МСДН

Saturday, May 26, 2012

Танай нам ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайханыг дэмжсэн. Тэгээд ялагдчихлаа. Ямар дүгнэлт хийж байна?

Энэ сонгуульд МАХН ч ялсан юм биш, Н.Энхбаяр ч ялсан юм биш, харин нам
дамнасан улс төр – мөнгөний бүлэг “яллаа”. Ардчилсан Нам хэмээх эрхэм нэр
АН – ын удирдлагад огт хамаагүй юм байна. Намынхаа Их хурлаас бараг 100
хувиар гаргасан шийдвэрийнхээ төлөө удирдлага нь явдаггүй юм байна. Шийдвэр
гаргачихаад түүнийхээ төлөө ажиллахгүй юм бол шийдвэр гаргаад ч хэрэггүй,
ардчилал гэж алиалаад ч хэрэггүй. Энэ бол АН дампуурч, ямар ч эрхэм зорилгогүй,
эрхэмлэх үнэт зүйлгүй болж буйн шинж гэж болно.

0 comments:

Post a Comment