАМ СУУДАЛГҮЙ ШҮҮ
-Одоогийн Ардчилсан намыг байгуулсан таван намын нэг нь МСДН байсан. Гэтэл өнгөрсөн сонгуульд танай нам Ногоон нам, Иргэний хөдөлгөөний намтай эвсч оролцсон. Одоо харин Д.Энхбат гишүүн Ногоон намыг төлөөлж их хуралд сууж байна. Уг нь Ногоон нам биш Иргэний эвсэл УИХ-д суудалтай юм биш үү?
-МСДН Ардчилсан намыг бүрдүүлсэн таван намын нэг. Ардчилсан намд Соц декийг төлөөлж байсан хүмүүс өдгөө МАХН-тай нэгдээд засаг барьж байна. “Алтан гадас” фракц, одоо АН-д танай намыг төлөөлж байгаа юм уу. Та чинь МСДН-ын дарга нь юм биш үү?
-Намыг тань дахиж байгуулуулахгүйн тулд Ардчилсан намынхан танд тухайн үед албан тушаал амлаж байсан уу?
-МСДН шинэчлэгдэх үү?
-Ингэхэд МСДН яг хэдэн гишүүнтэй юм бэ?
-Ингэж ярихаар хүмүүс ухралт гэж үзээд байгаа юм биш үү?
-Та “Хитмений өчил” номыг орчуулах болсон тухайгаа номынхоо өмнөтгөлд бичсэн байсан. Монголын өнөөгийн нийгмийг энэ номтой адилтгаж, дүгнэсэн гэж ойлгож болох уу?
ЕВРОП СТАНДАРТЫН БАЙРЫГ 450 ДОЛЛАРААС Ч ХЯМД АВАХ БОЛОМЖ БИЙ
-Улс төр бизнес хоёр нэг хөнжилд байгааг та юу гэж үздэг вэ?
-Таныхаар иргэд одоогийнхоос хямдхан орон сууцанд орох боломж байгаа юм байна. Харин чанарын хувьд яадаг бол?
Wednesday, June 2, 2010
Хүний бие
Хэвлэсэн байгууллага: "Адмон" ХХК
Зохиолч: Стив Паркер
Орчуулсан: Д.Энхзаяа
Редактор: Э.Зориг
Он: 2008
ISBN: 978-99929-0-605-7
Нүүрний тоо: 256
Эрхлэн гаргасан: "Монсудар" Хэвлэлийн газар
Худалдаалж буй дэлгүүр: "Интерном" Номын их дэлгүүр
Үнэ: 48₮
Номын танилцуулга:
Энэ гайхамшигтай номонд биеийн дотоод бүтцийг урьд хэзээ ч үзэгдээгүйгээр нарийвчлан харуулжээ. Энд орсон зургуудыг зөвхөн технологид гарсан гол давамгай хөгжлийг ашиглан бүтээх боломжтой юм. Хэдийгээр бид хэдэн зууны турш зүсэлт хийсээр ирсэн ч, шинэ технологийн арга нь бидний арьсан дор юу байгааг маш нарийнаар илрүүлэн харахад тусалж байна. Бидэнд өөрсдийгөө ийнхүү нарийвчлан харах боломжийг рентген гэрлээр биеийг бүхэлд нь зүслэг хийж, зүсэлт бүрийнхээ зургийг авдаг компьютер-томограф анх удаа олгосон билээ. Компьютерийн тооцон бодох дэвшилтэт аргуудыг ашигласнаар, эдгээр дүрсүүд нэгтгэгдэж, үнэн зөв, гурван хэмжээст дүрсүүдийг гарган авах боломжтой. Бүр саяхнаас, томографийн аргыг хүний биед эрсдэлгүй, соронзон үелзлэлийн сканертай хослуулан хэрэглэх боллоо.
Хэрэв таны биеийг бугуйн цагийг тас татахуйц хүчтэй соронзон оронд байрлуулбал, эдийн доторх бүх молекулууд луужингийн зүү лугаа нэгэн эгнээнд гэм хоргүй байрлах болно. Түүний дараа, соронзлогдсон эд рүү радио долгионыг чиглүүлэхэд, эдийн өөр өөр бүтцүүд харилцан адилгүй чичиргээг гаргана. Эдгээр чичиргээг бүртгэн авч, компьютерээр тооцон гаргаснаар мөн гурван хэмжээст дүрсийг гарган авч болно. Эдгээрийн үр дүнд, бид одоо хүний биеийн бүтэц зүйн дүрсүүдийг маш нарийвчилсан байдлаар үйлдэж чадна. Энэ ном дахь зарим зургууд нь микроскопоор харсан зүйлүүдээ зурж хийсэн зургууд байгаа нь мэдээж. Микроскопын бүтэц зүйг, гурван хэмжээст дүрсүүдтэй хослуулах нь сургалтын өндөр ач холбогдолтой бөгөөд, энэ ном хүний биеийн доторхи хосгүй гайхамшгийг зэрвэсхэн харахаас илүү боломжийг олгож байгаа юм. Биеийн үйл ажиллагаа хэрхэн явагддагийг сонирхсон томчуул, залуусаас гадна хүний биеийг эмчлэн сувилах мэргэжлийн хүмүүсийн сонирхлыг энэ ном татах болно. Эдгээр нямбай, үзэмжтэй дүрсүүдийг би, дөчин жилийн өмнө анагаахын оюутан байхдаа харах боломжтой байсансан бол, хүний биеийн бүтэц зүйг судлах нь ямар их сонирхолтой байх байсан болоо.
Профессор Роберт Винстон
Tuesday, June 1, 2010
Зөвшилцлийн засаг бол шинэ фашизм мөн
Хэвлэсэн байгууллага: "Адмон" ХХК
Зохиолч: Эйн Рэнд
Орчуулсан: Д.Энхзаяа
Он: 2005
Нүүрний тоо: 40
Эрхлэн гаргасан: "Мон Судар" хэвлэлийн газар
Худалдаалж буй дэлгүүр: "Интерном" номын дэлгүүр
Номын танилцуулга:
Энэхүү бүтээл нь 1965 оны 4-р сарын 18-ны өдөр Бостон хотын ФордХоол Форум дээр уншсан лекц бөгөөд мөн оны 5, 6-р сард хэвлэн нийтлэгдсэн болно.
Friday, May 21, 2010
Өрнийн мэргэн ухаан
Зохиолч: Б.Рассел
Орчуулсан: Б.Батчулуун, Ц.Нямсүрэн, М.Отгонбаяр, Д.Энхзаяа
Он: 2007
ISBN: 99929-0-306-6
Нүүрний тоо: 354
Худалдаалж буй дэлгүүр: Удирдлагын академийн номын дэлгүүр
Номын танилцуулга:
"Зузаан ном унших нь тамын ажил!" гэж Александрын яруу найрагч Калимах (ХТӨ 310 - 240 онуудад амьдарч байсан Грекийн яруу найрагч. Монгол редакци) хэлжээ. Ер нь би түүнтэй санал нийлж байна. Ингээд уншигчиддаа номоо толилуулъя, зузаан ном там үздэг юм бол энэ ном минь танд бага шиг зовлон учруулаасай. Ямар боловч энд тайлбар хийх шаардлагатай, учир юун гэвэл, урьд нь би мөн энэ сэдвээр ном бичсэн юм. Өрнийн мэргэд гэдэг энэ ном бүхэлдээ шинэ бүтээл, гэхдээ үүний өмнө Өрнийн философийн түүх ном минь гараагүйсэн бол энэ шинэ бүтээл хэзээ ч гарахгүй байсан нь мэдээж. Энэ номд Фалесаас эхлээд Витгенштейн хүртэлх Өрнийн философийн түүхийг тухайн үеийн түүхэн зарим нөхцөл байдалтай нь холбож дэлгэн үзүүлэхийг оролдлоо. Мэдээллээ бататгах зорилгоор тухайн цаг үед хамаарах хүмүүс, газар нутаг, баримт бичгийг аль болох эх баримтуудаас нь сонгон оруулав. Үүнээс гадна, зөвхөн үгээр илэрхийлэгддэг философийн үзэл санааг тохиромжтой гэж үзсэн үедээ мэдээллийг геометр-метафорын тусламжтай дүрслэн үзүүлдэг диаграммын хэлээр хөрвүүлэн харуулахыг оролдов.
Үүнийг хийхэд тулж түших зүйл бага байсан учир үр дүн нь зарим талаараа нэг их сайн гарч чадсангүй. Гэсэн хэдий ч иймэрхүү дүрслэх аргуудыг судалж үзүүштэй мэт. Боломжтой үед диаграммаар дүрслэн харуулах нь тодорхой аль нэг хэлд уягддаггүй давуу талтай юм билээ. Философийн түүхийн дахиад нэг бүтээл гарч ирсэн болохоор үүнээ учирлах үүднээс ганц хоёр зүйлийг хэлье. Эхлээд хэлэхэд, товч атлаа бүхнийг хамарсан ул суурьтай бүтээл цөөн байдаг. Харин ч тун өргөн хүрээг хамарч, асуудал бүрийг улам дэлгэрүүлэн бичсэн философийн түүхийн номууд олон билээ. Миний ном тэдгээр бүтээлтэй өрсөлдөж чадахгүй л дээ. Тэглээ ч тодорхой сэдвийг гүнзгийрүүлэн үзэхийг хүссэн хүмүүсийг зохих ёсоор чиглүүлж, мөн эх зохиолуудыг уншихад ч өдөөж болох юм. Хоёрт гэвэл, мэрэгжлээрээ улам бүр нарийсан дагнах орчин үеийн хандлага хүмүүсийг өмнөх үеийнхнийхээ өмнө хүлээх оюуны журамт үүргээ мартагнахад хүргэж байна. Энэ судалгаа ийм мартамхай байдлыг тас цохиход чиглэсэн юм. Шулуухан хэлчихэд, Өрнийн философи гэдэг бүхэлдээ Грекийн л философи шүү дээ, өмнөх үеийн агуу сэтгэгчидтэй холбож байсан бүх сэжмээ тасалчихаад философич маягаар сэтгэж байна хэмээн баясах нь хий дэмий зүйл болой.
Философич хүн бүх зүйлийн талаар заавал ямар нэгэн юм мэдэж байх ёстой гэсэн үзэл нэгэн үед давамгайлж байсан нь ташаа хэрэг болов уу. Философи өөрийгөө шинжлэх ухаанаас дээгүүр тавьж, түүний үүргийг авах гэж зорьдог байв. Гэхдээ философич хүн бүх юмны талаар юу ч мэдэхгүй байсан болно гэдэг үзэл тархсан нь бүр ч ташаа зүйл болой. Философи бол зөвхөн 1921 он эсхүл түүнээс өмнөхөн "жинхэнэ ёсоор" эхэлсэн гэж боддог хүмүүс орчин үеийн философийн асуудлууд гэнэт, оргүй хоосноос үүсээгүй гэдгийг мэдэхгүй байна. Иймээс Грекийн философид тоомжиргүй хандах нь хүлцэн тэвчих аргагүй зүйл юм. Философийн түүхийг хоёр аргаар бичиж болно. Нэг бол, тэр хүн юу хэлж ярьж, ярьсан зүйл нь нөгөө хүнд хэрхэн нөлөөлөв гэдгийг дамжуулсан цэвэр бичгэн яриа. Эсвэл, философийн маргаан мэтгэлцээн хэрхэн яаж өрнөн хөгжиж ирснийг харуулах үүнээс бичиж буй тоймлосон яриагаа ямар нэгэн шүүсэн бодолтой хослуулан илэрхиилэх явдал. Хоёр дахь аргыг энэ номд ашигласан болно.
Ингэсэн маань сэтгэгч этгээд хангалтгүй гэж л бодсон бол цаад үзлээ шууд няцаагаад хаячихдаг юм байна гэсэн төөрмөл бодолд уншигчдыг оруулах ёсгүй гэдгийг нэмж хэлэх хэрэгтэй байх. Няцаагдан шүүмжлүүлэх ч яахав, буруу ойлгогдчих буй гэдгээс л айдаг хэмээн Кант хэлж байжээ. Философичдыг дайрч давшлан няцаахаасаа өмнө тэд бидэнд юу хэлэх гэснийг нь ойлгох гэж гэж хичээх хэрэгтэй юм. Хэдий тийм боловч хүч чармайлт маань заримдаа хүрчихсэн зүйлээсээ зөрчихдөг гэдгийг ухаарах хэрэгтэй. Эцсийн эцэст, энэ бол хүн бүрийн хувийн хэрэг, хүмүүс үүнийг өөрийнхөөрөө шийдэх биз. Эл ном хэмжээ, тайлбарлалын хувьд өмнө бичсэн номнуудаас минь ялгаатай. Энэ номыг доктор Пол Фулкес редакторлав, тэрбээр сэвдүүдийг хэрхэн бичих, шинэ материал олох, зураг үзүүлэнг сонгоход тусалж, диаграммуудын маань ихэнхийг хийж өгсөн билээ. Гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Философичдын шүүн хэлэлцдэг хэдэн үндсэн асуудлыг судлах нь энэ номын зорилго юм. Хэрэв уншигч эдгээр хэдэн хуудсыг гүйлгэж үзээд өмнө нь анзаардаггүй байсан зүйлээ ухаарч цааш нь ухан судлах хүсэлд автвал миний гол зорилго биелж байгаа нь тэр.
Tuesday, May 18, 2010
Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь
Урьд төсөөлөгдөхгүй байсан зүйл төсөөлөгдөхүйц болж, дараа нь хүсүүштэй болно. Хүсэл нь эрмэлзэл болж эрмэлзэл нь сонирхол болдог. Гэтэл бид чухам ийм байдлаас арай ядан гараад тун ч удаагүй байтал илжиг модон хударгандаа дуртай гэгчийн үлгэрийг давтахыг хэсэг хүн хүсээд байгаагийн шалтгаан юу билээ. Энэ бол алдагдсан диваажиндаа эргэн залрахыг хүссэн хүн, хүчний мөрөөслийн дуун эгшиглэж буй хэрэг юм. Нэг хэсэг хүнийг худалдаж авах гэдэг нэг хүнийг худалдаж авахаас хүнд, нэг хэсэг хүн нь нэг намд харъяалахгүй бол бүр ч хүнд болно. Баялгийн хойноос тачаагч улсаа худалдагчид байгаа цагт ардчиллын төлөө, үндэстнийхээ төлөө цохилох зүрхтэй бүхэн өөрсдийн ялгааг биш адил талаа харж нэгдэх ёстой.
Sunday, April 4, 2010
Гаднынхныг шүтэх үү, үндэсний капиталистуудаа дэмжих үү
Тэгвэл монголчууд бидний хөгжлийн стратеги юу вэ. Байгалийн баялаг уу, үндэсний хөрөнгөтнүүд үү. Гаднынхныг шүтэж хөгжих үү, үндэсний капиталистуудаа дэмжиж хөгжих үү. Зарим эрдэмтэн манай улс зөвхөн өмнийн говьд буй баялгаасаа жилд 5.2 тэрбум ам.доллар олох боломжтой гэж тооцоолсон. Энэ нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг буюу бидний жилийн орлогыг даруй хоёр дахин өсгөх асар их мөнгө юм. Энэ их баялгийг ашиглах нь, ашиглахдаа гаднынхны дэмжлэгийг авах нь гарцаагүй. Гэтэл энэхүү дэмжлэг дунд Хитмэнүүд хутгалдаж явахыг үгүйсгэхгүй. Ороод ирэхээс нь урьдчилан сэргийлэх ч боломжгүй. Зөвлөх нэртэй гадаад эрхмийн боловсролын өндөр зэрэг, сайхан инээмсэглэлийн цаана монголчуудыг гэсэн чин сэтгэл, Хитмэнийн даалгавар хоёрын аль нь байгааг гаднаас нь хараад ялгаж чадахгүй. Ерөнхий сайд асан М.Энхсайханаас эхлээд зарим улстөрч Монголд хитмэнүүд ажиллаж байгааг нэр устай нь бичсэн байна лээ. Манай улсын хууль дүрмийг зөвшөөрөөгүй, биелүүлээгүй зарим нь баялгийг маань хулгайлдаг, барьцаалан Арбитрын шүүхэд хандах нь жишиг болж тогтлоо. Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлснээр Төв аймгийн Заамарын алтыг ухаж дуусгасан “Алтандорнод Монгол” гэж компани татвараа төлөлгүй арбитрт хандсан бөгөөд Монголын Засгийн газар нэр төрөө хамгаалж үлдэхийн тулд өмгөөлөлд нь зургаан тэрбум төгрөг зарцуулаад байна. Энэ зургаан тэрбум төгрөг бол татвар төлөгчид, хувийн хэвшлийнхний төсөвт төвлөрүүлсэн мөнгө. Монголчуудын хөлс хүчээр хуримтлуулсан энэ их мөнгийг гадаадын зальтай нэгэн эртэй зарга хийхэд зориулж яваа нь хайран. Хэрвээ энэ ордын лицензийг үндэсний компани эзэмшиж байсан бол Заамарын алтыг зарж олсон мөнгө Монголдоо хөрөнгө оруулалт болж үлдэхийн зэрэгцээ, Монголын төр татварын маргаан хийж зургаан тэрбум төгрөгөө сул цацахгүй байлаа. Цаана нь Бороогийн 40 тонн алтыг Монголд ямар ч нэмүү өртөг шингээж, нэг ч төгрөгийн татвар төлөлгүйгээр гаргаад явчихсан гээд олон жишээ дурдаж болно. Одоо дээр нь Олон-Овоотын баялгийг булаацалдаж “Голдман сакс”-ынхан, Төмөртэйн хүдрийн лицензийг хамтран эзэмших гэж хятадууд арбитрт хандахаа мэдэгдээд буй. Энэ бүгдийн өмгөөллийн хөлсөнд хэдэн зургаан тэрбум төгрөг явна. Эндээс харахад байгалийн баялгаа ашиглаад, бүр гаднынхны шууд дэмжлэгээр хөгжинө гэсэн монголчууд бидний ирээдүйд, мөрөөдөлд зуун хувийн баталгаа алга. Хамгийн гол нь энд Монголын хөгжлийн баталгааг үгүйсгэж байгаа аюул нь гадна талаас ирж байна. Баялгаас маань хувь хүртсэн гаднынхан Монголыг минь хөгжүүлэхгүй дээ гэсэн эргэлзээг гадаадынхан л төрүүлж байна. Тэгвэл үндэсний хөрөнгөтнүүдээ түшиж хөгжихгүй гэсэн эргэлзээг монголчууд бид дотооддоо өөрсдөө бий болгох юм. Төр нь үндэсний компаниудаа бодлогоор дэмждэггүй, зарим иргэд нь болохоор тэднийг олигархиар нь цоллож гадуурхдаг. Монгол Улсыг монголчууд өөрсдөө л хөгжүүлнэ гэж ярьдаг хэрнээ үндэсний хөрөнгөтнүүдээ хүлээн зөвшөөрдөггүй, монголчуудынхаа бүтээн байгуулалтад эргэлзэх сэтгэхүй жирийн иргэнд битгий хэл, төр засагт хүртэл төлөвших янзтай. Тэгэхээр улс орноо хөгжүүлэхэд монголчууд бид өөрсдөө дургүй ч юм шиг. Өөрөөр хэлбэл, өнгөтэй өөдтэй явсных нь төлөө, мөнгөтэй болсных нь төлөө, бүтээн байгуулж босгосных нь төлөө үндэсний хөрөнгөтнүүдээ үзэн ядах үзэл Монголд газар авах нь. Хувийн хэвшил болгоныг төрөөс төрсөн тэрбумнуудтай адилтгах ташаа ойлголт гүнзгийрлээ. Заримдаа бүр хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгаа тогтолцоогоор нь үгүйсгэх хандлага илрэх юм. Хэрвээ адлаад байгаа хувийн хэвшлийнхэн байхгүй бол өнөөдөр улсын төсвийн 90 хувь нь бүрдэхгүй, Монголд ердөө 130 гаруй мянган төрийн албан хаагч л ажилтай явна, Цонжинболдог, Шангри-Ла, Гранд плаза зэрэг бүтээн байгуулалтууд байхгүй гээд Хойд Солонгос маягийн эдийн засгийн хэлбэр ноёлох байв. Үндэсний капиталистуудаа харин дэмжээд өгвөл Япон, Өмнөд Солонгос шиг хөгжих ирээдүй бийг эдийн засагчид ч, улстөрчид ч хэлдэг.
Капиталын нууц
Зохиолч: Эрнандо Дэ Сото
Орчуулсан: Д.Энхзаяа
Он: 2010
ISBN: 99929-0-246-9
Нүүрний тоо: 216
Эрхлэн гаргасан: "Монсудар" ХХК
Худалдаалж буй дэлгүүр: "Аз хур" номын дэлгүүр
Номын танилцуулга:
Хүн төрөлхтний зургааны таван хувь л капитализмын агуу их оргил цаг бол түүний хямралын үе гэж үздэг. Капитал гэж юу вэ? Яагаад коммунист дэглэм нурснаас хойш хүн төрөлхтний дийлэнх нь капитализмд амжилт олохгүй байгаа тухай бидний ойлголтонд энэ ном хувьсгал хийх болно. Таван жилийн өмнө Эрнандо дэ Сото ба түүний судалгааны хэсгийнхэн урдах номнуудаа хааж нүдээ онгойлгохоор шийджээ. Тэд хөгжиж байгаа болон хуучин коммунист орнуудын гудамжуудаар явж, далд эдийн засгийн дотор болон гадна талаас энгийн хүмүүс юу олж авч байгааг судлахаар гарцгаав. Тэдний олж мэдсэн нь маш эмгэнэлтэй зүйлс байлаа. Тэдний цуглуулсан баримтууд дэлхийн ядуус, капитализмыг амжилттай хөгжүүлэхэд шаардагдах бүх херөнгийг хуримтлуулчихаад байгааг илтгэж байжээ. Тэдний хуримтлалын хэмжээ агуу их байв: 1945 оноос хойш гадаадын орнуудаас оруулсан нийт хөрөнгө оруулалт, бүх тусламжийн хэмжээнээс олон дахин давж байлаа.
Зөвхөн Египетэд л гэхэд Асван Дам болон Суэцийн сувгийг оролцуулан гадаадын оруулсан нийт бүртгэгдсэн хөрөнгө оруулалтаас ядуусын хуримтлуулсан хөрөнгө 55 дахин их байжээ. Тэгээд яагаад энэ улсууд буурай хөгжилтэй байгаа юм бэ? Яагаад эдгээр орнууд эд хөрөнгөө амархан борлогдох капитал буюу эд баялаг үйлдвэрлэдэг капиталд хувиргадаггүй юм бэ? Эрнандо дэ Сотогийн хувьд бол энэ бол "Капиталын нууц" байлаа. Тэрээр эдгээр асуултын гайхамшигтай бүтээлчээр сэтгэсэн хариултыг тов тод уран гоёор дэлгэн харуулжээ.
Дэ Сото одоогийн дэлхийн хямрал бол хөгжингуй орнуудад аж үйлдвэрийн хувьсгалын үед тохиолдож байсан тэр хямралтай ижил бөгөөд, тэд өөрсдөө дэлхийн Гуравдагч ертөнцийн орон байх үед хар захууд, мафи буюу зохион байгуулалттай гэмт хэрэг хааяагүй цэцэглэж, ядуурал, хуулийг эрээ цээргүй үл ойшоох явдал газар авсан байсныг бидэнд сануулж өгчээ. Тэрээр, Өрнөдийн үндэстнүүд 150 жилийн өмнө хэрэг явдлын гол гогцоо болох шилжилтийн үйл ажиллагааг үүсгэн эхлүүлж тэдний өөрсдөө юу хийснээ мэдээ ч үгүй байхад эдийн засаг нь өөрөө эд баялаг руу дүүлж эхэлсэн юм гэдгийг баталж байна. Дэ Сото, Өрнөд даяархи өмчлөх эрх зүйн хэдэн мянган хэсгүүдэд гүнзгий нуугдсан тэр санаандгүй үйл ажиллагаа яаж үүсэв, хэрхэн явагдцаг, түүнийг өнөөдрийн хөгжиж буй болон хуучин коммунист орнуудад мош хянамгай хэрсүүгээр хэрхэн хэрэгжүүлж болох арга замыг зааж өгчээ.
Wednesday, January 27, 2010
"Чухал яриа" нэвтрүүлэг
|