/ АСХ, МСДН-ын анхны гишүүн /
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1951 онд төрсөн, ЗХУ ба Улаанбаатарт Электроникийн инженер , Удирдлагын ухаан, Математикийн мэргэжилээр суралцаж дүүргэн инженер ,менежер, багшийн мэргэжил эзэмшсэн ба доктор профессор цол зэрэгтэй. Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн бөгөөд одоо Дархан уул аймгийн Орхон жимс ногоо ХК-ий гүйцэтгэх захирал, ОУСДС-д эдийн засгийн тэнхимд багшилж байна.Төр засаг, нам хөдөлгөөнөөс миний ажил хөдөлмөрийг үнэлж Алтан гадас одон, МоАХ-ны Тусгаар тогтнол одон, МСДН-ын Ардчиллын од одон, ойн медиалуудаар шагнасан ба Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан болон Санхүү Банкны Тэргүүний Ажилтан цолтой Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн .
1990 онд Ардчилсан Социалист Хөдөлгөөн, МСДН-ийг үүсгэн байгуулалцсан. 1990 онд АСХ-ий чуулганы гишүүн, 1997-2004 онд АСХ-ий Гүйцэтгэх зөвлөлийн дэд дарга, даргын үүрэг гүйцэтгэгч,1990-97 онд МСДН-ий нийслэлийн зөвлөлийн гишүүн, 1992-2000 онд Сүхбаатар дүүргийн МСДН-ын зөвлөлийн гишүүн, дарга 2000-2004 онд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүн, дэд дарга, даргын үүрэг гүйцэтгэгч, 2010 оноос Ардчилсан хүчний холбооны чуулганы гишүүн, 2004 оноос хойш МСДН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүний сонгуульт ажлууд тус тус хашиж ирлээ.
Анх 1990 онд нийслэлийн 39-р сургууль дээр АСХ, МСДН-ий салбар зөвлөлийг Х.Мягмар, П.Цэрэндорж, Бү.Алтанцэцэг, Д.Бат-Эрдэнэ нарын хэсэг нөхдийн хамт байгуулан идэвхитэй ажиллуулж ерөнхий боловсролын сургуулиудаар явж уулзалт зохион байгуулан гишүүн элсүүлэх нам, хөдөлгөөний эгнээг өргөжүүлэх ажил хийж байв. Улмаар 1990 оны 3-р сарын 6-9 ний МАХН-ын Улс төрийн товчоог огцруулах өлсгөлөнгийн үед хамгаалалтын багт ажиллаж, 4-р сард болсон Ардын түр хурал байгуулахыг шаардсан суулт, жагсаал цуглаанд өөрийн хариуцсан салбар зөвлөлийнхэнтэй хамт байнга идэвхитэй оролцож байв.
Улмаар 1990 онд явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулиар Ардын их хурлын сонгуульд нэр дэвшин оролцсон ба 1992 оны сонгуулиар Б./ Батбаяр / Баабар, А. Ганбаатар нарын сонгуулийн тойрогт Польшийн төлөөлөгчдийн хамт ажиллан, 1996 онд Лу. Болдын, 2000 онд С. Сонингийн, 2004 онд Э. Ганболдын сонгуулын тойргуудад менежерээр ажиллаж байлаа. Мөн түүнчлэн 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Сүхбаатар дүүргийн сонгуулийн төв штабын даргаар ажиллахад тус сонгуулийн тойргийн сонгогчидоос улсын хэмжээнд хамгийн их санал нэр дэвшигч Р. Гончигдорж авч байв. Мөн түүнчлэн 2008 оны УИХ-ын сонгуульд Иргэний эвслийн төв штабт зөвлөхөөр ажиллахад эвслээс Д. Энхбат УИХ-д соногдсон юм.
Ардчилсан хувьсгал ялсан 22 жилийн хугацаанд бид байнга улс төрийн үйл ажиллагаа явуулан улс, ард түмнийхээ эрх ашгийн төлөө ямагт хамдаа тэмцэж ирсэн. Миний хувьд энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн ИТХ-д 1996-2000 онд сонгогдон ажиллаж дүүргийн хөгжилд хэсэг нөхдийн хамт зохих хувь нэмрээ оруулан санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан жилүүдэд 400 гаад сая төгрөгний өртэй дүүргийг өргүй болгож байлаа. Энэ хугацаанд Ардчилсан холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, МҮАН, МСДН, Ардчилсан нам, Иргэний хөдөлгөөний нам, Монголын ногоон намын олон мянган гишүүд, дэмжигч, идэвхитнүүдтэй хамтран нэг зорилго үйл хэргийн төлөө тэмцэж явсандаа би ямагт бахархаж байдаг юм. Би улс төрийн үйл ажиллагаанаас гадна олон нийтийн байгуулагад сонгогдон ажиллаж байв. Тухайлбал 1990-92 онд МҮЭ-ийн холбооны бүгд хурлын гишүүнээр сонгогдож байсан ба 1990 онд Монголын чөлөөт үйлдвэрчний эвлэлийг Э.Сандагдорж, Б.Чулуунбаатар. Х.Дамдинрагчаа, А.Булгантамир, Э.Эрдэнэ нарын хэсэг нөхдийн хамт байгуулалцаж 2003 он хүртэл удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажил хашиж байв. Мөн 1990-92 онд Монгол Америкийн нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүний сонгуульт ажил хашиж хоёр орны ойртон нягтрах анхны улс төр, эдийн засгийн үйл ажиллагаануудад зохих хувь нэмрээ оруулж байлаа.
Би энэ өдөр туулж өнгөрүүлсэн 22 жилийг эргэн харахад бид хамтдаа асар их зүйлийг хийж бүтээсэн ба цаашид ч түүнээс ихийг хийх шаардлагатай болох нь харагдаж байна.
Чухамдаа бид энэ удаагийн сонгуульд “Шударга төр, Тэгш бололцоо” гэсэн уриатайгаар оролцож байгаа ба төрийн бүх шатны байгууллагууд иргэддээ шударга хандаж шударга үйлчлэн, иргэн бүрт сурч ажиллаж амьдрахад тэгш бололцоог олгон хүн бүрийн эн тэргүүний язгуур эрх ашгийн ханган, элбэг хангалуун аж амьдралтай болгоход Монгол төрийн бодлого зорилго орших ёстой гэж манай нам үздэг бөгөөд энэ үзэл баримтлалаа хэрэгжүүлэхээд Улсын их хурал болон орон нутгийн сонгуульд оролцож байна.
0 comments:
Post a Comment