МСДН

Saturday, June 9, 2012

Ш.Уянга : Хөрөг

Дуучин Жанчивын уран бүтээлийн үдэшлэгт Буриадын алдарт дуучин Дугар Дашиев хүрэлцэн очиж, баяр хүргээд тэр хоёр хамтран “Халуун элгэн нутаг” – ийг Офицеруудын ордон хэмээх авсаархан саарал байшингийн ханыг доргитол дуулж байсан нь саяхан. Маамтай тав гурван үг сольж суух мөчид тэр нэгэн үдэшлэг өөрийн эрхгүй санаанд буулаа. Учир нь Маам бид хоёрын яриа дуучин Жанчивын дуулдаг “Эрээн нуур” дуугаар эхэлсэн юм. Тэрбээр дуунд дуртай хүн. Түүнийг “Зулай цагаан Алтай” – г цангинатал дуулж байхыг би хэд хэдэн удаа сонссон. Алтай нутгийн хүү болоод ч тэр үү. Маам найр хурим таарахад зөвхөн энэ л дууг дуулна. Жаргаж буй наран Алтайн уулсын оройд хүрээд тэндээ тогтчихов уу гэлтэй түр саатдагсан. Ийм нэгэн зураглал Жанчивыг дуулах бүрий миний сэтгэлд тодордог хэмээн Маам хүүрнэнэ.

0 comments:

Post a Comment