Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн. БНАГерман Улсын Лейпциг хотын Их Сургууль төгссөн.
Хүний их эмч. Монгол Улсын Ардын эмч, Хүний гавьяат эмч. Шинжлэх ухааны доктор, профессор.
Улсын Клиникимйн Төв Эмнэлэгт их эмч, Цөмийн онош зүй, Дүрслэл оношлогооны тасгийн
эрхлэгч, Ерөнхий эмч, Эмнэлгийн захирал, ЭМШУИС-ийн Клиник эрхэлсэн проректор, Дүрслэл
оношлогооны тэнхимийн эрхлэгчээр тус тус ажилласан. Монголын Радиологийн Нийгэмлэгийн
хүндэт тэргүүн, Цөмийн Анагаах ухааны Нийгэмлэгийн ерөнхийлөгч, Анагаахын шинжлэх ухааны
докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлийн гишүүн, Монголын Анагаах ухаан ба “Дэлхийн
Цөмийн анагаах ухаан – Биологи” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, ЭМШУИС-ийн МДС-ийн болон
УКТЭ-ийн Дүрслэл оношлогооны Резидентурын төгсөлтийн комиссын дарга, ШУТИС-ийн Эрчим
хүчний инженерийн сургуулийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн бакалаврын
төгсөлтийн комиссын дарга. ЭМЯ-ны Оношлогооны мэргэжлийн зөвлөлийн даргын сонгуультай.
![]() |
Монгол улсын Ардын эмч, Монгол улсын Хүний гавьяат эмч, хүний их эмч |
0 comments:
Post a Comment