МСДН

Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр

Монгол улсын Үндсэн хуулийн тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн тогтолцоог сонгодог ардчилсан зарчимд нийцүүлэх, үндэсний баялагаа зөв ашиглан улс орноо хөгжүүлэн, ард иргэдээ эрх чөлөө амьдралын баталгаагаар найдвартай хангах түүхэн сонголтын цаг үе ирлээ.

МСДН нэр дэвшигчдээ зарлав.

Ч.Лхагважав, Р.Нарангэрэл, С.Сонин, Д.Энхзаяа, Ц.Мөнхсаруул, П.Онхуудай, Ч.Аваадорж, Я.Дэрийлаамятав, Ё.Ганхуяг, Д.Баттогтох, Ж.Амгалан

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аж төрж, ажиллаж боловсрох бололцоог бүрдүүлэх талаар орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд иргэд өөрсдийн саналаа илэрхийлэх, тусгуулах талаар нээлттэй байх боломж олгох зорилтыг дэвшүүлж байна.

МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМЫН ДYРЭМ

Идэвхтэй иргэний нийгэм төлөвших нийгмийн харилцааг хөгжүүлэхийн төлөө үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн хэм хэмжээг дээдлэн намынхаа дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, нийгмийнхээ өмнө ёс суртахууны хариуцлага хүлээсэн улс төрийн байгууллага мөн.

Монголын Социал Демократ намын дарга А.Ганбаатар

1959 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр 3 хүүхэдтэй. Эхнэр Д.Алтанзаяа “Ю энд Си” компаний гүйцэтгэх захирал, охин Ундрал, Цолмон нар нь Польшид Варшавын Их сургуулийн оюутнууд, охин Цацрал ШУТИС- ийн оюутан.

Tuesday, September 14, 2010

“Хитмений өчил” Монголыг зөгнөсөн байхыг үгүйсгэхгүй

МСДН-ын дарга А.Ганбаатартай ярилцлаа.
ӨНӨӨГИЙН НИЙГЭМ МИНИЙ ТӨСӨӨЛЖ ЯВСАН АРДЧИЛАЛ БИШ
-Ардчиллын 20 жилийн ой үргэлжилж байна. Өнгөрсөн жилээс эхэлсэн Ардчиллын ойн баяраар мянга, мянгаар нь шагнал гардууллаа. Шагнал өгч, баяр тэмдэглэх нь ардчиллын баталгаа мөн үү?
-1990 оны турш үргэлжилсэн үйл явц, урт удаан хугацаа, олон хэлэлцээрийн үр дүнд бид тухайн үед байсан БНМАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадсан. Ингэснээр олон намын тогтолцоо бий болж, ардчилсан хувьсгалд ялах нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно. Ардчиллын 20 жилийн ойг жилийн турш тэмдэглэж байна. Тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан тухайн үеийн ардчилалд оролцож явсан, орхигдсон хүмүүсийг шагнаж урамшуулж янз бүрийн одон медаль өгөх шагналын хур буусан ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Гэхдээ шагнал өгөх, баяр тэмдэглэх асуудлын гол биш. Ардчилал гэдгийг өөр өнцгөөс харахгүй байна уу даа гэх бодол төрөөд байгаа. Ингэхэд ардчилсан хувьсгал ялснаар монголчууд бид юу олж авсан юм бэ? Хамгийн чухал нь бид бүрэн утгаараа Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг олж авсан юм. Өөрөөр хэлбэл, монголчууд бид улсынхаа гадаад, дотоод байдлыг өөрсдөө бие дааж шийддэг, гаднаас хараат бус тусгаар тогтносон Монгол Улсыг зарласан. Түү- нээс хойш ямар замаар хөгжих, Ерөнхийлөгчийн, хаант, парламентын засаглалтай байх уу гээд ямар засаглалыг сонгох вэ, хэнээрээ удирдуулах вэ гэдэг бидний өөрсдийн мэдэж шийдэх асуудал болсон. Тэгээд ч бид парламентын засаглалтай, бүгд найрамдах улсын загварыг сонгож авсан түүхтэй. Хоёрдугаарт 1990 он бол Монгол хүн эрх чөлөөгөө олж авсан түүхэн он. Бусад улс орнуудын хувьд эрх чөлөө өндөр үнээр олддог. Олон зуун жилийн дарлал мөлжлөгийн эсрэг цус асгаруулсан хувьсгалаар тэд эрх чөлөөг олж авдаг бол бид дэлхийд үлгэр жишээ болсон тайван хувьсгалыг хийсэн. Монгол хүн өнөөдөр эрх чөлөөгөөр амьсгалах шиг болж байна.

-Та ардчиллын төлөө зүтгэж явсан хүмүүсийн нэг. Тэр үед та бүхний тэмцэж байж олж авсан ардчилал одоо ямар болчихоод байна вэ. Та өнөөгийн ардчилалтай харьцуулж дүгнэх байх?
-Өнөөгийн нийгэм миний төсөөлж байсан ардчилал биш. Би шударга ёс ноёрхсон, өөрсдийгөө өөрсдөө мэддэг, эв нэгдэлтэй, парламентын зөв засаглалтай ийм ардчиллыг хүсч байсан. Гэтэл өнөөдөр шударга ёс алга байна. Эрх чөлөө гэдэг хүн болгон эдлэх зүйл биш болж. Цөөн хэдэн хүн бүрэн дүүрэн эдэлдэг, бусад нь түүнийхээ төлөө төлбөр төлдөг болсон. Товчхондоо бол хүний эрх гэдэг зүйл алга байна. Миний бодож төсөөлж байсан ардчилсан засаглал биш харин шал өөр засаглал тогтчихоод байна.

76 ГИШҮҮН ӨӨРСДИЙГӨӨ АРД ТҮМНИЙ САНАЛААР СОНГОГДСОН ГЭЖ БАЙГАА БОЛ ИНЭЭДТЭЙ ХЭРЭГ

-Долдугаар сарын 1-ний үйл явдлыг янз бүрээр тайлбарладаг. Сонгуулийн дүнг эсэргүүцсэн ард түмний бухимдлаас гадна эрхийнхээ төлөө тэмцсэн үйл явдал байсан гэж дүгнэх хүмүүс олон. Та ч бас үүнийг хүний эрхийн төлөөх тэмцэл байсан гэж үздэг үү?
-Долдугаар сарын 1-ний өмнө болсон сонгууль шударга бус, булхайтай байсан нь бүх хүнд илэрхий. Сонгуульд ялах ёстойг нь унагаж, өөрсдийнхөө хүнийг гаргаж, өгөөгүй саналыг өгсөн болгож, өөр хүний саналыг булааж авч болдог юм гэдгийг “заасан” сонгуулийг будлиантуулдаг бүхэл бүтэн тогтолцоо байна гэдэг нь 2008 оны сонгуулиар тодорхой харагдсан. Хаана ямар булхай явагдаж байсан нь тодорхой учраас сонгогчдод таалагдаагүй. Ард түмнийхээ эсрэг төр анх удаа буу хэрэглэсэн тохиолдол болж, таван халуун амь эрсэдсэн гээд л долдугаар сарын 1-ний өдрийн жагсаал цуглааны төгсгөлд би хувьдаа харамсч байдаг. Гэхдээ тэр өдөр хэн гал тавьсан, хэн тушаал өгсөн гэдгийг олж мэдэх гээд тодорхойгүй асуудал одоог хүртэл бий.

-Жагсаал цуглаанд оролцож байсан хүмүүсийн дунд та ч бас байсан. Тэр үед та нар ямар тохиролцоо хийж байсан юм бэ?
-Жагсаал цуглаан хийсэн нь буруу байгаагүй. Шударга бус сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Социал демократ намын даргын хувьд долдугаар сарын 1-ний өглөө “Ийгл” телевизээр мэдэгдсэн. Сонгинохайрхан дүүргийн зөвхөн нэг хэсгийн хороонд сонгуулийн дүнг хэрхэн будлиантуулж байгаа нь тодорхой болсон шүү дээ. Нэг саналын хуудаснаас 30 саналыг луйвардаж байсан. Луйварддаг тогтолцооны ганцхан нь л тэнд илэрснээс биш бусад хэсгийн хороо мөн адил хэлбэрээр ажилласныг үгүйсгэх аргагүй. Ингэж сонгуулийн саналыг луйварддаг, хулгайлдаг бүхэл бүтэн тогтолцоо бий болчихоод тэр нь ажиллаж байгаа тохиолдолд ард түмний хүсэн хүлээсэн үр дүн хэзээ ч гарахгүй.

Өнөөдөр парламентад сууж байгаа 76 гишүүн өөрсдийг өө ард түмний саналаар гарч ирсэн гэж бодож байгаа бол инээдтэй хэрэг. Долдугаар сарын 1-ний өглөө сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ манай Иргэний эвслийн зүгээс мэдэгдсэн. Иргэний эвсэлд Монголын социал демократ нам, Ногоон нам, Иргэний хөдөлг өөний нам нэгдсэн. Гурван намын удирдлага МАХН-ын байрны өмнө мэдэгдэл хийгээд, тэр үед сонгогдсон байж болзошгүй Ногоон намын дарга Д.Энхбат сонгуулийн сонгуулийн дүнг эсэргүүцэж, сонгогдсон мандатаасаа татгалзахад бэлэн байна гэж хүртэл мэдэгдэж байсан.

-Долдугаар сарын 1-ний зорилго тийм байсан боловч үр дүн нь харамсалтай байлаа. Дараагийн сонгууль ойртож байна. Дахиад долдугаар сарын 1-нийг гаргахгүйн тулд яах ёстой юм бэ?
-Долдугаар сарын 1 дахин гарах, гарахгүй нь ард түмнээс биш эрх баригчдаас шалтгаална. Хэрэв өнөөдөр Монгол бусад ардчилсан улс орны замаар замная гэж байгаа бол өнөө- гийн оршин тогтнож байгаа улс төрийн намууд нь нам шиг болох ёстой. Монголд улс төрийн тодорхой бодлого, зорилготой нам байхг үй болоод ердөө улс төр, эдийн засаг, мөнгөөр хэлхэлдсэн том том бүлгүүд бий болчихсон. Уг нь намууд жинхэнэ утгаараа байгаа цагт хөтөлбөр, зорилгоороо өрсөлдөөд сонгууль утга учиртай болдог юм.

Гэтэл өнөөдөр зүгээр л бүлгүүд хүмүүсийн саналыг худалдаж авдаг болчихож. Ийм тохиолдолд долдугаар сарын 1-ний үйл явдлыг дахин гаргахгүй гэдэг утгаг үй. Өнөөгийн төрд байгаа хүмүүс улс төрийг зөв голдиролд нь оруулах үүрэг хүлээсэн. Энэ үүргээ харамсалтай нь биелүүлэхгүй байна. Та бүхэн санаж байгаа бол сонгуулийн дараа МАХН, Ардчилсан нам хоёр эхэлж зөвшилцөөд, дараа нь тангаргаа өргөсөн. Тэдний гарын үсгээр баталгаажсан тохиролцооны нэгдүгээрт Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай байсан юм. Гэтэл тэд өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай амлалтынхаа талаар ганц үг ган гэхгүй байна.

Одоогийн байгаа Үндсэн хууль тэдэнд таалагдаж байгаа болохоор тэр. Сонгуулийн хуулийг ч өөрчлөх сонирхол алга. Тойруулж баахан шуугиж байгаад хуучнаараа явах нь ашигтай байна. Гэтэл болохгүй байгаа юм бүхэн эцсийн эцэст Үндсэн хуулиас л үүдэлтэй болоод байгаа юм. Үндсэн хууль дахь Төрийн байгуулалт гэдэг хэсгийг үндсэнд нь өөрчлөх шаардлага бий. Засаглал, засаглал хоорондын ялгаа, тэнцвэр, хяналтыг бий болгох хэрэгтэй. Салаа мөчрүүд нь хоорондоо зааг ялгаатай, харилцан тэнцвэртэй, харилцан хяналттай байснаар засаглал зөв байдаг. Гэтэл манайд ийм юм алга. УИХ гэдэг бүхнийг мэддэг, бүхнээс дээгүүр нэг том байгууллагатай, энд суугаа гишүүдээс бүгд хамааралтай. Их хурал бүх томилгоог шийдэж, бүх төсвийг тогтоож байна. Коммунист системийн үеийн улс төрийн товчоо гэдэг 11 хүнтэй байгууллагаас ялгарах юм алга.

УИХ-ын 76 ч биш. 76 хүн дотор цөөн хэд нь л гол асуудлыг шийдээд, бусад хүмүүс зүгээр кнопчид болсон. Хэсэг хүмүүст улсын бүх эрх мэдэл ямар ч хяналтг үйгээр төвлөрчихсөн байна. Энэ бүхэн л Монголын гамшиг, эмгэнэл шүү.

-Та Сонгуулийн хуулийг өөрчлөх нь ч худал. Хэсэг шуугиж байгаад хуучнаар нь тогтчихлоо гэсэн. Сонгуулийн аль тогтолцоог Монголд тохирно гэж үздэг вэ?
-Асуудал сонгуулийн тогтолцоонд байгаа юм биш. Төрийн байгууллагуудын харилцан хяналттай, харилцан тэнцвэртэй байх зарчмыг Үндсэн хуульд суулгаж өгөх нь нэгдүгээр ажил. Хоёрдугаарт, хэрэв цаашид бид парламентын засаглалтай явна гэвэл улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулаад улс төрийн намууд нь нам шиг байж, мөрддөг зарчмуудыг хуульд тусгах ёстой. Улс төрийн намуудын санхүүжилт, сонгуульд оролцох тухай асуудал зэрэг олон зүйлийг хуулиар зохицуулдаг юм. Энэ хоёр ажлыг хийсний дараа Сонгуулийн хуулийг ярьж болно. Пропорциональ уу, можаритари уу гэдэг нь үүнээс өмнө нэг их ач холбогдолгүй байх нь. Улс төрийн нам гэдэг өөрийн гэсэн платформтой байж нам гэдэг мөн чанараа хадгалдаг юм.

Жишээ нь, МАХН өөрийгөө социал демократ нам гэж үздэг, Социалист интернационалийн гишүүн. Тэд улс төр, эдийн засаг, нийгмийн цогц бодлогоо гаргаж тавиад өөрийн гэсэн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. АН Барууны нам юм бол барууны бодлого, хөтөлбөрөө гаргаж тавь. Ингэсэн тохиолдолд пропорциональ шиг гайхалтай тогтолцоо байхгүй.

-Та пропорциональ тогтолцоог илүүд үздэг юм аа даа?
-Би Монгол парламентын засаглалтай байгаасай гэж боддог. Парламентын засаглалтай байхын тулд улстөрийн намууд нь байгаасай гэж боддог. Гэтэл Монголд өнөөдөр нам гэдэг институц жинхэнэ утгаар байхгүй, харин нам нэртэй хоёр том бүлэг, мөнгө, улс төр, ашиг сонирхлоороо нэгдсэн олигархиуд л байна. Саяхан МАХН-ын бага хурал боллоо. Намынхаа бага хурлаар “Манай нам одоо нэг платформтой болох юм биш үү” гэсэн юм яриад байна. Тэгэхээр өмнө нь намын үзэл баримтлал, хөтөлбөр бодлого байгаагүй гэсэн үг.

-Зүүний үзэл баримтлалаа барууны болгох гээд байгаа юм биш үү?
-Зүүний гэдэг чинь Монголд хоосон үг байхгүй юу. Европт бол зүүнийхэн асар том хүчин. Үнэхээр МАХН социал демократ чиглэлтэй нам байсан юм бол яагаад энэ намын бодлого дотор нийгмийн хамгийн чухал асуудал болсон Улаанбаатар хотын иргэдийг орон сууцжуулах тухай байхгүй юм бэ. Хүнийг хоолтой, орон сууцтай, боловсролтой, эрүүл байлгах нь зүүний намуудын бодлого. Хүн болгон боловролыг үнэ төлбөргүй авдаг байх нь зүүний намын баримтлах зарчим. Гэтэл өнөөдөр сургалтын төлбөр нь нэг сая давчихсан, үй түмэн хувийн сургууль байгуулчихсан, үнэ нь тэнгэрт хадчихсан байгаа биз дээ. Гэтэл зүүний намын бодлого дотор сургалт гэдгийг төлбөрг үй болгох тухай байдаг юм. Иргэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ авах ёстой гэж зүүний намын үзэл баримтлалд байх ёстой атал эмчилгээ хийлгэе гэхээр үнийг нь дийлэхгүй иргэд үхэхээс өөр замгүй болж байна.

Яагаад иргэдээ хямдхан орон сууцанд оруулах асуудлыг ярихгүй, нэг метр квадрат нь 1000 долларын үнэтэй орон сууцыг дэмжээд байгаа юм бэ. Энд зүүний бодлого алга. Чадалтай нь амьдар, чадалгүй нь үх гэсэн хамгийн зэрлэг тогтолцоо үйлчлээд байгаа биз дээ. Бодлого гэдэг зүйлг үй учраас Монгол Улс далайд хөвж яваа залуургүй завьтай адил байна.

-МАХН нэрээ сольж, Монгол ардын нам болох гэж байгааг та юу гэж бодож байгаа вэ?
-Өөрийгөө юу гэж нэрлэх нь хамаа алга. Нам бол өөрийн гэсэн бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлдэг л байх ёстой.

-МАХН нэрээ сольсноор том алдаа хийж байна. Энэ намын задрал эхэллээ гэж улс төр судлаач зарим хүн үзэж байгаа. Үнэхээр тэдний хэлснээр МАХН задарчихвал гурав дахь хүчинд орон зай бий болов уу?
-Би МАХН, АН хоёрыг хоёуланг нь улс төрийн нам болоосой гэж хүсч байгаа юм. МАХН ард түмнээс итгэл авсан юм бол ажлаа хийсэн шиг хий. Хамтарч нэгдэхээрээ улс төр урагшилдаг гэж маанагтахаа боль. Бодлого байдаг бол өөрийнхөө бодлогоор яв. Түүнээс биш бидний ажил урагшаа явахгүй байна гэж хутгалдахаар Монголын улс төрийн тогтолцоо улам буруу тийш яваад байна шүү дээ. Ард түмнээс итгэл авсан юм бол хариуцлагаа хүлээ. АН сөрөг хүчин юм бол хяналтаа тавиач. Хамтаръя гэж гуйгаад байгаа нь хэтэрхий ичгэвтэр юм.

УИХ-Д ИРГЭНИЙ ЭВСЭЛ СУУДАЛТАЙГААС БИШ НОГООН НАМ СУУДАЛГҮЙ ШҮҮ

-Одоогийн Ардчилсан намыг байгуулсан таван намын нэг нь МСДН байсан. Гэтэл өнгөрсөн сонгуульд танай нам Ногоон нам, Иргэний хөдөлгөөний намтай эвсч оролцсон. Одоо харин Д.Энхбат гишүүн Ногоон намыг төлөөлж их хуралд сууж байна. Уг нь Ногоон нам биш Иргэний эвсэл УИХ-д суудалтай юм биш үү?
-Манай намынхан өмнө нь олон удаа эвсэл байгуулж сонгуульд оролцож байлаа. 1996 онд МҮАН-тай эвсч, ардчиллын түүхэнд анх удаа сонгуульд үнэмлэхүй ялж байсан. Тэр үед бид МАХН-ыг ялах гэсэн ганцхан зарчимтай нэгдэж байсан юм. Дараа нь 2000 онд ардчилал навсайтлаа ялагдсаныхаа дараа таван өөр урсгал чиглэлийн намууд нэгдэж холимог хуурга шиг нэг том нам байгуулсан. Монгол Улсад улс төрийн намыг устгах процесс ингэж болсон юм. Тэр үеэс хойш улс төрийн нам гэдэг институц утгаа алдсан. Энэ таван намын нэгдэл нь ердөө засгийн эрхийг авах зорилготой бүлэг байлаа. Үүнийг нам гэж үзэхээс илүү бүлэглэл гэж нэрлэж болно. Сонгуулийн ерөнхий хорооноос саяхан нэгэн тайлбар авсан юм.

УИХ-д суудалтай нам, улс төрийн байгууллагыг тодорхойлж өг гэсэн. Сонгуулийн ерөнхий хорооноос Иргэний эвсэл бол дөрвөн жилийн хугацаатай, 2008-2012 он хүртэл байгуулагдсан, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгэгдсэн, гурван намын эвсэл. Энэ гурван намын эвсэл УИХ-д суудалтай гэсэн тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл, албан ёсоор УИХ-д Иргэний эвсэл суудалтай болохоос Ногоон нам суудалг үй. Ногоон намын дарга тэгж ярьж яваа бол нэг бол улс төр мэдэхгүй, эсвэл эвсэл байгуулснаа ч мэдэхг үй байгаа хэрэг.

-Иргэний хөдөлгөөний намын дарга О.Магнай, Ж.Батзандан нар Ардчилсан намд орчихсон биз дээ. Тэгэхээр Иргэний эвсэл аль эрт задарчихаагүй юм уу?
-Бидэнд 2012 он хүртэл хүчинтэй эвслийн гэрээ гэж юм бий. Энэ гэрээнд эвслээ задлаагүй байж өөр намуудтай эвсэхийг хориглосон хатуу заалт бий. Хэрэв Ногоон нам өөр намтай эвсэх гэж байгаа бол эхлээд Иргэний эвслээ задлах ёстой. Намын дарга гэдэг намын хэдэн мянган гишүүдийн нэг шүү дээ. Тэд өөр намд орж болно. Гэхдээ нам нь хэвээрээ байгаа. Н.Даваа гэж даргатай Иргэний хөдөлгөөний нам байгаа. Албан ёсоор УИХ-д суудалтай Иргэний эвсэл ч бас бий. Ногоон намын дарга Д.Энхбат дур зоргоороо элдэв юм ярьж байгаад жаахан гайхаж байна. Д.Энхбат ухаарах цаг нь ирэх байх. Хэрэв хүсээд байгаа юм бол эвслээ задал, гэрээ ёсоороо хариуцлагаа хүлээ. Эвслээс хэн нэг нь сайн дураар гарч, задалвал ногдох хариуцлага их бий.

-Жишээлбэл ямар хариуцлага хүлээх юм бэ?
-Ногоон нам эвслээс гарлаа гэж зарлалаа гэхэд тэд эвсэлд хамт байсан хоёр намын сонгуулийн өмнө, сонгуулийн үеэр, сонгуулийн дараа гаргасан зардал мөнгийг бүрэн барагдуулна. Бүх зардал, мөнгийг бүрэн төлөх үүрэгтэй. Хоёрдугаарт ийм сонголт хийснээрээ улс төрийн тавцанд шившигтэй байдалд орно. Бид эвслийн удирдлагын хуралдааныг хийхийг удаа дараа санал болгосон боловч Д.Энхбат ирэхгүй байгаа юм. Танай сониноор дамжуулаад Д.Энхбатад хэлчихье. “Хотонд ороод хонь манайх, хойморт суугаад гэр манайх” гэдэг зарчмаар явдаггүй юм шүү. Олон жил улс төрд байя гэвэл жаахан ухаантай бай, Энхбат аа. Одоо Иргэний зориг намтай эвсэх бүх бэлтгэл хангагдсан гэсэн элий балай юм яриад явна лээ. Хэрэв тэгэх гэж байгаа бол эхлээд эвслээсээ гар. Үгүй бол бид дараагийн алхмаа хийхээс өөр аргаг үй.

МСДН-ЫГ ДАХИН БАЙГУУЛАХААС АЙСАН ХҮМҮҮС НАМАЙГ ГЕНСЕК БОЛОХЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙЛАА

-МСДН Ардчилсан намыг бүрдүүлсэн таван намын нэг. Ардчилсан намд Соц декийг төлөөлж байсан хүмүүс өдгөө МАХН-тай нэгдээд засаг барьж байна. “Алтан гадас” фракц, одоо АН-д танай намыг төлөөлж байгаа юм уу. Та чинь МСДН-ын дарга нь юм биш үү?
-2000 оныг хүртэл МСДН-ын гол цөм болж байсан хүмүүс оюуны өндөр чадамжтай байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. МСДН-д байсан хүмүүс ямар нэг байдлаар Ардчилсан намын удирдлагад байна. Гэхдээ тэд МСДН-ыг төлөөлөхгүй, АН-аа л төлөөлнө. 2005 онд МСДН-ын ууган гишүүд нийлээд “Энэ биш боллоо” гээд намаа эргэж байгуулсан юм. Бид хоёрхон өдрийн дотор 1000 гаруй хүний гарын үсэг зуруулж байлаа. МСДН-ыг дахин байгуулуулахгүйн төлөө Ардчилсан намын зүгээс хэд хэдэн оролдлого хийсэн боловч санасандаа хүрч чадааг үй.

-Ямар оролдлого?
-Жишээ нь, Монголын социал демократ нам, Үндэсний ардчилсан нам гэдэг нэрийг дахиж ямар ч намд өгөхгүй байх хаалтыг намын дүрмэнд оруулж өгсөн. Гэхдээ Монгол Улс нэг намын дүрмийг дагадаггүй. Үндсэн хууль болон бусад хуулийг дагаж мөрддөг. Үхсэн хүний нэрийг өөр хүнд өгөхгүй гэж ямар ч хуульд заадаггүй. Тийм учраас байхгүй болчихсон намын нэрийг өгч болохгүй гэж дүрмэндээ зааж түүнийгээ мөрдөхийг Дээд шүүхээс шаардаж болохгүй биз дээ. Тэд маргалдаж үзсэн боловч харамсалтай нь Монгол даяар дагаж мөрддөг хууль байгаа учраас бид МСДН-аа дахиж байгуулсан.

-Намыг тань дахиж байгуулуулахгүйн тулд Ардчилсан намынхан танд тухайн үед албан тушаал амлаж байсан уу?
-Анх таван нам нэгдэхэд амлаж байсан. Шинээр байгуулагдаж байгаа намын Ерөнхий нарийн бичгийн дарга болох тухай хүртэл ярьж байсан. Би үгүй гэсэн. Энэ бол миний явах зам биш. Бид 10 жилийн хугацаанд нэгэн сайхан намыг бий болгоод хамтран ажилласан. Нэгэнт тэр маань байхгүй болж байгаа бол цаашаа би хамт явахг үй гэсэн.

-Яагаад?
-АН ганцхан Хувьсгалт намыг ялах, засгийн эрх авах зорилготой байгааг нь хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс би “Үг” сониноо авъя гээд Социал демократ намын “Үг” сониноо худал худалдаж авсан.

МАНАЙ НАМЫН ГИШҮҮН ТАВ Ч БАЙЖ БОЛНО, ДЭМЖИГЧИД НЬ 1,5 САЯ БАЙХ ЮМ БОЛ БИДНИЙ ЗОРИЛГО БИЕЛЖ БАЙНА ГЭСЭН ҮГ

-МСДН шинэчлэгдэх үү?
-Социал демократууд 19 дүгээр зууны сүүл үеэс үүдэлтэй. Европын бүх хөгжилтэй оронд ийм нам байдаг. Герман, Австри, Англид Социал демократ нам нэг бол эрх барьж байсан, эсвэл сөрөг хүчин болоод явж байгаа. Барууны аль нэг намтай ээлжилж засгийн эрх барилцдаг. Европын хэмжээнд социалист болоод социал демократ намууд бүтэн 100 гаруй жилийн түүхтэй юм. Бидэнд тогтсон үзэл баримтлал байна. Жишээ нь Швед гэхэд үнэхээр хүний төлөө нийгмийг байгуулж чадсан. Европын өөр ямар ч улсад бидний муу хэлээд байдаг социализмын элемент үүд ямар бат суурьтай байна вэ. Тэгснээр хүний төлөө ямар сайхан нийгмийг бий болгов. Тэгтэл одоо бид ямар нийгэм байгуулчихаад байгаа юм бэ. Чадалтай нь амьдарч, чадалгүй нь үх гэсэн зарчим үйлчилж байна.

-2012 оны сонгууль дөхөж байна. МСДН сонгуульд бэлтгэж байгаа биз дээ?
-Манай намын улс төрийн платформ тодорхой. Бид ард түмнийг орон сууцжуулах бүхэл бүтэн хөтөлбөр боловсрууллаа. Эхнээс нь ажлаа хийж байна. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн талаар баримтлах том бодлогууд байна. Манай намын баримтлалтай санал нэгдэж ажиллах хү- чин байдаг бол бид хамтарч сонгуульд оролцож болно.

-Нөгөө Иргэний эвслийн гэрээ яах билээ?
-Гэрээ 2012 он хүртэл хүчинтэй шүү дээ.

-Ингэхэд МСДН яг хэдэн гишүүнтэй юм бэ?
-Хамаг гай түйтгэр наана чинь л байгаа юм. Нам бол масс гэдэг буруу ойлголтоос бүх юм улбаатай. Гишүүн олноор элсүүлж байвал боллоо гэж өрөөсгөлөөр боддог. Бид энэ буруу бодлоосоо салах ёстой. Намыг аль болох гишүүнчлэлгүй байлгах нь зөв юм. Намын гол цөм нь гишүүн биш намын үзэл баримтлал. Үүнийг дэмждэг хүмүүс намын дэмжигчид. Манай намын гишүүн тав ч байж болно, 10 ч байж болно. Дэмжигчид нь сая таван зуун мянга байх юм бол бидний зорилго биелж байна гэсэн үг. Яг үүгээр нам гэдэг ойлголтыг тодорхойлох ёстой болохоос манай нам мянган гишүүнтэй гэж ярих нь хамгийн утгаг үй хэрэг. Аль болохоор хүмүүсийг гишүүнээс нь чөлөөлж, чөлөөтэй сонголт хийх боломжийг бүрдүүлснээрээ жинхэнэ нам байж чаддаг.

-Олон гишүүнтэй байх нь санхүүжилтэд ашигтай юм биш үү. Гишүүнгүй бол намаа яаж санхүүжүүлэх вэ. Жишээ нь танай нам яаж санхүүждэг юм?
-Манай нам УИХ-д суудалтай болсноор бага хэмжээний мөнгө бий болсон. Нөгөө талаас намын Удирдах зөвлөлийн гишүүн намаа санхүүжүүлэх үүрэгтэй. Одоохондоо бидэнд мөнгө зарах шаардлага алга байна шүү дээ.

-2012 оны сонгуульд та өрсөлдөх үү?
-Манай нам өрсөлдөнө. Бид социал демократ баримтлал гэдгийг ийм байдаг юм гэж үлгэр жишээ харуулна.

-Таны түрүүнд хэлсэн хүний төлөө зүйлс бий болгоё гэж зүтгэхээр өнөөх л социализм руугаа орчих гээд байгаа учраас Америкийг бид ардчиллын загвар болгоод байгаа юм биш үү?
-Нэг хэсэг Америкийн неолиберал загвараар шуурсан үе бий. Гэхдээ одоо Америкийн загвар зөв биш гэдгийг олон улс ойлгодог болчихож. Неолибералиуд ноёрхож байсан үе бий ч энэ үзэл буруу байсан гэдэг нь байн байн хямрал явагдаад байгаагаас харагдана. Европ хямралд бараг өртөхгүй байна шүү дээ. Энэ бол бодлого нь тогтвортой байгаагийнх. Тогтвортой учраас неолибералиудын гаргасан тэр том хямрал дайраад гарсан ч угаасаа тогтвортой нийгэм нь савлахгүй, зөөллөөд байна шүү дээ. Цаашдаа Монгол Улсын замнах зам Америк загвар биш. Бидэнд уг нь хүний төлөө гэсэн өчнөөн зүйл байсан.

Одоо харин устгаснаа дахин бий болгох хэрэгтэй байна. Социализмаас хаях юм байсан, авах зүйл ч асар их. Манай соц декүүд 1990-2000 оны хооронд “Бид ардчилсан эрх чөлөөт тогтолцоонд шилжинэ. Гэхдээ эрүүл мэнд, боловсролын салбарт байсан социалист үеийн амжилтуудыг хадгалж, сайжруулж авч явна” гэж ярьдаг байсан. Гэтэл тэднийг бүгдийг юу ч биш болгочихож.

-Ингэж ярихаар хүмүүс ухралт гэж үзээд байгаа юм биш үү?
-Юуных нь ухралт байдаг юм бэ. Сайн зүйлийг засч сайжруулахыг ухралт гэж болохгүй биз дээ. Дэлхийн олон орон энэ замаар хөгжиж ирсэн. Гэтэл өнөөдөр Монголд бичиг үсэг мэдэхгүй хүн цэрэгт өчнөөн байна. Үүнийг тэгээд зөв зам гэх үү?

-Манайх харин ч бичиг үсгийн боловсролтойгоороо дэлхийд тэргүүлдэг биз дээ?
-Тэр үе аль эрт өнгөрсөн. Наймдугаар анги заавал төгсдөг, тэгээд техникум, ТМС, бүрэн дунд сургууль гэсэн шаталсан боловсролыг дахин сэргээх ёстой. Хоёрдугаарт социализмын үед орон сууцжуулах үйл явц маш эрчимтэй явж байсан. 1, 10, 3, 4 дүгээр хороолол гэсэн том бодлогын үрээр бүтсэн хорооллууд олон байна. Одоо бол иргэдийг орон сууцжуулъя гэдэг бодлого огт алга байна.

-100 мянган айлын орон сууц гээд л батласан шүү дээ?
-Тэр хөтөлбөрийг барилга мэддэг, мэддэггүй хүмүүсийн бизнес болгоод хувиргачихсан. 3-4 баллын газар хөдлөлт даахгүй барилгууд хотоор дүүрэн байна. Тэр байшингуудаа гаднаас нь чимээд л болоо. Хятадын Эрээний бараа шиг. “Юмыг сайхан хийж болно, яаж сайн хийж болно оо” гэдэг хятад үг байдаг. Түүн шиг юм болж байна. Орсон хүмүүс нь 2-3 жил болоод үгээ хэлж байгаа биз дээ. Паарнаас нь ус, дээрээс нь дусаал гоожоод. Уг нь хүн 30 жил оршин суухад халаалтын систем нь эвдрэхг үй байх тийм орон сууцаар хангах ёстой.

Бас хөдөөнөөс орж ирээд хаа дуртай газраа гэр барьдагийг болиулах хэрэгтэй. Тийм учраас орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгж үүлэх учиртай. Гэтэл ийм бодлогоо төр бизнесийнхэнд өгчихсөн нь гол алдаа. Бизнесийнхэн нэгэнт ашиг хөөгөөд, хоёрдугаарт луйврын зам руу орчихож байгаа юм.

Компаниуд нийтийн эзэмшлийн газар барилга барина гэж төрөөс газар авчихаад тэндээ хороолол барихг үй, харин жилдээ газрын түрээс өгчихөөд барилга барих өөр компаниудад нэг сая доллар, хоёр сая доллар гээд өндөр үнэ хүргэж зараад сууж байна. Энэ бол цэвэр эдийн засгийн гэмт хэрэг. Гурван жилийн дотор орон сууцаа бариагүй бол төр газраа хурааж аваад үнэхээр орон сууц барих хүмүүст нь өгөх ёстой. Гэтэл хурааж авахгүй хэдэн жил болж байна аа. Ингээд дэд бүтэц тавьсан газруудад байшин баригдахгүй байгаа биз дээ. Ямарч бүтээн байгуулалт хийхгүйгээр улсад асар их хохирол учруулж байгаа юм.

МОНГОЛЫН БАЯЛАГ ХИТМЕНҮҮДИЙН ХАРААНД ӨРТЧИХСӨН

-Та “Хитмений өчил” номыг орчуулах болсон тухайгаа номынхоо өмнөтгөлд бичсэн байсан. Монголын өнөөгийн нийгмийг энэ номтой адилтгаж, дүгнэсэн гэж ойлгож болох уу?
-Би тэр номыг Монгол хүн болгон уншаасай гэж бодож орчуулсан. Гэхдээ Монголд яг ийм юм болно гэж хэлж байгаа юм биш. Латин Америк, Африкт болж өнгөрсөн гай гамшиг учраас Монголд давтагдах вий гэж бодоод орчуулсан юм. Сүүлийн 20-30 жилд неолибералистуудын үед дэлхийд том том төвлөрлүүд явагдаж, баялгийг гартаа оруулж авахыг санаархсан корпорацийн засаглал гэж бий болчихсон. Энэ корпорацийн засаглал гэдэг дэлхийн нефть, газрын тос, ашигт малтмал, уул уурхайн гээд бүх баялгийг үндсэнд нь хянаж байна. Тэдний зүгээс жижиг улс орнуудын баялгийг хэрхэн өөртөө захируулан ашиглах вэ гэдэг бүхэл бүтэн систем бий болгочихсон.

Улс орнуудын баялгийг өөрсдийнхөө эрхшээлд байлгах хамгийн хялбар арга бол тухайн улс орны төрийн эрх барьж байгаа хүмүүсийг мөнгөөр худалдаж авах. Хэрэв тухайн улс оронд сөргөлдөөнтэй бүлэг байвал бүлэг тус бүрт мөнгө өгөөд хооронд нь зодолдуулчихаж байна. Тэр зодоонд хэн ч ялсан ялгааг үй корпорацийн засаглалд ашигтай. Бүр болохгүй бол төрийн тэргүүнүүдийг нь цааш харуулах нь ч бий.

“Хитмений өчил” номыг бичсэн Жон Перкинс “Бид сүүлийн жилүүдэд үл үзэгдэгч асар том их гүрнийг бий болгосон” хэмээн хэлсэн байдаг. Тэр аварга том гүрний төлөө ажилладаг хитменүүд улс орнуудаар явж эрх баригчдыг нь худалдаж авдаг. Манайд л гэхэд сая доллараар худалдагдах улс төрчид маш олон байгаа. Таван сая, 100 сая доллар амлавал бүр баталгаатай. Яг ийм тогтолцоогоор их гүрнийг бий болгосон. Тэр аюул өнөөдөр Монголд нүүрлэчихлээ.

Манай баялаг дэлхийн корпорациудын хараанд өртчихл өө. Монголд байхгүй баялаг алга. Тэд бас л хамгийн хялбар арга болох эрх баригчдыг нь түрийвчээр нь эзэрхийлэх бодлого барьж байгааг үгүйсгэхгүй. Оюутолгойн гэрээ байгуулах явцыг харахад бушуухан л эзэмшье, ухъя, бид боломжоо алдчих гээд байна гэсэн пи-ар л яваад байна шүү дээ. Ямар нэг барааг олон дахин сурталчилж байвал цаана нь “но” байдаг. Оюутолгойн гэрээг батлуулъя гээд нэр бүхий улс төрчид яаж ятгалаа. Ингэж үхэж, хатах гээд байгаагаас харахад цаадуулын эрхшээлд байгаа нь мэдрэгдээд байгаа. Би улс төрч хүний хувьд мэдрээд байна.

Гэтэл Монгол Улсын эрх ашгийн үүднээс хэлэлцээрийн ширээний хоёр талд суугаад гэрээ хэлэлцээрийг өөртөө ашигтай хувилбараар хийх олон улсын хэмжээний чадварлаг боловсон хүчин манайд алга. Харин ч Монголын талд зөвлөгөө өгч байгаа компани нь нөгөө талынх байна.

Жишээ нь хоёулаа гэрээ хийх боллоо гэж бодъё. Би чамд зөвлөхөө өгчихье. Тэр зөвлөхийн хэлсний дагуу чи ажиллана. Энэ тохиолдолд би хүссэнээрээ өөртөө ашигтай байлгаж болно биз дээ. Яг ийм явдал Оюутолгойд болсон. Монголын хэлэлцээрийн ширээний цаана байгаа хүмүүсийг хэн гэдгийг ч би мэднэ. Ямар боловсролтойг нь ч мэднэ. Сангийн сайд “Хөөрцогт” гэж хүн эдийн засагч биш шүү дээ. Москвагийн их сургуулийг эдийн засаг биш, улс төрийн эдийн засгийн ухаан гэдэг огт өөр мэргэжлээр төгссөн. Америкт эдийн засгийн магистр хамгаал сан гэдэг нь бас худал. Төрийн захиргааны чиглэлээр курст суралцсан гэж хамт сурч байсан нөхөд нь ярьж байна. Ингэж хэллээ гээд намайг шүүхэд дуудвал дуудаарай.

Байгаль орчны сайд Л.Гансүхийг оюутан байхаас нь эхлээд мэднэ. Ямар боловсрол, мэдлэгтэйг нь ч мэднэ. Политехникийн дээдийг арай гэж төгссөн хүн. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт гэдэг тэр хүү улс төрийн талаар а, б, в- ч байхгүй. Магадгүй толгойдоо мэдлэгтэй чадалтай байж болно. Улс төрийн гэрээ хэлэлцээрийн туршлагагүй, дэнд үү түүхийгээрээ байгаа.

-Аварга том корпорацийн засаглалын сүлжээнээс Монголоо яаж аврах юм бэ?
-Удирдагчдаа зөв сонгохоос өөр арга байхгүй. “Хитмений өчил” номд Латин Америкийн улс орнууд хэрхэн яаж тэмцэж ирсэн тухай дэлгэрэнгүй бий. Эх орон, ард түмнээ гэсэн, худалдагддаггүй Ерөнхийл өгчдийг нь хэрхэн яаж хороосон тухай ч бий. Латин Америкт социалист хувьсгал гарах магадлал өндөр байдаг бололтой. Социалист үзэл санаа бол шударга ёс хэтэрхий алдагдсан хаана ч хүн ардыг татах чадвартай үзэл санаа.

Сальвадор Алендагийн тухай кино үзээд би биширсэн. Есдүгээр сарын 11 гэдэг дэлхийн 11 найруулагчийн хийсэн бас нэг кино байдаг юм. Чилийн найруулагчийн хийсэн нэг кино байна. Яагаад Чилийн удирдагч Сальвадор Алендаг буудаж алсан юм бэ гэдэг тухай өгүүлсэн. Үнэхээр сайн кино. Яагаад дэлхий даяар Америкийн эсрэг үзэл бий болоод байдаг юм бэ. Энэ чинь л Америк толгойтой корпорацийн засаглалын эсрэг үзэл байгааг харуулаад байгаа юм.

-Оюутолгойн гэрээг алдагдалтай баталсан гэсэн шүүмжлэл байдаг. Одоо Тавантолгойг ч түргэн түүхий шийдэх гэж байна хэмээн ярьж байгаа. Тавантолгойг ашиглахад яарах хэрэг бий юу?
-Яг одоо Монгол Улсад маш том экспертийн баг хэрэгтэй байна. Олон улсын гэрээ хэлэлцээ гэдэг нарийн. Олон улсын том багтай хамтрах хэрэгтэй. Мэргэшсэн өндөр мэргэжлийн хуульчид Америкт ч байна, Европт ч бий. Тэднийг хаанаас бол хаанаас олж болно. Тийм хүмүүсийг ашиглаж олон улсын гэрээ хэлэлцээр хийвэл үр дүнд хүрдэг.

Америкийн Тексако гэж аварга том нефтийн концерн Эквадорын бүх нефтийг өөрсдийн болгохдоо газар нутгийг нь хэтэрхий хайр гамгүй сүйтгэсэн. Нутгийн иргэд хохирлоо барагдуулахыг шаардаж энэ компанийг олон улсын шүүхэд өгсөн. Тэр шүүх хуралд эквадорчууд өөрсдийнх өө өмнөөс олон улсын хараат бус өмгөөлөгчийг оролцуулсан юм. Тэд газар нутгийг нь эвдэж сүйтгэсний төлөө болон бусад зүйлсийг оролцуулаад олон миллиард долларыг нэхэмжилсэн. Ийм том нэхэмжлэлтэй шүүх хурал дэлхийд анх Нью-Йоркт болсон юм. Энэ шүүх хурлын ачаар хожим олон сайн үр дагавар бий болсон.

Ямар ч том компани байсан жижиг улстай харилцахдаа ном журмын дагуу байхгүй бол ийм том эрсдэлд орж болохыг харуулсан, үндэстэн дамнасан компаниудад ч ойлгуулсан. Товчхондоо бол том компаниудын жижиг улсын газар нутаг, байгаль орчин үнэтэй бүхнийг устгасан устгасан ч болно, яасан ч болно гэдэг тэр үзэл ерөнхийдөө хумигдсан. Үүний ачаар хуулийн маш нарийн хамгаалалтын систем бий болсон. Үүн шиг Монгол мэтийн улс оронд олон улсын шүүхийн хэмжээнд хамгаалагдах бололцоо, олон улсын тавцанд өөрсдийгөө хамгаалах эрх зүйн боломж бий.

-Манай улс стратегийн 15 ордтой. Хэдэн мянгаар тоологдох орд, газартай. Оюутолгойн араас Тавантолгойг залгуулж ашиглаж байгаатай адил цаашид газрын баялгаа завсаргүй ухах шаардлага байгаа юм уу?
-Би угаас газар ухахын эсрэг байдаг хүн. Монголд хөгжлийн бодлого гэж юм алга байна. Одоо бол дандаа лиценз, газар, хайгуул, ухах гэх мэтийг яриад байгаагаас биш хөгжил гэдэг зүйлийг орхичихлоо. Хүн нь хөгжиж байна уу гэдгээр тухайн улсын хөгжил хэмжигддэг. Түүнээс цаасан дээр бичигдсэн эдийн засгийн өсөлт гэдэг хэдэн тооноос хөгжил шалтгаалдаггүй. Гэтэл манайхан эдийн засгийн өсөлт 10, 11 хувь гарлаа гэсэн тоонд хууртаад байгаа юм. Тэр тоог 50 хувьд ч хүргэж болно. Харин монгол хүн хөгжиж байна уу. Жирийн монгол хүн өнөөдөр хэрэгцээтэй илчлэгээ идэж, уух зүйлсээсээ авч чадаж байна уу. Оюуны хэрэгцээгээ яаж хангаж байна вэ. Үүнийг хөгжил гэж хэлдэггүй юм.

ЕВРОП СТАНДАРТЫН БАЙРЫГ 450 ДОЛЛАРААС Ч ХЯМД АВАХ БОЛОМЖ БИЙ

-Улс төр бизнес хоёр нэг хөнжилд байгааг та юу гэж үздэг вэ?
-Бизнесийн үйл ажиллагаа явуулах гэхээр улс төр саад болдог учраас улс төрд орж байгаа гэх хүмүүс байна. Нэг талаар үнэний хувьтай. Түм буман бэрхшээл, саад, хахууль байна. Тэгэхээр тэр бүхнийг давж гарч чадахгүй, болохоо байгаад ирэхээр УИХ-д ороод тулгарсан бэрхшээлээ бохир аргаар давж байгаа тохиолдол олон.

-Та бизнестэй юу?
-Монгол-Польшийн хамтарсан компанитай.

-Ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Бид социал орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тав дахь жилдээ ажиллаж байна. Иргэдийг хямд, чанартай орон сууцтай болгохын төлөөх хөтөлбөр гэж ойлгож болно. Жишээ нь Францад ийм орон сууц хэдэн саяар байна. Социалны орон сууцны захиргаа гэж төрийн байгууллага бий. Энэ байгууллагын харьяа, нөөцөнд хүн амьдрах боломжтой, бэлэн барьчихсан барилгууд байдаг юм. Ямар ч хүн хямдхан, хөлсний орон сууцанд орох боломж тэнд бүрэн хангагдсан. Тэдгээр орон сууц дунджаар 60 метр квадрат талбайтай. Сарын хөлс нь 100-аад мянган төгрөг байдаг.

-Та нар байшингаа барьж эхэлсэн үү?
-Төрийн бодлого дандаа буруу тийшээ байдгийн гай байна л даа. Талийгаач Ж.Наранцацралт сайдын үед бид үүнийг төрийн бодлого болгон хэрэгжүүлэх гэж байсан боловч сайд ослоор нас барсан. Дараагийн сайд Ц.Цолмон үнэтэй барилга барьж зардаг хүн яаж хямд барилгын хөтөлбөрийг дэмжих юм бэ. Монголд эрх ашгийн зөрчилтэй хүн сайд болж болдог. Гэтэл ардчилсан оронд бол барилгын салбарт ажилладаг хүн сайд болох нь байтугай Их хурлаар хууль хэлэлцэхэд тэр хуралд оролцохоос татгалздаг юм. Зөвхөн үүнээс харахад л ашиг сонирхлын зөрчил Монголд дээд зэргээр байгааг харж болно.

-Таныхаар иргэд одоогийнхоос хямдхан орон сууцанд орох боломж байгаа юм байна. Харин чанарын хувьд яадаг бол?
-Манайхан 1920-иод оны үед Америкт ашиглаж байсан технологиор барилга барьж байна. Түүнийгээ зөв ч хийхгүй шүү. Гэтэл Европт Америкийн 80-90-ээд оны технологийг ашиглаж байна. Тэр технологийг манайд авчрах боломжтой гэсэн үг. Хамгийн гол нь тэд барилгыг хурдан барьдаг. Дээр нь шинэ технологитой гээд олон давуу талтай. Барилгын үнийг хямдруулах олон хүчин зүйл байдаг. Жишээ нь, нэг байшин барьсан бол хувилаад барьчихвал өртөг хамаагүй багасдаг. Эхний барилгын үнэ метр квадрат нь 450 доллараас тооцогдоно. Цаашид олон байшин барихаар хямдраад, бүхэл бүтэн хороолол барьвал бүр 300, 200 ч болох боломжтой.

-Та энэ тухайгаа холбогдох газруудад нь хэлсэн юм уу. Жишээ нь Х.Баттулга сайд яаж хүлээж авсан бэ?
-100 мянган айлын орон сууц хөтөлбөр гэж яриад байна. Манайхан орон сууц барих орон сууцжуулах гэдэг асуудлыг ялгахгүй байгаа юм. Би нэг компанийн захирал байлаа гэхэд газар аваад, тэр газартаа барилга бариад түүнийгээ рекламдаж зараад ашиг олох нь барилгын бизнес. Энэ бизнес явдгаараа явна. Гэтэл орон сууцжуулах гэдэг чинь нийгмийн асуудал. Орон гэргүй байгаа хүмүүсийг яаж орон сууцтай болгох вэ гэдэгт төрийн оролцоо байх ёстой. Төр эхлээд газар, дэд бүтцийг нь хангаж, орон сууц хямд баригдах бүх нөхцлийг бүрдүүлэх ёстой. Малайзад гэхэд ашгийн төлөө бус ийм байгууллага бий.

Харин манайд төрийн дэмжлэг байхгүй. 45 айлын орон сууц барихад надад нэг сая гаруй доллар хэрэгтэй. Би энэ мөнгөө босгохын тулд гадаадын банкнаас жилийн нэг, хоёр хувийн хүүтэй зээл авъя гэхэд танай улсын төр баталгаа гаргаж өгсөн байх шаардлагатай гэдэг. Төр саяхан ямар ч баталгаа гаргахгүй гэсэн хууль гаргачихлаа. Ингээд л арилжааны банкнаас жилийн 10 хувийн хүүтэй зээл авч таарна. Нөгөө зээлийн хүү нь барилгын үнэнд багтаад үнэ өсөх бас нэг шалтгаан болж байна. Ирэх жил манай компани Эрдэнэт хотод жишиг орон сууц барих гэж байна. Тэнд наад зах нь 4000 орон сууцны хэрэгцээ байна гэсэн. Биднийг санал тавихад хүлээж авсан. Гэхдээ олон удаа хямд орон сууцны хөтөлбөрт хулхидуулаад хаширчихсан байна лээ.

Биднийг “Эхлээд ядаж нэг байшин бариад үзүүлчих. Үнэхээр тийм бол захиалга өгье” гэсэн. Нийслэлд орон сууц барихаар газар авах гэж байна. Анхныхаа орон сууцыг ирэх тавдугаар сараас эхэлж барина. Дунджаар 60 метр квадрат хэмжээтэй байрыг нэг метр квадрат нь 450 доллараас доош үнээр худалдаж авах боломж бүрдэнэ. Хамгийн гол нь европ стандартаар барьсан чанартай барилга. Гэхдээ барилга барихад боловсон хүчин алга. Ялангуяа бид шинэ технологиор ажил эхлэх учраас ирэх оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл хүмүүсээ Польшид бэлтгэхээр болсон. Барилгын мэргэжлийн 10 багшийг бэлтгэж ирээд мэргэжлийн сургуультай хамтраад ажилчдаа сургаж авах юм.

Б.Нямсүрэн