Найз маань урдаас эгцэлж харж чаддаггүй ээ. Над руу хандах мөртөө хажуу дахь хүн рүү харж яриад байх юм. За яахав чи сонголтоо хийсэн, чиний зөв ч байж болно. Нэгэнт сонголтоо хийсэн юм бол гэмшээд яахав. 15 жилийн өмнө бас л сонголт хийх цаг ирэхэд чи эргэлзэлгүй хамтдаа явахаар шийдэж, ахиж дэвшиж болох ажлаасаа татгалзаж, эрс хатуу тэмцлийн замыг сонгож байсан. Тэр үед хань ижил, аав ээж чинь чамайг бүү тэнэглэ, боль, ухар гэж загнаж байхад чи үгүй гэж хэлж чаддаг байсан. Харин одоо чи тэгж чадахаа байжээ. Гэхдээ чи өмнө нь үгүй гэж хэлж чадаж байсныхаа ачаар өнөөдөр амьдрал чинь дээшилсээн. Чи социализмийн үед бол мөрөөдөхийн ч аргагүй гоё сууцтай, унаатай бол унаатай, бас ч үгүй энгэрээ цоолуулчихсан, эхнэрээ ч сольчихсон, эндэлгүй яваад байвал алтан өлгийд нойрсох ирээдүйтэй болж. Гэхдээ чи нэг л юм ойлгохгүй байх шиг. Юу гэхээр чиний хажууд юу ч хийж, юу ч бүтээгээгүй, чамаас бүх юмаараа дутуу төрсөн хүн чамаас хоёр дахин илүү гоё байшинтай, хоёр дахин үнэтэй унаатай, хоёр гурван мисс эхнэртэй, тэгээд бас чамайг даргалаад, хэлснийг нь хийхгүй л бол няц дарчих гээд байгаа биз. Энэ чинь л чиний амьдын там. Одоо чи амьдралынхаа боол, зүгээр л нэг сүнсгүй амьтан болон хувирчээ. Эргэн тойронд чинь бөөн атаа жөтөө, авах идэхийн дон шүглэсэн, наргиж цэнгэсэн хүмүүс л байгаа биз. Тэднээс хол явья гэж бодовч одоо чи тэгж чадахаа байсан. Тэдэнтэйгээ хамт явж, тэдний нэг гэж өөрийгөө байнга харуулж байхгүй бол нэг л өдөр хамаг юмы чинь булаагаад авчих юм шиг санагдаж байгаа.
Хөрөг
-
*Лхагважав зөвлөх* Тэр хүний даруухан занг, тэр хүний эрдмийг би бахдан
биширдэг. Тэр хүнийг би Лхагважав зөвлөх гэж дууддаг. Хүнд нэр нь зохих гэж
байх. ...
6 years ago
0 comments:
Post a Comment