МСДН

Friday, May 21, 2010

Өрнийн мэргэн ухаан

Хэвлэсэн байгууллага:     "Адмон" ХХК
Зохиолч:    Б.Рассел
Орчуулсан:    Б.Батчулуун, Ц.Нямсүрэн, М.Отгонбаяр, Д.Энхзаяа
Он:    2007
ISBN:     99929-0-306-6
Нүүрний тоо:    354
Худалдаалж буй дэлгүүр:     Удирдлагын академийн номын дэлгүүр
Номын танилцуулга:
"Зузаан ном унших нь тамын ажил!" гэж Александрын яруу найрагч Калимах (ХТӨ 310 - 240 онуудад амьдарч байсан Грекийн яруу найрагч. Монгол редакци) хэлжээ. Ер нь би түүнтэй санал нийлж байна. Ингээд уншигчиддаа номоо толилуулъя, зузаан ном там үздэг юм бол энэ ном минь танд бага шиг зовлон учруулаасай. Ямар боловч энд тайлбар хийх шаардлагатай, учир юун гэвэл, урьд нь би мөн энэ сэдвээр ном бичсэн юм. Өрнийн мэргэд гэдэг энэ ном бүхэлдээ шинэ бүтээл, гэхдээ үүний өмнө Өрнийн философийн түүх ном минь гараагүйсэн бол энэ шинэ бүтээл хэзээ ч гарахгүй байсан нь мэдээж. Энэ номд Фалесаас эхлээд Витгенштейн хүртэлх Өрнийн философийн түүхийг тухайн үеийн түүхэн зарим нөхцөл байдалтай нь холбож дэлгэн үзүүлэхийг оролдлоо. Мэдээллээ бататгах зорилгоор тухайн цаг үед хамаарах хүмүүс, газар нутаг, баримт бичгийг аль болох эх баримтуудаас нь сонгон оруулав. Үүнээс гадна, зөвхөн үгээр илэрхийлэгддэг философийн үзэл санааг тохиромжтой гэж үзсэн үедээ мэдээллийг геометр-метафорын тусламжтай дүрслэн үзүүлдэг диаграммын хэлээр хөрвүүлэн харуулахыг оролдов.
Үүнийг хийхэд тулж түших зүйл бага байсан учир үр дүн нь зарим талаараа нэг их сайн гарч чадсангүй. Гэсэн хэдий ч иймэрхүү дүрслэх аргуудыг судалж үзүүштэй мэт. Боломжтой үед диаграммаар дүрслэн харуулах нь тодорхой аль нэг хэлд уягддаггүй давуу талтай юм билээ. Философийн түүхийн дахиад нэг бүтээл гарч ирсэн болохоор үүнээ учирлах үүднээс ганц хоёр зүйлийг хэлье. Эхлээд хэлэхэд, товч атлаа бүхнийг хамарсан ул суурьтай бүтээл цөөн байдаг. Харин ч тун өргөн хүрээг хамарч, асуудал бүрийг улам дэлгэрүүлэн бичсэн философийн түүхийн номууд олон билээ. Миний ном тэдгээр бүтээлтэй өрсөлдөж чадахгүй л дээ. Тэглээ ч тодорхой сэдвийг гүнзгийрүүлэн үзэхийг хүссэн хүмүүсийг зохих ёсоор чиглүүлж, мөн эх зохиолуудыг уншихад ч өдөөж болох юм. Хоёрт гэвэл, мэрэгжлээрээ улам бүр нарийсан дагнах орчин үеийн хандлага хүмүүсийг өмнөх үеийнхнийхээ өмнө хүлээх оюуны журамт үүргээ мартагнахад хүргэж байна. Энэ судалгаа ийм мартамхай байдлыг тас цохиход чиглэсэн юм. Шулуухан хэлчихэд, Өрнийн философи гэдэг бүхэлдээ Грекийн л философи шүү дээ, өмнөх үеийн агуу сэтгэгчидтэй холбож байсан бүх сэжмээ тасалчихаад философич маягаар сэтгэж байна хэмээн баясах нь хий дэмий зүйл болой.
Философич хүн бүх зүйлийн талаар заавал ямар нэгэн юм мэдэж байх ёстой гэсэн үзэл нэгэн үед давамгайлж байсан нь ташаа хэрэг болов уу. Философи өөрийгөө шинжлэх ухаанаас дээгүүр тавьж, түүний үүргийг авах гэж зорьдог байв. Гэхдээ философич хүн бүх юмны талаар юу ч мэдэхгүй байсан болно гэдэг үзэл тархсан нь бүр ч ташаа зүйл болой. Философи бол зөвхөн 1921 он эсхүл түүнээс өмнөхөн "жинхэнэ ёсоор" эхэлсэн гэж боддог хүмүүс орчин үеийн философийн асуудлууд гэнэт, оргүй хоосноос үүсээгүй гэдгийг мэдэхгүй байна. Иймээс Грекийн философид тоомжиргүй хандах нь хүлцэн тэвчих аргагүй зүйл юм. Философийн түүхийг хоёр аргаар бичиж болно. Нэг бол, тэр хүн юу хэлж ярьж, ярьсан зүйл нь нөгөө хүнд хэрхэн нөлөөлөв гэдгийг дамжуулсан цэвэр бичгэн яриа. Эсвэл, философийн маргаан мэтгэлцээн хэрхэн яаж өрнөн хөгжиж ирснийг харуулах үүнээс бичиж буй тоймлосон яриагаа ямар нэгэн шүүсэн бодолтой хослуулан илэрхиилэх явдал. Хоёр дахь аргыг энэ номд ашигласан болно.
Ингэсэн маань сэтгэгч этгээд хангалтгүй гэж л бодсон бол цаад үзлээ шууд няцаагаад хаячихдаг юм байна гэсэн төөрмөл бодолд уншигчдыг оруулах ёсгүй гэдгийг нэмж хэлэх хэрэгтэй байх. Няцаагдан шүүмжлүүлэх ч яахав, буруу ойлгогдчих буй гэдгээс л айдаг хэмээн Кант хэлж байжээ. Философичдыг дайрч давшлан няцаахаасаа өмнө тэд бидэнд юу хэлэх гэснийг нь ойлгох гэж гэж хичээх хэрэгтэй юм. Хэдий тийм боловч хүч чармайлт маань заримдаа хүрчихсэн зүйлээсээ зөрчихдөг гэдгийг ухаарах хэрэгтэй. Эцсийн эцэст, энэ бол хүн бүрийн хувийн хэрэг, хүмүүс үүнийг өөрийнхөөрөө шийдэх биз. Эл ном хэмжээ, тайлбарлалын хувьд өмнө бичсэн номнуудаас минь ялгаатай. Энэ номыг доктор Пол Фулкес редакторлав, тэрбээр сэвдүүдийг хэрхэн бичих, шинэ материал олох, зураг үзүүлэнг сонгоход тусалж, диаграммуудын маань ихэнхийг хийж өгсөн билээ. Гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Философичдын шүүн хэлэлцдэг хэдэн үндсэн асуудлыг судлах нь энэ номын зорилго юм. Хэрэв уншигч эдгээр хэдэн хуудсыг гүйлгэж үзээд өмнө нь анзаардаггүй байсан зүйлээ ухаарч цааш нь ухан судлах хүсэлд автвал миний гол зорилго биелж байгаа нь тэр.

0 comments:

Post a Comment