МСДН

Sunday, April 4, 2010

Капиталын нууц

Хэвлэсэн байгууллага:     "Адмон" ХХК
Зохиолч:    Эрнандо Дэ Сото
Орчуулсан:    Д.Энхзаяа
Он:    2010
ISBN:     99929-0-246-9
Нүүрний тоо:    216
Эрхлэн гаргасан:    "Монсудар" ХХК
Худалдаалж буй дэлгүүр:     "Аз хур" номын дэлгүүр
Номын танилцуулга:
Хүн төрөлхтний зургааны таван хувь л капитализмын агуу их оргил цаг бол түүний хямралын үе гэж үздэг. Капитал гэж юу вэ? Яагаад коммунист дэглэм нурснаас хойш хүн төрөлхтний дийлэнх нь капитализмд амжилт олохгүй байгаа тухай бидний ойлголтонд энэ ном хувьсгал хийх болно. Таван жилийн өмнө Эрнандо дэ Сото ба түүний судалгааны хэсгийнхэн урдах номнуудаа хааж нүдээ онгойлгохоор шийджээ. Тэд хөгжиж байгаа болон хуучин коммунист орнуудын гудамжуудаар явж, далд эдийн засгийн дотор болон гадна талаас энгийн хүмүүс юу олж авч байгааг судлахаар гарцгаав. Тэдний олж мэдсэн нь маш эмгэнэлтэй зүйлс байлаа. Тэдний цуглуулсан баримтууд дэлхийн ядуус, капитализмыг амжилттай хөгжүүлэхэд шаардагдах бүх херөнгийг хуримтлуулчихаад байгааг илтгэж байжээ. Тэдний хуримтлалын хэмжээ агуу их байв: 1945 оноос хойш гадаадын орнуудаас оруулсан нийт хөрөнгө оруулалт, бүх тусламжийн хэмжээнээс олон дахин давж байлаа.

Зөвхөн Египетэд л гэхэд Асван Дам болон Суэцийн сувгийг оролцуулан гадаадын оруулсан нийт бүртгэгдсэн хөрөнгө оруулалтаас ядуусын хуримтлуулсан хөрөнгө 55 дахин их байжээ. Тэгээд яагаад энэ улсууд буурай хөгжилтэй байгаа юм бэ? Яагаад эдгээр орнууд эд хөрөнгөө амархан борлогдох капитал буюу эд баялаг үйлдвэрлэдэг капиталд хувиргадаггүй юм бэ? Эрнандо дэ Сотогийн хувьд бол энэ бол "Капиталын нууц" байлаа. Тэрээр эдгээр асуултын гайхамшигтай бүтээлчээр сэтгэсэн хариултыг тов тод уран гоёор дэлгэн харуулжээ.
Дэ Сото одоогийн дэлхийн хямрал бол хөгжингуй орнуудад аж үйлдвэрийн хувьсгалын үед тохиолдож байсан тэр хямралтай ижил бөгөөд, тэд өөрсдөө дэлхийн Гуравдагч ертөнцийн орон байх үед хар захууд, мафи буюу зохион байгуулалттай гэмт хэрэг хааяагүй цэцэглэж, ядуурал, хуулийг эрээ цээргүй үл ойшоох явдал газар авсан байсныг бидэнд сануулж өгчээ. Тэрээр, Өрнөдийн үндэстнүүд 150 жилийн өмнө хэрэг явдлын гол гогцоо болох шилжилтийн үйл ажиллагааг үүсгэн эхлүүлж тэдний өөрсдөө юу хийснээ мэдээ ч үгүй байхад эдийн засаг нь өөрөө эд баялаг руу дүүлж эхэлсэн юм гэдгийг баталж байна. Дэ Сото, Өрнөд даяархи өмчлөх эрх зүйн хэдэн мянган хэсгүүдэд гүнзгий нуугдсан тэр санаандгүй үйл ажиллагаа яаж үүсэв, хэрхэн явагдцаг, түүнийг өнөөдрийн хөгжиж буй болон хуучин коммунист орнуудад мош хянамгай хэрсүүгээр хэрхэн хэрэгжүүлж болох арга замыг зааж өгчээ.

0 comments:

Post a Comment