МСДН

Saturday, May 26, 2012

Улс төрийн шинэ хүчин МСДН байгуулагдах болсон үндэс, шалтгаан

Улс төрийн таван нам түүний дотор МСДН нэгдэж АН байгуулагдсанаас
хойшхи 4 жилийн хугацаанд тус намын явуулж ирсэн бодлого, үйл
ажиллагаа нь Монголын социал демократуудын итгэл үнэмшил, хүсэл
зоригоос ангид болохыг нотлон харууллаа. Анх МСДН – д эвлэлдэн нэгдэж,
нийгмийн сайн сайхны төлөө гэсэн чин сэтгэлээр ардчилал, эрх чөлөө,
шударга ёсыг эрхэмлэж ирсэн хүмүүс өнөөдөр АН – аас тусдаа өөрсдийгөө
илэрхийлж, нийгэм улс төрийн тавцанд эзэлж байсан байр сууриа эгүүлэн
олж авахыг хүсэж байна. МСДН – д итгэж, эрх ашгаа төлөөлүүлж байсан
нийгмийн хэсэг ч өнөөдөр МСДН – ыг үгүйлж, эрх ашгий нь хамгаалж,
тэдний төлөө хариуцлагатай, шударга ажиллах, эрүүл улс төрийн хүчнийг
хүсэж байна.

0 comments:

Post a Comment