7 сарын 1 – ний өдөр МАХН – ын байр руу дайрах болон галдан шатаасан балмад үйл ажиллагааны бурууг хэн нэгэнд, эсвэл аль нэгэн нам, хүчинд тохох оролдлого ид явагдаж байна. Өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж буй /байсан/ цорын ганц телевиз болох Монголын Үндэсний ТВ – ээр ЦЕГ – ын хэвлэл, мэдээллийн албаны дарга Т.Сайнжаргал уг үйл ажиллагааг “Иргэний эвсэл” зохион байгуулсан гэсэн утгатай мэдээлэл түгээж, түүний нотолгоо болгон иргэн Магнайгийн хэлсэн үг болон сэтгэцийн гажигтай нь харваас илт нэгнээр сая төгрөг авч жагсаал, цуглаанд оролцсон тухай бичлэгийг олон дахин давтан харууллаа. Үүнтэй холбогдуулан дараах эсэргүүцэл тайлбарыг хийх нь МСДН – ын дарга бөгөөд “Иргэний эвсэл” – ийн Удирдах зөвлөлийн гишүүн миний үүрэг гэж бодож байна.
Хөрөг
-
*Лхагважав зөвлөх* Тэр хүний даруухан занг, тэр хүний эрдмийг би бахдан
биширдэг. Тэр хүнийг би Лхагважав зөвлөх гэж дууддаг. Хүнд нэр нь зохих гэж
байх. ...
6 years ago
0 comments:
Post a Comment