Сүүлийн үед улс төрчдийн амнаас “цорын ганц” гэдэг үг ихээхэн унах боллоо. Цорын ганц зөв шийдвэр л гэнэ, цорын ганц боломж л гэнэ, сүүлдээ цорын ганц МАХН байна бусад нь түүнд нэгдэн нийлэхээс өөр аргагүй гэх боллоо. Цорын ганц гэдэг үг, нотолгоо логик, математикт л байдаг, түүнээс гадна цорын ганцын тухай, ганцхан үнэний тухай асуудал байхгүй, юуг ч эцэслэн нотолж болдоггүй гэдэг. Ганц үнэнээс чинь бид 15 жилийн өмнө татгалзчихаад, дэлхийн ардчилсан улс орнуудын жишгээр олон үнэнтэй, сонгох сонголттой явья гэсэн биш билүү. Гэтэл одоо харилцан шүүмжлэхээ больцгооё, дайн байлдаан дууссан, нэг туган доор, нэг бодолтой, нэг зорилготой явцгаая гэж хэний амнаас гараад байна аа?
Хөрөг
-
*Лхагважав зөвлөх* Тэр хүний даруухан занг, тэр хүний эрдмийг би бахдан
биширдэг. Тэр хүнийг би Лхагважав зөвлөх гэж дууддаг. Хүнд нэр нь зохих гэж
байх. ...
6 years ago
0 comments:
Post a Comment