“Үндэсний шуудан” сонины 7 сарын 17 – ны дугаарт Жон Перкинсийн “Эдийн засгийн алуурчны өчил” номын тухай болон зохиогчтой Америкийн радио, телевизийн нэрт сэтгүүлч Эми Гудманий хийсэн ярилцлагын эхний хэсгийг нийтлүүлсэн билээ. Энэ ярилцлагыг интернетээс бичмэл, аудио болон видео хэлбэрээр бараг хүссэн хэл дээрээ олж үзэж, сонсож, уншиж болно. Google.com-оос Amy Goodman, John Perkins гэсэн нэрүүдээр хайхад л хангалттай. Мөн ярилцлагад өгүүлэгдсэн хүмүүс, үйл явдлуудыг интернетээс дор нь хайгаад олоод үзчихэж болно. Перкинсийн туулсан амьрал, Хитменээр ажилласан газруудыг тоочвол бараг дэлхий тойрчих байх. Түвдэд хүртэл очиж ажиллаж байж. Хитменүүд хэзээ ч Америкийн төрийн ямар нэгэн байгууллага, тухайлбал Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл /NSC/, эсвэл Тагнуулын Төв Байгууллага /CIA/-ийн нэрэн дор ажилладаггүй. Тэд сонголты нь хийдэг, бэлтгэдэг тэгээд өөрийн эрхшээл доорхи хувийн консалтингийн компани юмууу банк, санхүү эсвэл төрийн бус байгууллагад шилжүүлэн ажиллуулдаг аж.
Хөрөг
-
*Лхагважав зөвлөх* Тэр хүний даруухан занг, тэр хүний эрдмийг би бахдан
биширдэг. Тэр хүнийг би Лхагважав зөвлөх гэж дууддаг. Хүнд нэр нь зохих гэж
байх. ...
6 years ago
0 comments:
Post a Comment