МСДН

Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр

Монгол улсын Үндсэн хуулийн тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн тогтолцоог сонгодог ардчилсан зарчимд нийцүүлэх, үндэсний баялагаа зөв ашиглан улс орноо хөгжүүлэн, ард иргэдээ эрх чөлөө амьдралын баталгаагаар найдвартай хангах түүхэн сонголтын цаг үе ирлээ.

МСДН нэр дэвшигчдээ зарлав.

Ч.Лхагважав, Р.Нарангэрэл, С.Сонин, Д.Энхзаяа, Ц.Мөнхсаруул, П.Онхуудай, Ч.Аваадорж, Я.Дэрийлаамятав, Ё.Ганхуяг, Д.Баттогтох, Ж.Амгалан

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аж төрж, ажиллаж боловсрох бололцоог бүрдүүлэх талаар орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд иргэд өөрсдийн саналаа илэрхийлэх, тусгуулах талаар нээлттэй байх боломж олгох зорилтыг дэвшүүлж байна.

МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМЫН ДYРЭМ

Идэвхтэй иргэний нийгэм төлөвших нийгмийн харилцааг хөгжүүлэхийн төлөө үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн хэм хэмжээг дээдлэн намынхаа дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, нийгмийнхээ өмнө ёс суртахууны хариуцлага хүлээсэн улс төрийн байгууллага мөн.

Монголын Социал Демократ намын дарга А.Ганбаатар

1959 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр 3 хүүхэдтэй. Эхнэр Д.Алтанзаяа “Ю энд Си” компаний гүйцэтгэх захирал, охин Ундрал, Цолмон нар нь Польшид Варшавын Их сургуулийн оюутнууд, охин Цацрал ШУТИС- ийн оюутан.

Sunday, April 4, 2010

Гаднынхныг шүтэх үү, үндэсний капиталистуудаа дэмжих үү

Америкийн “Нью-Йорк таймс” сэтгүүлийн шилдгийн шилдгээр шалгарсан нэгэн номыг А.Ганбаатар, Х.Болорболд нар бараг зэрэг орчуулжээ. Нэг ном ч, “Хитмэний өчил”, “Эдийн засгийн алуурчны наминчлал” гэж хоёр нэрээр монгол хэлнээ хөврүүлсэн уг ном дэлхий дахинд бестселлер болж байсны нэгэн адил монголчуудын сонирхлыг ч ихэд татаж байна. Эдийн засгийн алуурчин хийж явсан хүний бодит түүхийг өгүүлсэн уг номд ерөнхийдөө буурай хөгжилтэй орнуудын байгалийн баялгийг тонодог хүчирхэг гүрнүүдийн схемийг илчлэн бичжээ. Байгалийн баялагтай орнууд гаднынхныг  хэт шүтвэл тэдний зөвлөгөө баялгаас хөгжил биш, хараал хүртэхэд л тусалдагийг бодит Хитмэн өчжээ. Энэ номтой зэрэгцээд ойрын ирээдүйд дэлхийг засаглах их гүрнүүдийн төслүүдийн талаар ч бичих болов. Жишээ нь, эх газрын байгалийн бүх баялгийг бодитоор удирдах нь XXI зуунд дэлхийг засаглах АНУ-ын тэмүүллийн суурь болох тухай, тус улсын терроризмын эсрэг хийж буй тэмцэл нь шинэ стратегид шилжиж буй тухай тоймлож байна. 2004 оны баримтаар америкууд Иракийн дайнд 87 тэрбум ам.доллар зарцуулжээ. Гэтэл энэ их мөнгөний зөвхөн талаар нь л дэлхийн бараг бүх иргэнийг ундны цэвэр ус, эрүүл хоол, суурь боловсролоор хангах бүрэн бололцоотойг шинжээчид дүгнэсэн байна. НҮБ-ын энэ дүгнэлт терроризмын эсрэг хийж буй америкуудын тэмцэл нь баялагт чиглэсэн шинэ стратегид шилжсэний нотолгоо гэж зарим судлаач бичжээ. 
Тэгвэл монголчууд бидний хөгжлийн стратеги юу вэ. Байгалийн баялаг уу, үндэсний хөрөнгөтнүүд үү. Гаднынхныг шүтэж хөгжих үү, үндэсний капиталистуудаа дэмжиж хөгжих үү. Зарим эрдэмтэн манай улс зөвхөн өмнийн говьд буй баялгаасаа жилд 5.2 тэрбум ам.доллар олох боломжтой гэж тооцоолсон. Энэ нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг буюу бидний жилийн орлогыг даруй хоёр дахин өсгөх асар их мөнгө юм. Энэ их баялгийг ашиглах нь, ашиглахдаа гаднынхны дэмжлэгийг авах нь гарцаагүй. Гэтэл энэхүү дэмжлэг дунд Хитмэнүүд хутгалдаж явахыг үгүйсгэхгүй. Ороод ирэхээс нь урьдчилан сэргийлэх ч боломжгүй. Зөвлөх нэртэй гадаад эрхмийн боловсролын өндөр зэрэг, сайхан инээмсэглэлийн цаана монголчуудыг гэсэн чин сэтгэл, Хитмэнийн даалгавар хоёрын аль нь байгааг гаднаас нь хараад ялгаж чадахгүй.   Ерөнхий сайд асан М.Энхсайханаас эхлээд зарим улстөрч Монголд хитмэнүүд ажиллаж байгааг нэр устай нь бичсэн байна лээ. Манай улсын хууль дүрмийг зөвшөөрөөгүй, биелүүлээгүй зарим нь баялгийг маань хулгайлдаг, барьцаалан Арбитрын шүүхэд хандах нь жишиг болж тогтлоо. Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлснээр Төв аймгийн Заамарын алтыг ухаж дуусгасан “Алтандорнод Монгол” гэж компани татвараа төлөлгүй арбитрт хандсан бөгөөд Монголын Засгийн газар нэр төрөө хамгаалж үлдэхийн тулд өмгөөлөлд нь зургаан тэрбум төгрөг зарцуулаад байна. Энэ зургаан тэрбум төгрөг бол татвар төлөгчид, хувийн хэвшлийнхний төсөвт төвлөрүүлсэн мөнгө. Монголчуудын хөлс хүчээр хуримтлуулсан энэ их мөнгийг гадаадын зальтай нэгэн эртэй зарга хийхэд зориулж яваа нь хайран. Хэрвээ энэ ордын лицензийг үндэсний компани эзэмшиж байсан бол Заамарын алтыг зарж олсон мөнгө Монголдоо хөрөнгө оруулалт болж үлдэхийн зэрэгцээ, Монголын төр татварын маргаан хийж зургаан тэрбум төгрөгөө сул цацахгүй байлаа. Цаана нь Бороогийн 40 тонн алтыг Монголд ямар ч нэмүү өртөг шингээж, нэг ч төгрөгийн татвар төлөлгүйгээр гаргаад явчихсан гээд олон жишээ дурдаж болно. Одоо дээр нь Олон-Овоотын баялгийг булаацалдаж “Голдман сакс”-ынхан, Төмөртэйн хүдрийн лицензийг хамтран эзэмших гэж хятадууд арбитрт хандахаа мэдэгдээд буй. Энэ бүгдийн өмгөөллийн хөлсөнд хэдэн зургаан тэрбум төгрөг явна.  Эндээс харахад байгалийн баялгаа ашиглаад, бүр гаднынхны шууд дэмжлэгээр хөгжинө гэсэн монголчууд бидний ирээдүйд, мөрөөдөлд зуун хувийн баталгаа алга. Хамгийн гол нь энд Монголын хөгжлийн баталгааг үгүйсгэж байгаа аюул нь гадна талаас ирж байна. Баялгаас маань хувь хүртсэн гаднынхан Монголыг минь хөгжүүлэхгүй дээ гэсэн эргэлзээг гадаадынхан л төрүүлж байна. Тэгвэл үндэсний хөрөнгөтнүүдээ түшиж хөгжихгүй гэсэн эргэлзээг монголчууд бид дотооддоо өөрсдөө бий болгох юм. Төр нь үндэсний компаниудаа бодлогоор дэмждэггүй, зарим иргэд нь болохоор тэднийг олигархиар нь цоллож гадуурхдаг. Монгол Улсыг монголчууд өөрсдөө л хөгжүүлнэ гэж ярьдаг хэрнээ үндэсний хөрөнгөтнүүдээ хүлээн зөвшөөрдөггүй, монголчуудынхаа бүтээн байгуулалтад эргэлзэх сэтгэхүй жирийн иргэнд битгий хэл, төр засагт хүртэл төлөвших янзтай. Тэгэхээр улс орноо хөгжүүлэхэд монголчууд бид өөрсдөө дургүй ч юм шиг. Өөрөөр хэлбэл, өнгөтэй өөдтэй явсных нь төлөө, мөнгөтэй  болсных нь төлөө, бүтээн байгуулж босгосных нь төлөө үндэсний хөрөнгөтнүүдээ үзэн ядах үзэл Монголд газар авах нь. Хувийн хэвшил болгоныг төрөөс төрсөн тэрбумнуудтай адилтгах ташаа ойлголт гүнзгийрлээ. Заримдаа бүр хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгаа тогтолцоогоор нь үгүйсгэх хандлага илрэх юм. Хэрвээ адлаад байгаа хувийн хэвшлийнхэн байхгүй бол өнөөдөр улсын төсвийн 90 хувь нь бүрдэхгүй, Монголд ердөө 130 гаруй мянган төрийн албан хаагч л ажилтай явна, Цонжинболдог, Шангри-Ла, Гранд плаза зэрэг бүтээн байгуулалтууд байхгүй гээд Хойд Солонгос маягийн эдийн засгийн хэлбэр ноёлох байв. Үндэсний капиталистуудаа харин дэмжээд өгвөл Япон, Өмнөд Солонгос шиг хөгжих ирээдүй бийг эдийн засагчид ч, улстөрчид ч хэлдэг.
Үндэсний капиталистуудаа түшиж хөгжсөн туршлагын тод жишээг бидний бахархан дуурайдаг АНУ-аас харж болно. Тус улс аль 1890-ээд оноос эхлэн томоохон бизнесмэнүүд, капиталистуудаа дэмжиж, эргээд тэднээсээ дэмжлэг авч эхэлсний ачаар одоо дэлхийд тэргүүлэх эдийн засагтай орон боллоо. Тэр үед дэмжлэг хүлээсний хүчинд АНУ-ын төдийгүй дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн үндэсний хөрөнгөтнүүдийн жагсаалтад Генри Форд, Павел Гетти, Жи Пи Морган, Уэрнэр ван Сайменс (Werner von Siemens) зэрэг олон капиталистыг дурдаж болно. Ойрын, одоо бидний мэдэх жишээ гэвэл АНУ-ын төдийгүй дэлхийн нийгэм эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг “Microsoft”-ыг үндэслэн байгуулагч Билл Гейтс юм. Америкууд улсаа хөгжилд хүргэсэн, ард түмнийхээ амьдралыг өөд татсан эдгээр капиталистуудаа хэзээ ч гадуурхдаггүй. Яагаад гэвэл тэд үндэсний хөрөнгөтнүүдээ шүтэж хөгжсөнөө хүлээн зөвшөөрдөг, цаашид ч тэдний дэмжлэгээр хөгжинө гэдэгтээ итгэдэг. Америкууд хэзээ ч үндэсний капиталистуудаа олигархи гэж цоллодоггүй. Яагаад гэвэл тэнд олигархи гэдэг үгийг үндсэн утгаар нь, хааны угсааны, баян чинээлэг хүмүүс, арми, шашны язгууртнууд бүхий нийгмийн элитүүдийн цөөнхийн засаглал гэж ойлгодог байна.
Үндэсний хөрөнгөтнүүдээ түшиж хөгжсөн орнуудын томоохон жишээг наашлаад бидэнтэй нэг тивд оршин буй  Хонконг, Сингапур, Малайз, Өмнөд Солонгосоос харж болно. Эдгээр орнууд 1997-1998 их хямралыг давж, өнөөдрийн өндөр хөгжилд хүрэхэд үндэсний хөрөнгөтнүүд нь томоохон дэмжлэг үзүүлжээ. Өмнөд Солонгос л гэхэд Samsung, Hyundai-н эзэд болох үндэсний томоохон капиталистуудынхаа дэмжлэгийг авсан. Анх 1970-аад оны үед Өмнөд Солонгосыг удирдаж байсан, генерал Пак Чун Хи үндэсний капиталистуудаа ихээхэн дэмжиж хүчирхэгжүүлж байжээ. Энэ үед Пак Ерөнхийлөгч үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжиж байж эргүүлээд улс орныхоо хөгжилд тэдний дэмжлэгийг авна гэсэн хөгжлийн стратеги баримталсан байна. Тиймээс үндэсний хөрөнгөтнүүдээ өрсөлдөөнөөс хамгаалж, тэдэнтэй ижил төрлийн гадаадын бүтээгдэхүүнийг Өмнөд Солонгост зарахыг хориглож байсан байх юм. Японд ч ялгаагүй, дэлхийн хоёрдугаар дайны дараа тус улсын Засгийн газар АНУ, Их Британийн жишээгээр үндэсний капиталистуудаа дэмжиж, эргээд тэдний дэмжлэгийг авч хөгжсөн ажээ. Дайны хөлд нэрвэгдсэн ард түмнийхээ амьдралыг өөд татах, уналтад орсон эдийн засгаа сэргээхийн тулд японууд томоохон үйлдвэрлэгчид, банкныхан, бизнесмэнүүдийн нэгдэл бүхий эдийн засгийн хүчирхэг групп байгуулж ажиллажээ. Энд алдарт Мицубиши, Тоёото, Сони /Sony/ зэрэг үндэсний компаниуд нь багтаж, улмаар улсдаа төдийгүй дэлхийд алдартай үндэстэн дамнасан корпорациуд болтлоо өссөн тухай японууд бахархан ярьдаг. Ард түмнийхээ амьдралыг өөд татахын зэрэгцээ шинжлэх ухаан технологийн салбараа хөгжүүлэхийн төлөөх тууштай ажилласан эдгээр он жилүүдэд гарсан Японы эдийн засгийн огцом өсөлтийг түүхэнд “дайны дараахь Японы эдийн засгийн ид шид” гэж нэрлэдэг байна.
Эдгээр орны бэлэн жишээгээр, бусад улс орны явж үзээд амжилттайг нь амьдрал дээр харуулсан замаар явахыг эдийн засагчид сануулж, улстөрчид нь хэлдэг ч үндэсний хөрөнгөтнүүдээ бодлогоор дэмжсэн нь Монголын эрх баригчдад өнөөдөртөө бараг алга. Харин ард түмний татвар, хувийн хэвшлийнхий хуримтлуулсан хөрөнгийг хувааж хуваарилахдаа төр, засгийн эрх баригчид харин жинхэнэ олигархи шинжтэй болчих юм. 

Капиталын нууц

Хэвлэсэн байгууллага:     "Адмон" ХХК
Зохиолч:    Эрнандо Дэ Сото
Орчуулсан:    Д.Энхзаяа
Он:    2010
ISBN:     99929-0-246-9
Нүүрний тоо:    216
Эрхлэн гаргасан:    "Монсудар" ХХК
Худалдаалж буй дэлгүүр:     "Аз хур" номын дэлгүүр
Номын танилцуулга:
Хүн төрөлхтний зургааны таван хувь л капитализмын агуу их оргил цаг бол түүний хямралын үе гэж үздэг. Капитал гэж юу вэ? Яагаад коммунист дэглэм нурснаас хойш хүн төрөлхтний дийлэнх нь капитализмд амжилт олохгүй байгаа тухай бидний ойлголтонд энэ ном хувьсгал хийх болно. Таван жилийн өмнө Эрнандо дэ Сото ба түүний судалгааны хэсгийнхэн урдах номнуудаа хааж нүдээ онгойлгохоор шийджээ. Тэд хөгжиж байгаа болон хуучин коммунист орнуудын гудамжуудаар явж, далд эдийн засгийн дотор болон гадна талаас энгийн хүмүүс юу олж авч байгааг судлахаар гарцгаав. Тэдний олж мэдсэн нь маш эмгэнэлтэй зүйлс байлаа. Тэдний цуглуулсан баримтууд дэлхийн ядуус, капитализмыг амжилттай хөгжүүлэхэд шаардагдах бүх херөнгийг хуримтлуулчихаад байгааг илтгэж байжээ. Тэдний хуримтлалын хэмжээ агуу их байв: 1945 оноос хойш гадаадын орнуудаас оруулсан нийт хөрөнгө оруулалт, бүх тусламжийн хэмжээнээс олон дахин давж байлаа.

Зөвхөн Египетэд л гэхэд Асван Дам болон Суэцийн сувгийг оролцуулан гадаадын оруулсан нийт бүртгэгдсэн хөрөнгө оруулалтаас ядуусын хуримтлуулсан хөрөнгө 55 дахин их байжээ. Тэгээд яагаад энэ улсууд буурай хөгжилтэй байгаа юм бэ? Яагаад эдгээр орнууд эд хөрөнгөө амархан борлогдох капитал буюу эд баялаг үйлдвэрлэдэг капиталд хувиргадаггүй юм бэ? Эрнандо дэ Сотогийн хувьд бол энэ бол "Капиталын нууц" байлаа. Тэрээр эдгээр асуултын гайхамшигтай бүтээлчээр сэтгэсэн хариултыг тов тод уран гоёор дэлгэн харуулжээ.
Дэ Сото одоогийн дэлхийн хямрал бол хөгжингуй орнуудад аж үйлдвэрийн хувьсгалын үед тохиолдож байсан тэр хямралтай ижил бөгөөд, тэд өөрсдөө дэлхийн Гуравдагч ертөнцийн орон байх үед хар захууд, мафи буюу зохион байгуулалттай гэмт хэрэг хааяагүй цэцэглэж, ядуурал, хуулийг эрээ цээргүй үл ойшоох явдал газар авсан байсныг бидэнд сануулж өгчээ. Тэрээр, Өрнөдийн үндэстнүүд 150 жилийн өмнө хэрэг явдлын гол гогцоо болох шилжилтийн үйл ажиллагааг үүсгэн эхлүүлж тэдний өөрсдөө юу хийснээ мэдээ ч үгүй байхад эдийн засаг нь өөрөө эд баялаг руу дүүлж эхэлсэн юм гэдгийг баталж байна. Дэ Сото, Өрнөд даяархи өмчлөх эрх зүйн хэдэн мянган хэсгүүдэд гүнзгий нуугдсан тэр санаандгүй үйл ажиллагаа яаж үүсэв, хэрхэн явагдцаг, түүнийг өнөөдрийн хөгжиж буй болон хуучин коммунист орнуудад мош хянамгай хэрсүүгээр хэрхэн хэрэгжүүлж болох арга замыг зааж өгчээ.