МСДН – ын дарга А.Ганбаатар Социалист Интернационалын Ерөнхий нарийн бичгийн дарга Луис Аяалатай уулзлаа. МСДН – аас тусгайлан уулзах хүсэлт гаргасныг ноён Луис Аяала дуртайяа хүлээн авч өөрийн байрласан Баянгол зочид буудалд хүлээн авлаа. Хоёр цаг гаруй үргэлжилсэн уулзалт нэн элэгсэг дотно байдалд боллоо. Уулзалтанд МСДН – ын дарга А.Ганбаатар, ЕНБД Ц.Сайнбаяр, УТЗ – ийн гишүүн Р.Нарангэрэл, М.Оюунбилэг нар оролцов. Эртний андууд уулздаг ёсоор аль арван хэдэн жилийн өмнө хамт татуулсан зурган дээр ид залуу явснаа харж үзэж инээлдэж эхэллээ. Луис Аяала Монголын хөрсөн дээр социал демократ үзлийг бий болгож төлөвшүүлэх үйлсэд МСДН – ын оруулж ирсэн зүтгэлийг өндрөөр үнэлдгээ илэрхийлж, харин барууны үзэлтэй намтай нэгдэн нийлж үйл ажиллагаагаа зогсоосонд харамсдагаа нуусангүй. МСДН – ын дарга А.Ганбаатар 2000 онд бий болсон улс төрийн нөхцөл байдал, түүний үр дагаварт намууд нэгдэх болсон учир шалтгааныг тайлбарлав. Мөн МСДН зөвхөн ардчиллын хөрсөн дээр, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэмд л орчин үеийн социал демократ үзэл хөгжин дэлгэрэх нөхцөл болдог гэж үздэг учир ардчиллыг хамгаалах, өөрийн хүчин зүтгэлээр бий болголцсон хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүднээс дээрх шийдвэр гарсан. Харин цаг хугацаа тодорхой үзэл баримтлал дээр л тулгуурлаж байж нам хөгждөгийг харуулсан учир МСДН сэргээн байгуулагдсан. Бидний зүгээс Социалист интернационалын нарийн бичгийн дарга нарын газарт энэ тухайгаа мэдэгдсэн төдийгүй тэндээс ямар бичиг баримт бүрдүүлэх тухай хариу ирснийг мэдээлэв.
Хөрөг
-
*Лхагважав зөвлөх* Тэр хүний даруухан занг, тэр хүний эрдмийг би бахдан
биширдэг. Тэр хүнийг би Лхагважав зөвлөх гэж дууддаг. Хүнд нэр нь зохих гэж
байх. ...
6 years ago
0 comments:
Post a Comment