МСДН

Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр

Монгол улсын Үндсэн хуулийн тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн тогтолцоог сонгодог ардчилсан зарчимд нийцүүлэх, үндэсний баялагаа зөв ашиглан улс орноо хөгжүүлэн, ард иргэдээ эрх чөлөө амьдралын баталгаагаар найдвартай хангах түүхэн сонголтын цаг үе ирлээ.

МСДН нэр дэвшигчдээ зарлав.

Ч.Лхагважав, Р.Нарангэрэл, С.Сонин, Д.Энхзаяа, Ц.Мөнхсаруул, П.Онхуудай, Ч.Аваадорж, Я.Дэрийлаамятав, Ё.Ганхуяг, Д.Баттогтох, Ж.Амгалан

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аж төрж, ажиллаж боловсрох бололцоог бүрдүүлэх талаар орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд иргэд өөрсдийн саналаа илэрхийлэх, тусгуулах талаар нээлттэй байх боломж олгох зорилтыг дэвшүүлж байна.

МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМЫН ДYРЭМ

Идэвхтэй иргэний нийгэм төлөвших нийгмийн харилцааг хөгжүүлэхийн төлөө үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн хэм хэмжээг дээдлэн намынхаа дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, нийгмийнхээ өмнө ёс суртахууны хариуцлага хүлээсэн улс төрийн байгууллага мөн.

Монголын Социал Демократ намын дарга А.Ганбаатар

1959 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр 3 хүүхэдтэй. Эхнэр Д.Алтанзаяа “Ю энд Си” компаний гүйцэтгэх захирал, охин Ундрал, Цолмон нар нь Польшид Варшавын Их сургуулийн оюутнууд, охин Цацрал ШУТИС- ийн оюутан.

Wednesday, December 28, 2011

МСДН-ын удирдлага

Сөүлийн гудамж 5-р байр 12 тоот
Утас 323828, 91000111
Факс: 323828
email: secretariat@msdp.mn
----------------------------------------------------------------------
Дарга: ЭНХЗАЯА Дамбийбалжир    enkhzaya@msdp.mn
Нийслэлийн Намын Дарга: МААМ Хоовзой    maam@msdp.mn
Тамгын Газрын Дарга: ГЭРЭЛСҮХ Ёндон    gerelsukh@msdp.mn

Wednesday, June 15, 2011

Ийм байдлаар ирэх жил давхар сонгууль болох нөхцөл үүснэ
Б.Нямсүрэн Зууны мэдээ 2011.6.15 № 143(3833)

Saturday, February 12, 2011

Монголын социал демократ намын дарга А.Ганбаатарыг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Өнөөдөр Монголын улс төрд социал демократ үзлийг сурталчлах, энэ үзлийг төрийн бодлогын гол шигтгээ байх ёстой гэсэн хандлага бас нэлээд өргөжиж байна. Энэ үзлийг анхнаас нь Монголд “нутагшуулах”-ын төлөө явсан хүний хувьд тэр бүх хандлагыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Анх 1990 онд ардчиллын төлөө хөдөлгөөнүүд байгуулагдаж байхад бид ардчилсан социалист хөдөлгөөнийг байгуулсан. Энэ хөдөлгөөн социал демократ үзлийг баримталж байсан. Дараа нь Монголын социал демократ намаа байгуулсан. Бид анхнаасаа Монгол Улсыг хөгжүүлэхдээ баруун Европын орнуудын баримталдаг социал демократ үзэл баримтлалыг гол болгосноор амжилтад хүрнэ гэж үздэг байсан. Энэ замаа ч бид баримталсан. Харин 2000 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулснаар тэд улсын хэмжээнд маш том харгислал явуулсан. Нийтдээ 12 гаруй мянган хүнийг ажлаас нь халсан гэдэг мэдээлэл байдаг. Энэ харгислал ардчиллын төлөө гэгдэж байсан намуудыг нэгтгэх шалтгаан болсон. Таван нам нэгдэж л тэр харгислалын эсрэг тэмцэх зорилготой байсан шиг байгаа юм. Уг нь тэр үед нэгдэлгүй, 2000-2004 оны хоорондох тэр дөрвөн жилийг тэвчээд өнгөрөөчих хэрэгтэй байсан. Тэгээд нэгдчихээр чинь юу яасан нөгөө либерализм, социал демократ үзэл байх вэ дээ. Байхгүй л болно биз дээ. Миний хувьд өөр бодолтой байсан учраас “Үг” сонин болон “Үг” студиэ тэр үеийн Монголын социал демократ намын өмчөөс худалдаж аваад салсан.

-Гэхдээ өнөөдөр ард­чиллын 20 жилийн ойтой давхцуулаад олон хүн “Тэр үед чинь социализмыг жаахан өөрчлөөд ардчилсан социализм байгуулах нь зөв” гээд явж байсан нөхөд бий шүү гэх үгийг олонтаа хэлэх болж. Нэг ёсны яг шууд ардчилал ч гэж бас яриагүй шүү гэдгийг л энэ яриагаараа сануулж буй хэрэг байх л даа?

-Энд бас ялгаж, салгаж ойлгох хэрэг байгаа байхгүй юу. Тухайн үед Монголын ардчилсан холбоог тодорхой зорилготой байгуулж байсан нь өнөөдөр тодорхой баримтаар илэрч  байгаа биз дээ.

-Та ямар зорилгыг хэлж байна?

-Өөрсдийн хүсэл зоригоор бус гадныхны сонирхлоор ЗХУ-д өрнөсөн престройкийг эхлүүлэхийн тулд МоАХ-г байгуулсан гэдэг түүхэн баримтууд дэлгэгдэж бай­на. Цаашдаа ч тодорхой баримтууд гарч ирнэ байх. Харин тухайн үеийн МУИС-ийн багш нарын дундаас байгуулагдсан Ардчилсан социалист хөдөлгөөнийхөн бол өөр байсан. Бид нар МоАХ-ныхонтой уулзаж ярилцаж байсан. Гэтэл уулзаад ярилцахаар тэд урдаас леннизмын сургаал л ярина. Бид өмнөөс нь ардчиллын мөн чанарыг ярина. Ерөөсөө манай хөдөлгөөний гишүүдийн дундаас л тэр үеийн хамгийн шинэлэг санаа гарч байсан. Тэр үед ардчилсан хувьсгал амжилттай болсон гэж үзэх юм бол хамгийн гол үүргийг Ардчилсан социалист хөдөлгөөн гүйцэтгэсэн гэдгийг л би хэлнэ. Бүх хэлэлцээр бидний санаачилгаар л явагдаж байсан. Товчхондоо Ардчилсан социалист хөдөлгөөн оюунлагуудын төв байсан  л даа.

-Харамсалтай нь, өнөөдөр тэгвэл өөрийн тань яриад байгаа тэр Ардчилсан социалист хөдөлгөөнийхөн буюу социал демократууд чинь хаана байна вэ?

-Энд нэг зүйлийг хэлэхгүй бол ерөөсөө болохгүй байгаа байхгүй юу. Ер нь нам гэдэг чинь ер нь юу юм бэ. Одоо болтол манайхан энэ талаар хошин ойлголттой яваад байдаг. Нам бол бодлого байх ёстой. Улс орныг хөгжүүлэх хөгжлийн бодлогыг тодор­хойлдог байх ёстой. Энэ бол цөөн тооны хүний л ажил байх ёстой. Гэтэл нам бол масс гэсэн онол өнөөдөр ч хэрэгжиж байна. Хар л даа. Ардчилсан намыг хар. Ардын намыг хар. Хоёулаа 100 гаруй мянган гишүүнтэй гээд л тоолоод байна. Тэр 100 гаруй мянган хүн чинь яаж нэг үзэл бодолтой, үнэт зүйлтэй байх юм бэ. Ингэж компаничилж, гишүүн элсүүлээд байхаар чинь нөгөө үзэл бодлын, эрх ашгийн зөрчил гэгч нь улам бүр л бий болно ш дээ.

-Гол нь таны өнөөдрийг хүртэл Монголд хэрэгтэй гээд байгаа тэр социал демократ үзлийг хэн манаж байгаа юм бэ гэдэгт танаас хариулт авмаар байна. Ардын нам нийгмийн ардчилсан үзэл баримтлал бү¬хий гэж өөрсдийгөө сурталчилж байгаа. Тантай мөр зэрэгцэн явж байсан тухайн үеийн социал демократууд нь Ардчилсан намд байна. Тэгэхээр энэ асуултын хариулт нэг л бүдгэрсэн юм шиг санагдаж байна?

-Социал демократууд ямагт хүнлэг, иргэнлэг, хүний төлөө бодлогыг хэрэгжүүлдэг. Баруун Европын орнууд энэ л зарчмын үндсэн дээр хөгжсөн. Тэд дан ганц эдийн засаг гэдэг тоог үзүүлэлт хөөсөн бол ийм хэмжээнд хүрч чадахгүй байсан. Өнөөдөр ингээд хараад байхад буцаад 1990 он руугаа очиж байна уу гэж би бодож байгаа. Өнгөрсөн хугацаанд бол сэлүүргүй завь шиг л яваад байлаа л даа.

-Яагаад вэ?

-Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс хөгжлийн бодлогын тулгуургүй явж ирсэн байна. Ерөөсөө 1990 онд бидний ярьж байсан тэр яриаг яриад эхэлж байгаа байхгүй юу. Монгол Ардын нам аль 2007 онд Социнтерэд элссэн. Гэтэл бодлогод нь өөрсдийнх нь хэрэгжүүлэх ёстой социал демократ үзлийн өчүүхэн ч илрэл байгаагүй. Тэгэхээр тэд одоо эрэл хайгуулд орж эхэлж байна. Би шинээр байгуулагдсан Ардын намын бүх бичиг баримтыг судалсан. Тэр нь яг бидний 1990 онд эрэл хайгуул болгож байсантай адил байна лээ.

-Өнөөдрийн хувьд танай намын удирдлага гэхээр танаас өөр хүн байна уу?

-Манай намын Улс төрийн зөвлөл 25 гишүүнтэй. Ирэх гуравдугаар сарын 31-нд зургадугаар бөгөөд хоёрдугаар их хурлаа хийнэ дээ.

-Ямар асуудал хэлэлцэх вэ?

-Нийгэм өөр болж байна. Улс төрийн намууд үзэл баримтлалын эрэл хайгуул хийж эхэлж байна. Би хувьдаа ийм эрэл хайгуул хийж байгаад их баяртай байгаа. Социал демократ гэж ярьж байгаад нь бүр их баяртай байна. Гол нь энэ зорилгоороо яваасай гэж хүсч байна. Магадгүй бид үнэнд хүрлээ, бид ялж байна ч гэж хэлмээр ч юм уу. Гол нь хэн хийх нь хамаагүй байхгүй юу. Энэ үзэл бол бидний өмч биш. Өөрсдийн баримталдаг үзэл баримтлалын хүрээнд юу хийх ёстой юм. Үүнийг хэрхэн ойлгуулах юм гэдэг талаар ярилцна. Залууртай завин дээр хамтдаа суух цаг ирсэн гэж бодож байна. Энэ зорилгынхоо төлөө хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн байна.

-Хэнтэй ч хамтарна гэхээр хамтрагч нь хэн ч байж болно гэсэн үг үү?

-Ажилгүйдэл, ядуурал, орон сууцны хомсдол гээд нийгмийн асуудлыг ший­дэхийн төлөө ажиллах хэнтэй ч гэсэн л хамтарна даа.

-Үүнтэй давхцуулаад асуухад таныг Монголын социал демократ намыг шинээр байгуулахад хууль эрх зүйн тээг байгаагүй юу. Өнөөдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг МАХН-ыг байгуулна гэхээр “Болохгүй. Боломжгүй” гэсэн зүйл яриад байгаа. МАХН-ынхан болохоор танай намын дахин байгуулагдсан түүхтэй өөрсдийн саналыг адилтгаад “Боломжтой” гэдэг тайлбар өгч байсан?

-Ардчилсан намын дүрмэнд нэгдсэн таван намын нэрээр дахин нам байгуулж болохгүй гэдэг заалт байсан. Гэхдээ намын дүрэм бол хууль биш. Иймд бид 2005 онд намаа дахин байгуулах ёстой юм байна гэж үзээд байгуулсан. Тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын хуульд хориглосон зүйл заалт байгаагүй. Бид хуулийн дагуу л намаа байгуулсан. Социал демократ үзэл бол хэний ч өмч биш гэдгийг би дээр хэлсэн. Тийм байхад Ардчилсан нам барууны үзэл баримтлалтай байж Монголын социал демократ нам гэдэг нэрийг өмчлөнө гэж бүр ч байхгүй. Дараа нь араас баахан хэрүүл хийгээд л байх шиг байсан. Дээд шүүх хууль зөрчөөгүй учраас л бүртгэсэн.

-Харин Н.Энхбаяр даргад тантай адил намаа дахин байгуулах боломж бий болов уу?

-Боломж байхгүй. МАХН болон Ардын намын хоо­рондын хэрүүл тусдаа асуудал. Тэгээд ч манай намыг шинээр байгуулагдснаас хойш хуульд шинээр байгуулах боломжийг хязгаарлачихсан байна лээ. Тэр хуулийг нь хүчингүй болгохоос нааш МАХН-ыг дахин байгуулах боломжгүй. Эрх зүйн ямар ч үндэс байхгүй. Асуудал хуулийн дагуу л явах ёстой биз дээ.

-За, МАХН хийгээд Ардын намын асуудлыг өөрсдөд нь орхилоо гэхэд Н.Энхбаяр даргын зүгээс социал демократ үзлийг сурталчилж байгаа. Иймд та дээр энэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн төлөө байх хэнтэй ч хамтарна гэж хэлсэн ёсоороо Н.Энхбаяр даргатай хамтрах уу?

-Би ганц л үг хэлье.

-Ямар үг билээ?
-Н.Энхбаярыг ингэж ярьж байгаад нь би үнэхээр гайхаж байна. Тэр хүний авлига газар авсан, ядуурал ихэссэн, иргэдийн боломж бололцоо хязгаарлагдсан гээд хэлж байгаа бүх үг нь үнэнүү гэвэл үнэн. Тэгвэл хэн энэ бүхнийг бий болох үндсэн суурийг тавьсан юм бэ. Засгийн газрыг ээлжээр огцруулж, албан тушаалын наймааг эхлүүлж, хээл хахуулийг бий болгосон хүн нь өөрөө өнөөдөр яагаад “пүү, паа” гээд байгаа юм бэ. Өөрөө бараг энэ бүх муу муухай бүхний эцэг нь гэж хэлж болохоор хүн байж эргээд сайн сайхан зүйл яриад байхаар нь би үнэхээр итгэхгүй байна. Би түүнийг хэзээ ч сайн юм хийхгүй гэдэгт итгэлтэй байна. Би тэр хүний бүх муу муухай бүхнийх нь горыг амссан хүн учраас итгэлтэйгээр хэлж байна. Эхнэрээрээ Чөлөөт хэвлэлийг дэмжих сан гэгчийг байгуулж, бүх чөлөөт хэвлэлийг худалдаж аваад өөрийнх нь эсрэг дуугарсан бүх хэвлэлийг хааж, боож байсан. Манай “Үг” сониныг ямар их оролдлоо. Өөрөө сүүлдээ Чингис хааны удам болоод л, Цолмон авгайд нь холливудын од Ричерд Гир Монголд ирэхдээ дурласан ч гэх шиг…Ямар инээдтэй, инээдтэй юм өөрийнхөө эрхшээлд авсан хэвлэлээр бичүүлдэг байлаа. Өнөөдөр бид 2000-2004 онд ямар нийгэмд амьдарч байсан юм бэ гээд эргээд харах юм бол үнэхээр аймшигтай санагдана даа.

-Тэгэхээр Н.Энхбаяр социал демократ гэж хэчнээн ч ярьсан нэгдэж, нийлэхгүй л гэсэн үг юм байна. Тийм үү?

-Би Н.Энхбаярын энэ ярьж байгаа бүгд худлаа гэдгийг мэднэ. Харин Н.Энхбаярыг ямар гай зовлон дуудаж, ямар гай зовлон учруулах гэж ийм юм яриад байгааг нь мэдэхгүй байна. Яавч сайн зүйл болохгүй, сайн зүйлд хүргэхгүй гэдгийг би баттай хэлж чадна. Лай ланчиг л дагуулна даа. Н.Энхбаяр хэзээ ч хүмүүнлэг нийгмийг хүсээгүй шүү.

-Гэхдээ энэ бол таны л бодол. Таны өөдөөс хараад суух олон хүн Н.Энхбаяр алдаагаа засч байна. Н.Энхбаяр Монголыг хөгжүүлэх хүн гэх мэтээр эерэг талаас нь дүгнэх, магтах  тохиолдол гарах нь тодорхой шүү дээ. Нэг ёсны Н.Энхбаярт бас итгэх хүн байхгүй биш байгаа л гэж хэлэх гээд байна л даа?

-Би Н.Энхбаярыг УИХ-ын дарга байхад олон удаа уулзаж байсан. Уулзах болгондоо би дандаа гайхдаг байсан. Мэдэхгүй хүний хувьд малийсан сайхан царайг нь хараад сайн хүн гэж бодож болох л юм. Би өөрөө мэддэг, лай ланчгийг нь мэдэрсэн учраас л хэлж байна. Анх 1997 онд намын дарга болсноосоо хойш ямар хуйвалдаан, ямар аймшигтай зүйл хийснийг нь би бүгдийг нь мэднэ. Мэдэхгүй хүмүүс бол хууртах л байх.

-Н.Энхбаяр гэдэг хүн иргэдийг хуурлаа гэхэд жинхэнэ тэгвэл улс орныхоо төлөө гэсэн улстөрчид нь юу хийх ёстой юм бэ. Та энэ дунд юу хийж байгаа юм бэ гэдэгт тодорхой хариулт өгөхгүй юу?

-Би энэ “Үг” студийг босгохын тулд олон ажил ажиллаа. Найз нөхдийнхөө дэмжлэгийг ч их авсан. Одоо польшуудтай нийлээд хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна. Бизнесийн нууцыг өнөөдөртөө яг дэлгээд хэрэггүй байх. Гэхдээ өнөөдөр монголчууд газар дээрээ мал аж ахуй гэсэн сэргээгдэж, нөхөгдөх асар их баялагтай байж үүнийгээ зөв ашиглаж чадахгүй байна. Бид энэ чиглэл рүү орсон. Монгол Улс жилдээ 40 гаруй сая малынхаа арван саяг нь эдийн засгийн эргэлтэд оруулахад байнга баялаг нөхөгдөөд л явна. Тэр тохиолдолд юу яасан тэр дахин сэргээгдэхгүй газар доорх баялаг. Түүнээс ч илүү ихийг бид олж чадахаар байгаа. Эрчим хүчний ургамлын чиглэлээр, орон сууцны салбарт ажиллаж байна.

-Засгийн газраас хэрэгжүүлдэг орон сууцны бодлогын хүрээнд үү?

-Үгүй ээ. Тооны хувьд 40 мянга, дөрвөн мянгаараа баригдсан л байх. Харин иргэдээ орон сууцжуулахын тухайд чадаагүй. Иргэд ийм ядуу байхад яаж бүгдээрээ нэг квадрат.метр нь мянган ам.долларын үнэтэй байр авах вэ дээ. Энэ нь өөрөө ардчиллын алдаа байхгүй юу. Миний ажиллаж байгаа төсөл баруун Европын орнуудын иргэдээ орон сууцжуулсан туршлага дээр суурилсан.

-Та дээр Н.Энхбаяр олон Засгийн газар огцруулсан гэж хэлсэн. Гэтэл тэр бүхэнд социал демократууд өөрсдийн ашиг сонирхлын төлөө түлхэх хүч нь болсон гэдэг тэмдэглэл олон байдаг. Үүнийг та үгүйсгэхгүй биз дээ?

-Би бүх Засгийн газрын унасан шалтгаан, социал демократуудаас Н.Энхбаяртай уулзаж, хуйвалдсан бэ гэдгийг бүгдийг мэднэ. Энэ тухай яривал маш урт яриа болно. Анх 1997 оноос үүсэлтэй энэ хуйвалдаан дараа, дараагийн үйлдлээрээ хариулт өгсөн. Р.Гончигдорж, С.Баярцогт мэтийн хэсэг нөхдийн увайгүй үйлдлээр нийт социал демократуудыг бас муутгаж, харлуулж болохгүй л дээ. Сүүлдээ тэр хүмүүс нь  “Алтангадас” энэ тэр л болоод явах шиг байсан даа.



Г.Отгонжаргал.

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин.