МСДН

Saturday, May 26, 2012

Үнэн худлын тухай эргэцүүлэх нь хүмүүний мөнхийн асуудал.

Үнэн худлын тухай эргэцүүлэх нь хүмүүний мөнхийн асуудал. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг. Гэтэл тэр үнэн нь аль нь юм бэ, алинаар нь явбал туулай гүйцэх юм бэ? Хэрэв асуултын хариу тодорхой байсансан бол хүн нийгэм гэдэг нэг л өнгөтэй, уйтгартай байх байсан биз. Аз болоход олон үнэн зэрэгцэн оршиж болдог нь бидний амьдралыг сайнтай, муутай, эрээнтэй бараантай, нэг ёсондоо элдэв өнгөтэй сонирхолтой болгож өгдөг. Гэхдээ бүгдийн биш гэхэд олонхийн хүлээн зөвшөөрөгдсөн үнэн л нийгэмд үнэлэмжийг тогтоож өгдөг нь ёс. Гэтэл худал нь үнэнээ дандаа ялаад байх нь гайхалтай. Чухам яагаад гээд эргэцүүлээд байхаар хэд хэдэн дүгнэлтэнд хүрч байх юм.

0 comments:

Post a Comment