МСДН

Saturday, May 26, 2012

Гудамжинд жагсаад эсэргүүцэхээр бариад хорьчихно, эсвэл буудаад алчихна.

-Ялагдсан нь биш харин ялсан гэгдэгчид нь ичмээр сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн мониторинг хийсэн хараат бус байгууллагуудын судалгаагаар өнөөгийн сонгогдсон гэгдэгчдийн наад зах нь 70 хувь нь сонгуулийн болон бусад хуулийг илт зөрчсөн бөгөөд дээрх хуулийн ёсоор бол УИХ–д суух эрхгүй ажээ. Тэгээд нөгөө хуулийг уландаа гишгэгч этгээдүүд бид бүгд нийтээр дагаж мөрдөх хуулийг тогтоох юм байна л даа. Айх ичих булчирхайгүй хүмүүс өнөөгийн УИХ–ын гишүүдийн олонхи байна. Цаашид яана даа гэж бодохоор яс хавталзаж байна. Сая орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Хамгийн мэдээлэл сайтай нийслэлийн иргэдийн олонхи нь сонгуульд оролцсонгүй. Энэ бол эсэргүүцлийн дээд хэлбэр гэж ойлгож болно. Гудамжинд жагсаад эсэргүүцэхээр бариад хорьчихно, эсвэл буудаад алчихна.

0 comments:

Post a Comment