Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр
Монгол улсын Үндсэн хуулийн тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн тогтолцоог сонгодог ардчилсан зарчимд нийцүүлэх, үндэсний баялагаа зөв ашиглан улс орноо хөгжүүлэн, ард иргэдээ эрх чөлөө амьдралын баталгаагаар найдвартай хангах түүхэн сонголтын цаг үе ирлээ.
МСДН нэр дэвшигчдээ зарлав.
Ч.Лхагважав, Р.Нарангэрэл, С.Сонин, Д.Энхзаяа, Ц.Мөнхсаруул, П.Онхуудай, Ч.Аваадорж, Я.Дэрийлаамятав, Ё.Ганхуяг, Д.Баттогтох, Ж.Амгалан
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр
Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аж төрж, ажиллаж боловсрох бололцоог бүрдүүлэх талаар орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд иргэд өөрсдийн саналаа илэрхийлэх, тусгуулах талаар нээлттэй байх боломж олгох зорилтыг дэвшүүлж байна.
МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМЫН ДYРЭМ
Идэвхтэй иргэний нийгэм төлөвших нийгмийн харилцааг хөгжүүлэхийн төлөө үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн хэм хэмжээг дээдлэн намынхаа дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, нийгмийнхээ өмнө ёс суртахууны хариуцлага хүлээсэн улс төрийн байгууллага мөн.
Монголын Социал Демократ намын дарга А.Ганбаатар
1959 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр 3 хүүхэдтэй. Эхнэр Д.Алтанзаяа “Ю энд Си” компаний гүйцэтгэх захирал, охин Ундрал, Цолмон нар нь Польшид Варшавын Их сургуулийн оюутнууд, охин Цацрал ШУТИС- ийн оюутан.
Monday, July 2, 2012
Sunday, July 1, 2012
СЕХ хууль зөрчиж хяналтын тооллого хийсэн
-Сонгууль амжилттай өндөрлөлөө. Иргэн хүний хувьд сонгосон сонголтдоо хэр итгэл, үнэмшилтэй байна вэ, Сонгууль ерөнхий хорооноос гаргасан шийдвэр таны итгэл үнэмшилтэй нийлж байна уу?
-Мэдээж өөрийнхөө хийсэн сонголтод итгэл үнэмшилтэй байна. Ер нь бол сонгууль хэрхэн явагдаж байна, шударга, үнэн зөв явагдаж байгаа эсэх, хуулийн хэрэгжилт ямар байна гэж хөндлөнгийн үүднээс илүү харж байлаа. Ер бол сонгуулийн санал авах өдрийн өмнөөс эхлэн саналын хуудсыг дахин гараар тоолох асуудал яригдаад байсан юм. Харин СЕХ машинаар тоолно гэсэн шийдвэрийг гаргасан байсан. Ингэхдээ нэг тойргоос хоёр хэсгийн хороог санамсаргүй аргаа сонгон авч, хяналтын тооллого хийхээр болсон. Хуулиараа бол хяналтын тооллого хийх нь буруу ч гэхдээ одоогийн нөхцөл байдлаас харж байхад зөв юм байна. МАН болон бусад намуудын яриад байгаа нэг зүйл нь Сонгуулийн тухай хуулинд гараар тоолж болохгүй гэх заалт байхгүй гээд байгаа. Энд нэг хуулийн зарчим байдаг юм. Төрийн байгууллага болон албан тушаалтан нь хуульд заасныг хийнэ, жирийн иргэн бол хуулиар хориглоогүй зүйлийг хийж болно гэсэн зарчим. Тэгэхээр СЕХ-нд бол хуульд юу гэж заасан байна, түүнийг нь биелүүлэх үүрэгтэй. Хоёр хэсгийн хороог сонгож, гар аргаар тоолж байгаа ч гэсэн үндсэндээ хууль зөрчсөн байгаа юм. Гэхдээ өнөөгийн энэ үйл явцыг хараад байхад энэ иргэд болон нам эвслүүдэд үүсээд байгаа эргэлзээг арилгаж байгаа учраас хуульд хор хөнөөлгүй, мөн санал нь хоорондоо зөрөөгүй. Тэгэхээр намуудын хэлээд байгаа гараар дахин тоолох гэдэг нь байж болохгүй зүйл болж байгаа юм.
-СЕХ хяналтын тооллого хийгээгүй бол бас ийм маргаан араасаа дагуулахгүй байсан юм болов уу?
-Намуудын зүгээс бүх саналыг гараар тоол гэсэн гомдол, шаардлагыг тавиад байсан шүү дээ. Тиймээс энэ асуудлыг дарахын тулд СЕХ хууль зөрчиж хяналтын тооллого хийлээ. Ингэснээр автоматаар тоолсон нь маргаангүй үнэн гэдгийг гомдол гаргагчид болон улс төрийн хүчнүүдэд ойлгуулж байгаа юм. Энэ удаагийн сонгууль зохион байгуулж байгаа, гаргаж байгаа шийдвэрүүдээс харахад СЕХ маш шударга, хуулийн дагуу, ил тод ажиллаж байна гэж харж байна.
-Шинэ хуулиар сонгуулиа зохион байгууллаа. Сонгуулийн хуулийг харж байхад ер нь алдаа, дутагдал байна уу?
-Шинэ сонгуулийн хуулинд алдаа дутагдал байна. Тухайлбал, нэр дэвшигч 28 хувийн санал аваагүй бол сонгуулийг дахин явуулна гэж байгаа юм. Дахин санал хураах нь өөрөө үр ашиггүй, ачаалал нэмсэн, ач холбогдолгүй гэж хэлж байсан л даа. Гэвч хууль тогтоогчид үүнийг нь үл ойшоон хууль баталчихсан. Дахин санал хураахаар ирц багасдаг. Уг нь бол Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг харж байхад сонгогдсон хүмүүсийн тоо 28 хувь гэсэн босгоос хэдхэн хувийн зөрүүтэй байгаа юм. Энэ бол маш том дутагдал. Өөр нэг зүйл нь сонгуулийн дүнг процентээр биш пропорционалаар тоолох ёстой юм. Би намын жагсаалтаар яаж орж ирэх вэ гэдгийг бодож үзсэн. Гэхдээ сонгуулийн хуульд заасан миний өөрийн тооцоо хоёр энэ удаад дүн зөрсөнгүй. Урьдчилсан дүнгээр бодоход Ардчилсан нам 10, МАН ес, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” долоо, ИЗНН-д хоёр суудал тус тус оногдож байсан. Бас нэг дутагдал байгаа. Намуудад өгсөн саналыг таван процентээр босго давсан намуудад тэнцүү хувааж өгнө гэж байгаа. Энэ тухайн хүний саналыг өөрчилж байна гэсэн үг юм. Энэ уг нь байж болохгүй зүйл юм. Миний өгсөн саналыг өөр нам болгох хувиргаж байхад хэн дуртай байх вэ. Энэ мэт засч, залруулах зүйлүүд олон байна.
-Сонгогчид гомдол гаргах эрхтэй юу?
-Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг манайхан их үзэж байгаа. Эндээс ёс журам гэдэг зүйлийг сайн ойлгож байгаа байх. Эхлээд тоглоомын дүрмээ гаргаад тоглоод дүнгээ гаргадаг. Түүнээс тэмцээн дунд дүрмээ засна гэж байдаггүй. Тухайлбал, бүх оноо нь тэнцүү гарсан багуудыг хэнийг нь түрүүлүүлэх вэ гэхээр хоорондоо яаж тоглосныг нь хардаг. Нэгэнт тогтсон журмыг зөрчихгүйгээр тоглосоор дуусгах юм. Хуулийн дор амьдрана гэж байгаа бол хуулийн дагуу л байх ёстой шүү дээ.
-Дараагийн сонгуулиудад бид ямар зүйлийг анхаарахаар байна вэ. Автоматаар тоолоход?
- Автоматаар тоолох бол дэвшил болж чадсан. Бид энэ удаагийн сонгуулиа автоматаар тоолох үүднээс саналын хуудас хийсэн шүү дээ. Ер нь бол гар аргаар тоолно гэдэг нь их ажил, цаг шаардсан асуудал. Харин автомат машинаар тоолно гэдэг маш их цаг, хүч, хөрөнгө хэмнэсэн ажил болсон. Санал тоолох машинд л асуудал гарахгүй бол дараа дараагийн сонгуульд анхаараад байх зүйл алга шив дээ.
-Жил бүрийн сонгууль араасаа хэл ам дагуулж байн. СЕХ нь буруу ажиллаад байна уу, яг юундаа байна вэ. Бид ер нь сонгуулиа хийж чадаж байна уу?
-Төрийн төлөөх тэмцэл бол том эрх ашгийн төлөөх тэмцэл юм. Өнгөрсөн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг гараар тоолж байсан. Гэтэл шөнө санал тоолох ажиллагааг 2-3 цаг зогсоож байсан. Би бол үүнийг МАН-аас сонгуулийн дүнг засах гэсэн оролдлого байсан гэж ойлгосон. Гэхдээ тэр нам дотор сонгуулийг ингэж будлиантуулж болохгүй гэдгийг ойлгодог хүмүүс байсан учраас хэвийн явсан гэж би боддог. Энэ удаагийн сонгуулийг бас л саатуулах гэж оролдоод, яриад яваад байна. Гадныхны өмнө ч гэсэн нэрээ бодох хэрэгтэй шүү дээ. Ер нь бол танхай намуудыг шүүхээс арга хэмжээ авч, болохгүй бол хөөн тарааж байх хэрэгтэй байгаа юм. Тийм эрх ч бий. Үнэхээр үндсэлэлтэйгээр асуудлаа тавих хэрэгтэй. Мөн учир мэдэхгүй хүүхдүүдийг сонгуульд ялахын тулд намд элсүүлж, хөөрөгддөг зүйл байна. Энэ удаагийн сонгуульд чадвар муу хүмүүс оролцоод хэдэн хүмүүсээр хүрээлүүлэх зүйл ажиглагдаж байна. Намын гишүүдийн боловсролыг анхаарах хэрэгтэй байгаа юм.
-Намуудыг хөөн тараах гэж та ярилаа. Хууль зүйн талаас нь ийм боломж бий юу?
-Болно шүү дээ. Танхайраад, Үндсэн хууль зөрчөөд байгаа намыг хөөн тарааж болно. Жишээлбэл, Тайландад хөөн тараах ажиллагаа болж байсан. Нам нь хууль зөрчсөн үйлдэл гаргасан учраас тус намын шүүхээс хөөн тараах шийдвэр гаргаж байсан. Үнэхээр хууль зөрчөөд, танхайраад байгаа бол яагаад болохгүй гэж, хөөн тараах хэрэгтэй шүү дээ.
-Ер нь нам гэдэг нь юу юм бэ, нам гэдэг зүйлийг мөн чанар нь өөрчлөгдсөн юм болов уу гэж зарим хүмүүс хэлдэг?
-Үзэл бодол нэгтэй, үзэл бодол дээр нэгдэнэ гэсэн зүйл байдаг юм. Одоогоос 10-аад жилийн өмнө дэлхийн 80 гаруй орны намд хөндлөнгийн судалгаа хийж дүгнэлт гаргасан байдаг. Энэ судалгаагаар нам гэдэг нь Засгийн эрхийг авах эрхэм зорилго бүхий бүлэг хүмүүс юм гэж тодорхойлсон байдаг юм. Төр бий болсон цагаас эхлэн энэ нам байж л байсан. Аль болох олон сонгогчдоос олон санал авахын тулд баруун, зүүний хүчин гэж бий болж ирсэн. Энэ нь хөгжлийн явцад засагддаг л даа. Манайд бол баруун, зүүн нь солигдсон байгаа юм. Нам бол ард түмний эрх ашгийн төлөө чин сэтгэлтэй байна гэж бодоод хэрэггүй. Хуулиар бол тийм байх ёстой гэж заасан байдаг. Үнэн дээрээ нам эрх мэдлийн төлөө зүтгэж, түүнийг нь хуулиар хаах ёстой юм.
Saturday, June 30, 2012
Элчин сайд А.Ганбаатар итгэмжлэх жуух барив
Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскид зургадугаар сарын 29-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Saturday, June 23, 2012
Иргэд ээ! Сонгуульдаа идэвхтэй оролцоорой.
Friday, June 22, 2012
Өнгөт үг
Thursday, June 21, 2012
Албан бус секторын уриалга
хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд
БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, ЭРДЭМТЭН МЭРГЭД, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ХАНДАЖ УРИАЛАХ НЬ
Адъяагийн ЭРДЭНЭБИЛЭГ
1968 онд 24-р сургуульд,
1976 онд 1-р сургуульд,
1978 онд МУИС-ийн холбооны инженерийн ангид тус тус элсэн суралцаж төгссөн.
1996 онд МУИС-ийн ХЗДС-д элссэн.
2000 оноос 2012 он хүртэл хохирогч иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүүлж байна.
Wednesday, June 20, 2012
Монголын Албан Бус Эдийн Засгийн Нэгдсэн Холбооноос Монголын бүх хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, малчид, газар тариалан эрхлэгч, фермер, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, хөлсний ажилчидад хандаж УРИАЛАХ нь
Tuesday, June 19, 2012
МОНГОЛЫН ЭМЧ, СУВИЛАГЧ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДСАН УРИАЛГА
Monday, June 18, 2012
Ринчингийн НАРАНГЭРЭЛ - намтар
Цэвээний БЭЭЖИН
![]() |
Цэвээний БЭЭЖИН |
![]() |
Цогт-Овоо сумын засаг даргатай уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулав |
![]() |
ИТХ-ын даргатай |
![]() |
Сонгогчдын хамт |
![]() |
Сонгогчдын хамт |
![]() |
Сонгогчдын хамт |
![]() |
Гэр бүлээрээ |
![]() |
Хуримын ордон. 1988 он |
![]() |
Монголын анхны аялал жуулчлалын компанийг үүсгэн байгуулав |
![]() |
Гэр бүлээрээ |
![]() |
Өмнөговийн Сэврэй сумын уугуул миний ээж Цэвээний хамт |
![]() |
10 жилд нэг тохиох байгалийн ховор үзэгдэл нутгийн хүү Цэвээний БЭЭЖИН-д сюрприз барив. Зураглаач: Х.Амгалан |
![]() |
10 жилд нэг тохиох байгалийн ховор үзэгдэл нутгийн хүү Цэвээний БЭЭЖИН-д сюрприз барив. Зураглаач: Х.Амгалан |
![]() |
Цэвээний БЭЭЖИН |
Ц.Бээжин: Өмнийн говьд 4077 лиценз олгожээ
Монгол улсын ерөнхий сайд Сү.Батболдын 2012 оны 6-р сарын 11-ий өдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод иргэд сонгогчидтой хийсэн уулзалтанд УИХ-ын 11-р тойрог буюу өмнөговь аймагтаа нэр дэвшигч Цэвээний БЭЭЖИН-гийн ерөнхий сайдад хандаж асуусан асуулт
2012 оны УИХ-д намын жагсаалтаар нэр дэвшигч Цэрэндашийн МӨНХСАРУУЛ-ын товч намтар
1980 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 8 жилийн дунд сургууль
1983-1986 онд Зүүнбаян дахь АА-ийн 168-р ангид хугацаат цэргийн алба хаасан.
1988 онд Дархан хотын Политехникумийг геологийн өрмийн техникч мэргэжлээр,
1992 онд Политехникийн дээд сургууль,
2003 онд Удирдлагын Академийг нийгмийн удирдлагын менежер мэргэжлээр,
Ажилласан байдал:
1992-1995 онд Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Тахир дутуу иргэдийн “Энэрэл” ХХК-д орлогч захирал
1995-2000 онд Гүнж нуур ХХК-д ерөнхий захирал,
2000-2003 онд УБ хотын Баянгол дүүргийн АН-д улс төрийн ажилтан,
2003-2010 онд Нийслэлийн ХБИ-ийн зөвлөлийн дарга,
2010 –аас одоог хүртэл Монголын ХБИХолбооны ерөнхийлөгчийн албыг хашиж байна.
Сонгуульт ажил:
УБ хотын Баянгол дүүргийн 1-р хороо МНХурлын тэргүүлэгч гишүүн,
AIFO байгууллагын “Тэгш дүүрэн хороо”-ны удирдах зөвлөлийн гишүүн
Шагнал:
Нийгэм хамгаалал хөдөлмөрийн тэргүүний ажилтан
Хөдөлмөрийн хүндэт медаль
Алтан гадас одон
Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн
Гадаад хэл:
Орос, дохионы хэл
Гэр бүлийн байдал:
Эхнэр, 3 охинтой
Ёндонжамцын ГЭРЭЛСҮХ-ийн намтар
- 1972-1982 онд Улаанбаатар хотын 10 жилийн 28-р дунд сургууль,
- 1982-1987 онд БНАГУ-ын Росток хотын Барилга Инженерийн сургуульд барилга инженер мэргэжлээр,
- 1987-1989 онд Улсын Циркт техникийн ажилтнаар,
- 1989-1990 онд АА-ийн 015-р ангид алба хаасан,
- 1990-1993 онд Арилжаа Хоршооны даргаар,
- 1993-1995 онд Жавхлан ХХК-д менежерээр,
- 1995-1997 онд БНСУ-д Конгкукийн Их Сургуульд,
- 1997-2002 онд хувиараа аж ахуйд ажиллаж байсан.
- 2002- оноог хүртэл Монгол-Израйлийн Харилцаа Хамтын ажиллагааны Нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байна.
- 2005 оноос МСДН-ын улс төрийн ажилтнаар ажиллаж байна.
- Боловсрол: Дээд, барилгын инженер
- Гадаад хэл: Герман, орос, солонгос
- Гэр бүлийн байдал: эхнэр, 2 хүүхэдтэй
- Шагнал: Эрх чөлөөний одон, Ардчиллын 20 жилийн ойн медаль, Алтангадас одон