Гайгүй шүү. Надтай тааралдсан олон хүн баяр хүргэж амжилт хүсэж байна. Хүмүүс ч их утасддаг. Дунд ба дундаас дээш насны хүмүүс голдуу сонирхон үзэж байдаг юм байна. Ийм маягийн нэвтрүүлэг 25 – аас өөр аль ч телевизэд байхгүй. Дуурайхыг оролдож байгаагий нь бас харж байна. Цаашид чанаржуулах, давтамжий нь ихэсгэх төлөвлөгөөтэй байгаа. Нэвтрүүлгүүд дээрээ тулгуурлан “Үгсийн чуулган” нэртэй сэтгүүл DVD-тэй гаргах бодолтой. Харин нэг сонин дуулгахад манай “Үг” сонин дахин гарч эхлэх гэж байна. Бэлтгэл ажлууд хийгдсэн. Сонины эрхлэгчээр олны танил Чунтын Чулуунбаатар томилогдсон. Чука маань өмнө нь 90 – ээд оны эхээр “Үг” сонины эрхлэгчээр ажиллаж байсан, одоо эргэж ирлээ. Сонины зах зээл дээр “Үг” сонин жинхэнэ хараат бус чөлөөт сонин ямар байхыг үзүүлээд өгнө гэж бодож байна.
Хөрөг
-
*Лхагважав зөвлөх* Тэр хүний даруухан занг, тэр хүний эрдмийг би бахдан
биширдэг. Тэр хүнийг би Лхагважав зөвлөх гэж дууддаг. Хүнд нэр нь зохих гэж
байх. ...
6 years ago
0 comments:
Post a Comment