МСДН

Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр

Монгол улсын Үндсэн хуулийн тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн тогтолцоог сонгодог ардчилсан зарчимд нийцүүлэх, үндэсний баялагаа зөв ашиглан улс орноо хөгжүүлэн, ард иргэдээ эрх чөлөө амьдралын баталгаагаар найдвартай хангах түүхэн сонголтын цаг үе ирлээ.

МСДН нэр дэвшигчдээ зарлав.

Ч.Лхагважав, Р.Нарангэрэл, С.Сонин, Д.Энхзаяа, Ц.Мөнхсаруул, П.Онхуудай, Ч.Аваадорж, Я.Дэрийлаамятав, Ё.Ганхуяг, Д.Баттогтох, Ж.Амгалан

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аж төрж, ажиллаж боловсрох бололцоог бүрдүүлэх талаар орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд иргэд өөрсдийн саналаа илэрхийлэх, тусгуулах талаар нээлттэй байх боломж олгох зорилтыг дэвшүүлж байна.

МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМЫН ДYРЭМ

Идэвхтэй иргэний нийгэм төлөвших нийгмийн харилцааг хөгжүүлэхийн төлөө үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн хэм хэмжээг дээдлэн намынхаа дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, нийгмийнхээ өмнө ёс суртахууны хариуцлага хүлээсэн улс төрийн байгууллага мөн.

Монголын Социал Демократ намын дарга А.Ганбаатар

1959 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр 3 хүүхэдтэй. Эхнэр Д.Алтанзаяа “Ю энд Си” компаний гүйцэтгэх захирал, охин Ундрал, Цолмон нар нь Польшид Варшавын Их сургуулийн оюутнууд, охин Цацрал ШУТИС- ийн оюутан.

Saturday, June 30, 2012

Элчин сайд А.Ганбаатар итгэмжлэх жуух барив


Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскид зургадугаар сарын 29-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараах уулзалтын үеэр Элчин сайд А.Ганбаатар Монгол Улсад ардчилал, зах зээлийн систем бэхжихэд Польш Улсын зүгээс үзүүлсэн тусламж дэмжлэгт талархал илэрхийлэв. Мөн Монголд Парламентын сонгууль амжилттай болж өнгөрсөн тухай мэдээлж, энэ нь Монгол Улс ардчиллыг өөрийн орондоо жинхэнэ утгаар нь тогтоож, бэхжүүлсний тод илрэл болж буйг цохон тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улс үйлдвэржүүлэлт, тэр дундаа боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримталж байгааг мэдээлж, энэ чиглэлд Польшийн пүүс, компани хөрөнгө оруулах, техник-технологи нийлүүлэх зэргээр хамтран ажиллах, улмаар хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх асар их нөөц бололцоо байгааг онцлон тэмдэглэв.
Ерөнхийлөгч Б.Коморовски Монгол Улс ардчиллыг бэхжүүлэн хөгжүүлж буйд баяр хүргэхийн зэрэгцээ хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх нөөц бололцоо байгаатай санал нэг байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өөрийн оронд тааламжтай цагтаа айлчлахыг урьж байгаагаа мэдэгдэв гэж Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Saturday, June 23, 2012

Иргэд ээ! Сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

Царайны сайхнаар цай сүүлэхгүй,
Самбарын сайхнаар сонголтоо битгий хийгээрэй!
 -- МСДН-ыг дэмжицгээе! --

Friday, June 22, 2012

Өнгөт үг

УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт нэр дэвшигч Жамбын Сандуйжав, Нийслэлийн ИТХ-ын 13-р тойрогт нэр дэвшигч Рэнцэнхандын Эрдэнэчимэг, 14-р тойрогт нэр дэвшигч Баастын Сүхээ нар Сүхбаатар дүүргийнхээ нийт ард иргэд, сонгогч та бүхэндээ хандаж өөрсдийнхөө чин сэтгэлийн мэндчилгээг хүргэж байна. Энэ удаагийн УИХ-ын болон НИТХ-ын сонгууль нь холимог тогтолцоогоор шинэ хуулийн дагуу маш хариуцлагатай сонголт хийхээр явагдаж байгаагаараа өмнөх сонгуулиудаас илүү их онцлогтой юмаа. Иймээс сонгогч та бүхнээсээ мэргэн сонголт хийж ирэх 4 жилийг Монгол улс монголын ард түмэн чухам хөгжил дэвшилийн ямар төвшинд хүрэхээ энэ сонголтоороо баталгаажуулж авах болно гэдгээ ухамсарлан ойлгоно гэдэгт итгэж байна. Монгол түмний маань босоо цагаан хийморь өөдрөг байж, Монгол улс маань үүрд мандан бадраг. 
Сонгогч та бүхнэээ хүндэтгэсэн: 
Ж.САНДУЙЖАВ, Р.ЭРДЭНЭЧИМЭГ,Б.СҮХЭЭ

Цогбадрахын ЭРДЭНЭЧУЛУУН - tv


Цогбадрахын ЭРДЭНЭЧУЛУУН - tv

Ярилцах цаг - Цогбадрахын ЭРДЭНЭЧУЛУУН

Үндэсний мэдээ сонинд

Thursday, June 21, 2012

Албан бус секторын уриалга

Монголын бүх хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, малчид, өрхийн тариаланчид, үйлдвэр эрхлэгчид болон хөлсний ажилтнуудад хандаж гаргасан УРИАЛГА
2012 оны 6 дугаар сарын 21
Хөрөнгө мөнгө идэж завших арга замаар бус, харин уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимээр буй болгосон бизнестэй ажил хөдөлмөр эрхэлж яваа манай олон зуу мянган иргэд албан бус эдийн засгийн армийг бүрдүүлж байна.

хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд

Монгол түмний эс ширхэг болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахан дүүсээ! Монгол Улс ардчилал, зах зээлийн нйигмийг сонгоод даруй 20 гаруй жилийн нүүр үзлээ. Төрийн түшээд нь ард түмнээ гэсэн нэгэн үзүүр сэтгэл барьсан бол хөгжил дэвшилд хүрэхэд хангалттай хугацаа. Гэвч төрд шургалсан хомхой сэтгэлтнүүд авилгал цэцэглүүлж, ард түмний эд баялгийг луйврын аргаар өвөртлөн, ширээнийхээ араас хагартлаа баяжсан “дээдэс”-ийн бүлэг уяагаа улам бэхлэхийг хичээсээр байна. Гэтэл нөгөө талд нь жинхэнэ баялаг бүтээгч ард олны дийлэнхийг ядуурал, ажилгүйдлийн хар сүүдэр нөмрөн газар авсаар байна.

БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, ЭРДЭМТЭН МЭРГЭД, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ХАНДАЖ УРИАЛАХ НЬ

Монгол улс тогтвортой хөгжихийн шавхагдашгүй эх булаг - чанартай боловрол, ёс зүйт хүмүүн төлөвшлийн таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий бодит хөрөнгө оруулалт хийх, улмаар хөгжлийн түүчээ хүчин болсон багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн мэргэд, эх эцгийн чинээлэг амьдралыг санхүүгийн хувьд баталгаажуулсан нийгмийн тогтолцоог төлөвшүүлэх нь эдийн засаг эрчимтэй, бодитой өсөх үндэс гэж МСДН үзэж байна.

Адъяагийн ЭРДЭНЭБИЛЭГ

Монголын Социал-Демократ Намаас 2012 оны сонгуулийн УИХ-ын 25-р тойргоос нэр дэвшигч, “Хуулийн цоорхой”-н Адьяа овогтой Эрдэнэбилэгийн товч намтар А.Эрдэнэбилэг нь 1960 онд Улаанбаатар хотод төрсөн.
1968 онд 24-р сургуульд,
1976 онд 1-р сургуульд,
1978 онд МУИС-ийн холбооны инженерийн ангид тус тус элсэн суралцаж төгссөн.
1996 онд МУИС-ийн ХЗДС-д элссэн.
2000 оноос 2012 он хүртэл хохирогч иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүүлж байна.

Чүлтэмийн ЛХАГВАЖАВ


Адъяагийн ЭРДЭНЭБИЛЭГ

Wednesday, June 20, 2012

Ринчингийн НАРАНГЭРЭЛ-ийн бүтээлээс


Монголын Албан Бус Эдийн Засгийн Нэгдсэн Холбооноос Монголын бүх хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, малчид, газар тариалан эрхлэгч, фермер, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, хөлсний ажилчидад хандаж УРИАЛАХ нь

Монголын Албан Бус Эдийн Засгийн Нэгдсэн Холбооноос Монголын бүх хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, малчид, газар тариалан эрхлэгч, фермер, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, хөлсний ажилчидад хандаж УРИАЛАХ нь
Улсын хөрөнгө өмчийг идэх замаар бус өөрийн уйгагүй,нөр их хөдөлмөрийн дүнд бий болгосон бизнестэй хувийн хөдөлмөр эрхлэгч иргэдийн хувийн үнэлэмж нэмэгдэхийн хирээр хөдөлмөр нийгмийн харилцаанд гүйцэтгэж буй өөрсдийн чухал үүрэг оролцоог ухамсарлахад хүрсэн юм. Үнэндээ албан бус эдийн засаг нь хөдөлмөрийн зах зээлийн бүхий л давхрагыг хамарсан, өөрийн амьдрал ахуйгаа улсын гар харалгүй авч явж, нийгэмд баялаг бүтээгчид бөгөөд МУ-ын эдийн засгийн идэвхитэй хүн амын 60% эзэлж, албан татварын орлогын 40% орчимыг бүрдүүлж байгаа, олон шинэ ажлын байр бий болгогч томоохон салбар юм. Цаашдаа таатай нөхцөлд хөдөлмөр эрхлэн аж төрөхийн тулд түшмэдийн хүнд суртал, дураар аашлах, найдваргүй түншлэл болон төрийн зүгээс үл хайхрах явдалтай нэгдмэл хүчээр тэмцэх нь нэн чухал асуудал болсон билээ. Нийгэмд албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нэр төрийг өргөх, “ зүгээр л наймаачид ” гэдэг бүдүүлэг үгээс салж олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулах шаардлага урган гарсан юм.

Tuesday, June 19, 2012

Цэвээний БЭЭЖИН - уриалга

Худалдагдсан (35%) нутгаа олж авцгаая! Худалч улстөрчдийг ажлаас нь чөлөөлцгөөе!

Цэвээний БЭЭЖИН


Цэвээний БЭЭЖИН - намтар


Цэвээний БЭЭЖИН - танилцуулга


Цэвээний БЭЭЖИН


МОНГОЛЫН ЭМЧ, СУВИЛАГЧ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДСАН УРИАЛГА

МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМААС МОНГОЛЫН ЭМЧ, СУВИЛАГЧ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДСАН УРИАЛГА
2012 – 06 – 20

Эрхэм хүндэт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалыг хүсэхийн ялдамд 2012 оны Улсын Их Хуралд Монголын Социал Демократ Намаас намын нэрсийн жагсаалтаар нэр дэвшиж буй мэргэжил нэгт нөхөд Монголын Өрхийн Анагаах Ухааны Мэргэжилтнүүдийн Холбооны Ерөнхийлөгч, Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд асан ау-ны доктор профессор С.Сонин, ЭМЯ – ны Дүрс Оношлогооны Мэргэжлийн Салбар Зөвлөлийн дарга, УКТЭ – ийн зөвлөх эмч, Монгол улсын Ардын эмч, ашу-ны доктор профессор П.Онхуудай, НИТХ – д намын нэрээр нэр дэвшигч Төг-Сун Сэтгэцийн нөхөн сэргээх клиник сувилалын захирал, клиникийн профессор Р.Эрдэнэчимэг нарыг дэмжин саналаа өгч, Монголын Социал Демократ Намыг сонгохыг уриалж байна.
Иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлстээ их амжилт олж, хамт олноо тэргүүлэн ажиллахын зэрэгцээ салбарынхаа хамт олон та бүхнийг болон та бүхнээр үйлчлүүлдэг нийт ард иргэдээ төлөөлөн цагаан халаадаа тайлан улс төрд хүч үзэж, өөрийн мэдлэг, ур чадвар, нинжин сэтгэлээ төр түмнийхээ төлөө зориулахаар сэтгэл шулуудсан мэргэжил нэгт нөхдөө дэмжих цаг иржээ. Анагаах ухааны увидаст суралцаж, өвчтөнийхөө төлөө нойр хоолоо умартан явдаг мэргэжил нэгт нөхдийн тань дуу хоолой хууль тогтоох дээд байгууллагад үгүйлэгдэж байгаагийн учир юу вэ?
Улс эх орон маань зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд 20 гаруй жилийн нүүр үзлээ. Харамсалтай нь эрүүл мэндийн салбар зах зээлд орсонгүй. Эмч, сувилагчийн хөдөлмөрийн үнэлэмж жилээс жилд буурч, амьдрал нь улам дордож, дундаас доод давхрага руу шилжихэд хүрлээ. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа мэт боловч ДНБ - д ноогдох эрүүл мэндийн зардал жил бүр буурч ирэв. Эмнэлгийн барилгын 85 хувийг, эмнэлгийн тоног төхөөрөмжийн 70 хувийг шинэчлэх шаардлагатай болжээ. Зах зээлийн нөхцөлд эмнэлгүүд бие дааж ажиллах чадваргүй, үр ашиг муутай үрэлгэн тогтолцоотой хэвээр байна. Эмч, сувилагч бэлтгэж, давтан сургаж буй өнөөгийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх шаардлагатай боллоо. Өнгөрсөн онд батлагдсан “Эрүүл мэндийн тухай” хууль “цоорхой” - той гарав. Эрүүл мэндийн даатгалын хууль одоогийн УИХ – д 3 жилийн нүүр үзсэн ч батлагдсангүй. Уул уурхайн баялагаас орж ирж буй асар их мөнгө яагаад жирийн иргэний амьдралд нялзахгүй, ард иргэдийнхээ эрүүл мэндэд зориулагдахгүй, эмнэлгээ өөд нь татахад зарцуулагдахгүй байна вэ?
Олигархиудаар дүүрсэн УИХ - д та бүхний дуу хоолой, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх цогц, цэгцтэй бодлого үгүйлэгдэж байна. Эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадах төрийн бодлогыг МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМ мөрийн хөтөлбөртөө дэвшүүлж байна.
Монголын сэхээтнүүд, эмч, багш нарын үүсгэн байгуулсан, олигархигүй МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМЫГ дэмжицгээе!
Төрөлх эх орондоо “Иргэний хяналттай төр”-ийг байгуулж, “Иргэддээ тэгш бололцоо”-г олгохын төлөө нэгдэцгээе!
МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМ

Ёндонжамцын ГЭРЭЛСҮХ - слайд

Monday, June 18, 2012

Ринчингийн НАРАНГЭРЭЛ - намтар

Махаан овогт Ринчингийн Нарангэрэл 1954 оны 1-р сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн. 1961-1971 онд Улаанбаатар дахь Зөвлөлтийн 2-р дунд сургуульд суралцаж төгсөөд 1971-1976 онд Москва хотын Улсын Багшийн Дээд сургуульд суралцаж орос хэл, утга зохиолын багш мэргэжил эзэмшсэн. 1977 -1979 онд МУИС-ийн Орос хэлний тэнхимд багш, 1979-1986 онд Орос хэлний Багшийн Дээд сургуульд багш, орлогч декан, 1986-1989 онд Москва хотын Улсын Багшийн Дээд сургуулийн ерөнхий хэл шинжлэлийн тэнхимд аспирантурт суралцаж хэл шинжлэлийн доктор (Ph.D) эрдмийн зэрэгтэй болсон, 1989-1990 онд ОХБДС-д багшаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж Ардчилсан Социалист Хөдөлгөөн (АСХ)-ий нарийн бичгийн даргаар ажилласан. 1992 он хүртэл АСХ, МСДН-д ажиллаж байгаад 1992 онд Төв Азийн Хөгжлийн сан (1996 оноос Иргэний Боловсролын Төв нэртэй болсон) ТББ-ыг хэсэг нөхдийн хамт байгуулж түүний гүйцэтгэх захирлаар ажилласан. 1996-2000 УИХ-ын гишүүнээр сонгогдож ажиллсан. Энэ хооронд Олонхийн бүлгийн орлогч дарга, Нийгмийн Бодлогын Байнгын Хорооны дарга, Монгол-Израилийн Парламентийн бүлгэмийн даргын срнгуульт ажил хийж байсан. 2000 оноос хойш Иргэний Боловсролын Төвийн захирлын албыг хашиж байна.
Р.Нарангэрэл нь Монгол оронд өрнөсөн ардчиллын төлөө хөдөлгөөнд анхнаас нь идэвхтэй оролцож АСХ-ний Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга, МСДН-ын Улдс төрийн зөвлөлийн гишүүн, гадаад харилцааны албаны дарга зэрэг хариуцлагатай алба хашиж МСДН-ыг Социалист Интернационалд гишүүнээр элсүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хүн.
1992 онд Төв Азийн Хөгжлийн санг байгуулалцаж Монголд анх удаа ардчиллын боловсролын төслийг эхлүүлж АНУ-ын Багш нарын холбоотой хамтран “Ардчиллыг Монголын сургуульд авчирах нь” төслийг хэрэгжүүлж ЕБС-ийн нийгмийн ухааны мянга мянган багш нарыг хамруулсан. Энэ төслийн хүрээнд олон тооны сургагч багш нарыг бэлтгэж шавь төвтэй сургалтыг Монголд анх нэвтрүүлсэн.
1996 оноос УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Төрийн бус байгууллагын тухай хуулийг санаачлан ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж уг хуулийг 1997 оны 1-р сард батлуулсан. Уг хуулийн хэрэгжилтийг ард иргэдэд хүргэх ажлыг санаачилж Монгол орны бүх хот, аймгуудад ТББ-ын бүсчилсэн сургалтуудыг явуулж ТББ-ыг Монгол оронд үүсэн бэхжүүлэх, иргэний нийгмийн үндэс суурийг тавихад бодитой хувь нэмэр оруулсан. 1995 оноос ЕБС-ийн сурагчдад зориулан Сурагчдын Өөрийн Удирдах байгууллага төслийг хэрэгжүүлж хот, хөдөөгийн сургуулийн багш, сурагчдыг хамруулсан. Энэхүү төсөлд хамрагдаж байсан сурагчдаас өнөөдрийн залуу манлайлагчид олноор төрөн гарсан. 1997 оноос “Иргэн” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоо хүртэл үргэлжлүүлж байна. Уг төслийг Улаанбаатар хотын болон 21 аймгийн багш нарыг хамруулсан бөгөөд Сэлэнгэ, Говь-Сүмбэр аймгийн бүх сумын сургуулийн багш нарыг хамруулсан. Сүүлийн 2 жилд Үндэсний хэмжээний уралдаант шалгаруулалт явуулж байгаа бөгөөд 2010 онд Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танихимд уг төслийн шалгаруулалт болсон нь олон сурагч, багш нарыг хамарсан чухал ач холбогдолтой ажил болсон.
2003 оноос “Орон нутаг дахь Иргэдийн оролцоо” төслийг санаачлан Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сум, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Дундговь аймгийн Сайхан-Овоо сум, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хэрэгжүүлсэн. Эдгээр сумдад иргэдийн санаачлагын байгууллагууд үүсэн буй болж төрөл бүрийн ажил санаачилж хэрэгжүүлсэн. 2004 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Иргэдийн Сургалтын төвийг байгуулж сумын иргэд, сурагчдад олон төрлийн сургалт, үйл ажиллагаа явуулж тодорхой үр дүнд хүрсэн. Тус сумын иргэдийн байгууллага нь эмэгтэйчүүдийн, байгаль орчны, ногоочдын зэрэг салбар зөвлөлтэй бөгөөд сумын ИТХ-д бие даасан 2 төлөөлөгчидтэй. Өнгөрсөн онд тус сумын нутагт Хүүхдийн Эко зуслан бариулаад байна.
Иргэний боловсролын талаарх ном, сурах бичиг огт байхгүй байсан үед Р.Нарангэрэл санаачлан “Ардчиллыг бүх нийтэд” хэмээх номыг орчуулж монгол хөрсөнд тохируулан тохиолдуулж 1999-2000 онд хэвлүүлсэн нь Монголд анхны иргэний боловсролын гарын авлага болж багш, судлаач, сурах бичиг зохиогчид, сурагчдын ширээний ном болсон. Мөн энэ хугацаанд “Иргэн Төсөл”, “Сурагчдыг Өөрийн удирдлага”, “Парламентийн дэгийн үндэс” зэрэг ном, товхимолыг орчуулан олон мянган хувиар хэд хэдэн удаа хэвлүүлж сургалт явуулж сургуулиудад үнэгүй тараасан. 2011 онд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамны захиалгаар ” Иргэний Боловсрол” сурах бичгийн зохиогчдын багийн ахлагчаар ажиллаж 1-3-р ангийн сурах бичгийг зохиосон нь бүх ЕБС-иудад тараагдан хэрэглэгдэж байна. Энэ онд “Яагаад Ардчилал гэж?” номыг хэвлүүлэн олны хүртээл болгоод байна.
Р.Нарангэрэл нь Монгол оронд ардчиллыг тэмцэн авчрах, нутагшуулан бэхжүүлэх, ард иргэдийг гэгээрүүлэх, иргэний нийгмийг цогцлон бүрэлдүүлэх үйлсэд зүрх сэтгэлээ зориулсан багш, соён гэгээрүүлэгч, тууштай тэмцэгч хүн юм.

Ринчингийн НАРАНГЭРЭЛ - Фото








Цэвээний БЭЭЖИН - слайд


Цэвээний БЭЭЖИН

Цэвээний БЭЭЖИН
Цогт-Овоо сумын засаг даргатай уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулав

ИТХ-ын даргатай

Сонгогчдын хамт

Сонгогчдын хамт

Сонгогчдын хамт

Гэр бүлээрээ

Хуримын ордон. 1988 он


Монголын анхны аялал жуулчлалын компанийг үүсгэн байгуулав

Гэр бүлээрээ

Өмнөговийн Сэврэй сумын уугуул миний ээж Цэвээний хамт

10 жилд нэг тохиох байгалийн ховор үзэгдэл нутгийн хүү Цэвээний БЭЭЖИН-д сюрприз барив. Зураглаач: Х.Амгалан

10 жилд нэг тохиох байгалийн ховор үзэгдэл нутгийн хүү Цэвээний БЭЭЖИН-д сюрприз барив. Зураглаач: Х.Амгалан

Цэвээний БЭЭЖИН

Ц.Бээжин: Өмнийн говьд 4077 лиценз олгожээ

Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс үндэсний хөдөлгөөний дэмжигч, Өмнөговь аймгийн иргэн Ц.Бээжинтэй ярилцлаа.
-Өмнөговь аймгийн байгаль экологид ноцтой аюул учраад байгаа талаар та тоо баримтаар өгүүлнэ гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү? 
-Сүүлийн үед манайд эдийн засгийн алуурчид гэдэг үг хэллэг их сонсогдох боллоо. Энэ нь улс орны эдийн засагт хор уршигтай үйл ажиллагааг томъёолж хэлж байгаа хэллэг гэж би ойлгодог. Гэтэл орон нутагт эдийн засгийн алуурчдаас илүүтэйгээр экологийн алуурчид аюул учруулж байна.
Энэ юу гэсэн үг вэ гэвэл Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд говийн нөхөн сэргээгдэшгүй эмзэг байгалийг үүрд устгаж амьтан ургамал, байгаль экологийг сүйрэлд оруулж байна.
Тухайлбал Оюутолгой төслийн үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хангах зорилгоор Галбын говийн экосистемийн усан хангамжийн үндсэн эх үүсвэрүүдийг устгаж эхлээд байна. Орон нутгийн малчид, иргэд энэ талаар Оюутолгой төслийн холбогдох хүмүүст мэдэгдэхэд үл тоомсорлон тийм зүйл болох ёсгүй гэж зөрүү ташаа мэдээлэл өгч байна. Мандал-Овоо сумын нутагт байх “Олон-Овоот”-ын алтны уурхайг эзэмшигч “Жаст-Ойл” зэрэг компаниуд цианит натри мэтийн химийн хорт бодисыг технологийн горим зөрчин ашиглаж байгаагаас тухайн бүс нутгийн мал амьтан ургамалд олон жил сүйрэл учруулж байна. Орон нутгийн ард иргэдэд эдийн засгийн үр ашиг өгдөггүй юм гэхэд ядаж байгаль орчинд нь хор хөнөөлгүйгээр уул уурхайгаа хөгжүүлж болдоггүй юм уу гэж холбогдох хүмүүсээс нь асуумаар байна.
-Өмнөговийн хоёрхон сумын нутагт нийт лицензийн 10 хувьтай тэнцэх тооны лиценз олгосон талаар их ярьдаг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Эх орон газар нутгаа худалдсан хэмээн эрх баригчдыг буруутгасан эвсэл хөдөлгөөнүүд болон иргэдийн дуу хоолой хаа сайгүй гарч байна. Энэ нь зарим талаараа ортой ч байж магадгүй. ЭБЭХ-ний сайд Д.Зоригтийн албан ёсоор мэдэгдэж байгаагаар Монгол Улсад өнөөдрийн байдлаар 4077 лиценз хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм байна. Эдгээр лицензээр газрын доорх баялагтайгаа гадаад дотоодын хувь хүмүүсийн эзэмшилд очсон газрын нийт хэмжээ Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ гэсэн найман аймгийн нийт газар нутагтай тэнцэх хэмжээний юм байна.
Зөвхөн Өмнөговь аймагт 489 лиценз хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас Гурвантэс суманд гэхэд 84 лиценз олгосон байна. Цогтцэций сумын эртнээс тахин шүтэж ирсэн Цэций хайрханыг тойруулаад лиценз олгосон, Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар, Сэврээ сумын “Уул гашуун” гэдэг газарт лиценз олгосон. Энэ мэт тахилга шүтлэгтэй уул хайрхан, тусгайлан хамгаалсан газар нутгийг үл харгалзан хавтгайруулан лиценз олгож, Өмнийнговийн газар нутгийг ихэнхийг нь зарчихсан юм биш үү.
Лиценз болгоны ард уурхай байгуулагдаж, уурхай болгоны ард гадаадын ажилчид орж ирэх нь мэдээж. Одоо Өмнөговь аймгийн уурхайнуудад ажиллаж байгаа гадаадын 2000 орчим ажилчин 8149 ажилчдыг нэмж тооцвол зөвхөн Ханбогд, Цогтцэций сумын нутагт 10 мянга гаруй гадаадын иргэд ажиллах болж байна. Өмнөговь аймгийн төв 10 гаруй мянган иргэнтэй. Түүнтэй бараг дүйцэх хэмжээний гэсэн үг.
-Уул уурхайн баялаг нутгийн иргэдэд хүртэхгүй байгаад нэлээд бухимдалтай ханддаг. Энэ талаар юу хэлэх вэ? 
-Зөвхөн 2010 онд манай аймгаас нүүрс олборлодог таван хувийн компани 16 сая тонн нүүрс экспортлож, 887.6 сая ам долларын борлуулалт хийж, 500 орчим сая ам долларын цэвэр ашиг олсон байна. Энэ 500 сая ам долларыг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу Өмнөговь аймгийн 50 мянган иргэнд хувь тэнцүү хуваарилбал нэг хүнд 10 мянган ам доллар буюу 13 сая төгрөг ганц жилд ногдох учиртай. Цаашид дээрх уурхайнуудын олборлолт нэмэгдэхээс гадна хэзээ мөдгүй олборлолтоо эхлэх гэж байгаа Хүннү компанийн “Цант уул”-ын уурхай, QGX компанийн “Балгасны гол”-ын нүүрсний уурхайнуудын борлуулалтыг нэмж тооцох юм бол Өмнөговь аймгийн иргэд зөвхөн орон нутгийн нүүрсний уурхайнуудын борлуулалтаас жилдээ 20 орчим сая төгрөгийн ашиг хүртэх ёстой.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-д зааснаар байгалийн баялаг нийт ард түмний мэдэлд байх ёстой юм бол Өмнөговь аймгийн стратегийн ордуудаас бусад ордуудын байгалийн баялаг орон нутгийн иргэдийн 100 хувийн мэдэлд байх учиртай. Энэ талаар иргэдтэйгээ хамтран эрчимтэй үйл ажиллагаа явуулж, нутгийн иргэддээ баялгаа эзэмших эрхийг нь баталгаажуулж өгөх ажлыг зохион байгуулж эхэлсэн. Нутгийн иргэд ч дэмжиж байгаа.

Монгол улсын ерөнхий сайд Сү.Батболдын 2012 оны 6-р сарын 11-ий өдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод иргэд сонгогчидтой хийсэн уулзалтанд УИХ-ын 11-р тойрог буюу өмнөговь аймагтаа нэр дэвшигч Цэвээний БЭЭЖИН-гийн ерөнхий сайдад хандаж асуусан асуулт

Өмнөговь, Даланзадгад хотод төрсөн.
Эй Би Би Консалтинг ХХК 2nay Зөвлөх инженер  
Шинжлэх ухаан технологийн их сургууль инженер мэргэжлээр төгсөгч.
Монгол төрийн хүнд хэцүү, нэн хариуцлагатай хугацаат албыг хааж байгаа Сү.Батболд таньд Өмнөговьчуудаа төлөөлж эрүүл энх сайн сайхныг хүсье.
Өмнийн цэнхэр говийн элсэн толгодын дунд төрж өссөн, энэ л говь нутгийн уул усны тасархай, удам судрын амьд хэлхээ болсон жирийн нэгэн иргэний зүгээс ганцхан асуулт, хүсэлт тавья.
Монгол Улсын Засгийн Газрын албан ёсны эх сурвалжийн бодит баримтаар манай Өмнөговь аймгийн нийт газар нутгийн 35% нь ашигт малтмалын 439 ширхэг тусгай зөвшөөрлөөр гадаад, дотоодын нэр бүхий компани, хүмүүст олгогдож Өмнөговьчуудын мэдлээс нэгэнт гарчээ! Иймд та Монгол Улсын Засгийн Газрын тэргүүний хувьд дээрх 439 ширхэг тусгай зөвшөөрөл (лиценз) тус бүрийн солбилцлын хязгаарын цэгүүдийг миний нутгийн ард түмэнд одоо хэлж өгөөч ээ!!
Хүсэлт гаргасан: Өмнийн говийн унаган хүү,түүхийн нэгэн учрал тохиолдолд “Чингис Хаан Зочид Буудал”-ын хувьчлалын тендерт үеийн бизнесмэн Сү.Батболд таньтай хамт өрсөлдөн ялагдаж байсан бизнесийн шударга түнш, төрөлх Өмнөговь аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Цэвээний Бээжин.

Миний асуулт тавих бүрэн эрх, таны заавал хариулах үүрэг МУ-ын хуулиудаар хамгаалагдсан.

2012 оны УИХ-д намын жагсаалтаар нэр дэвшигч Цэрэндашийн МӨНХСАРУУЛ-ын товч намтар

Боловсрол:
Цэрэндаш овогтой Мөнхсаруул нь 1964 онд төрсөн.
1980 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 8 жилийн дунд сургууль
1983-1986 онд Зүүнбаян дахь АА-ийн 168-р ангид хугацаат цэргийн алба хаасан.
1988 онд Дархан хотын Политехникумийг геологийн өрмийн техникч мэргэжлээр,
1992 онд Политехникийн дээд сургууль,
2003 онд Удирдлагын Академийг нийгмийн удирдлагын менежер мэргэжлээр,
Ажилласан байдал:
1992-1995 онд Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Тахир дутуу иргэдийн “Энэрэл” ХХК-д орлогч захирал
1995-2000 онд Гүнж нуур ХХК-д ерөнхий захирал,
2000-2003 онд УБ хотын Баянгол дүүргийн АН-д улс төрийн ажилтан,
2003-2010 онд Нийслэлийн ХБИ-ийн зөвлөлийн дарга,
2010 –аас одоог хүртэл Монголын ХБИХолбооны ерөнхийлөгчийн албыг хашиж байна.
Сонгуульт ажил:
УБ хотын Баянгол дүүргийн 1-р хороо МНХурлын тэргүүлэгч гишүүн,
AIFO байгууллагын “Тэгш дүүрэн хороо”-ны удирдах зөвлөлийн гишүүн
Шагнал:
Нийгэм хамгаалал хөдөлмөрийн тэргүүний ажилтан
Хөдөлмөрийн хүндэт медаль
Алтан гадас одон
Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн
Гадаад хэл:
Орос,  дохионы хэл
Гэр бүлийн байдал:
Эхнэр, 3 охинтой

Ёндонжамцын ГЭРЭЛСҮХ-ийн намтар


2012 ОНЫ НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД НАМЫН ЖАГСААЛТААР
МОНГОЛЫН СОЦИАЛ-ДЕМОКРАТ НАМААС НЭР ДЭВШИГЧ
ЁНДОНЖАМЦ ОВОГТОЙ ГЭРЭЛСҮХИЙН ТОВЧ НАМТАР
Ёндонжамц овогтой Гэрэлсүх нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн.

  • 1972-1982 онд Улаанбаатар хотын 10 жилийн 28-р дунд сургууль,
  • 1982-1987 онд БНАГУ-ын Росток хотын Барилга Инженерийн сургуульд барилга инженер мэргэжлээр,
  • 1987-1989 онд Улсын Циркт техникийн ажилтнаар,
  • 1989-1990 онд АА-ийн 015-р ангид алба хаасан,
  • 1990-1993 онд Арилжаа Хоршооны даргаар,
  • 1993-1995 онд Жавхлан ХХК-д менежерээр,
  • 1995-1997 онд БНСУ-д Конгкукийн Их Сургуульд,
  • 1997-2002 онд хувиараа аж ахуйд ажиллаж байсан.
  • 2002- оноог хүртэл  Монгол-Израйлийн Харилцаа Хамтын ажиллагааны Нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байна.
  • 2005 оноос МСДН-ын улс төрийн ажилтнаар ажиллаж байна.
  • Боловсрол: Дээд, барилгын инженер
  • Гадаад хэл: Герман, орос, солонгос
  • Гэр бүлийн байдал: эхнэр, 2 хүүхэдтэй
  • Шагнал: Эрх чөлөөний одон, Ардчиллын 20 жилийн ойн медаль, Алтангадас одон

Хяналттай төр - Тэгш бололцоо



Хяналттай төр - Тэгш бололцоо