МСДН

Friday, June 8, 2012

Цогбадрах ЭРДЭНЭЧУЛУУН


Монгол Улсын их  хурлын сонгуулийн 20-р тойрогт МСДН-ын Орхон аймгийн салбар зөвлөлийн дарга нэр дэвшигч “Маргад” дээд сургуулийн захирал, доктор, профессор  Цогбадрах овогтой Эрдэнэчулууны товч намтар
Цогбадрах овогтой Эрдэнэчулуун 1960 онд Архангай аймагт төрсөн. Эрэгтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхэдтэй. Дээд боловсролтой, физик-математикийн багш мэргэжилтэй. Системийн судалгааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан, доктор, профессор цолтой. Монголын ардчилсан социалист хөдөлгөөнийг анхлан үүсгэн байгуулагчдын нэг. 
МСДН-ын гишүүн. 2008 оноос МСДН-ын Орхон аймаг дахь салбарын даргаар ажиллаж байна.
1984-1993 онд Архангай аймгийн Багшийн сургууль, коллежид багш, эрдэм шинжилгээний ажилтан, 1993-1996 онд Боловсролын төвд мэргэжилтэн, 1996-1998 онд үйлдвэрлэл, үйлчилгээний “Бүтэмжит” ХХК-ний зөвлөх, 1998-2000 онд Монгол-Солонгосын техникийн коллежийн салбарын эрхлэгч, 2000 оноос одоог хүртэл “Маргад” дээд сургуулийн Ерөнхий захирлаар ажиллаж байна. 
Гэгээрлийн тэргүүний ажилтан, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн  медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Тусгаар тогтнолын одон, ардын хувьсгалын ойн медалиудаар тус тус шагнагдсан.
           Дээд сургууль, дунд сургуулийн сурах бичиг, гарын авлага 20 гаруй, эрдэм шинжилгээний 50 орчим бүтээл хэвлүүлснээс Дани, ОХУ, Солонгос, БНХАУ зэрэг улс, орнуудад нийтлэгдсэн. Боловсрол, шинжлэх ухааны хэд хэдэн үндэсний хөтөлбөр, төсөлд амжилттай оролцжээ. 
          1995 оноос Монголын математикийн олимпиадыг зохион байгуулах хорооны гишүүнээр мөн Физикийн олимпиадыг зохион байгуулах хорооны гишүүнээр сонгогдон математик-байгалийн ухааны сургалтын үр дүнг дээшлүүлэхэд ихээхэн санаачлагатай ажиллаж байна.
Доктор Ц.Эрдэнэчулуун  нь төрийн үйлчилгээнд хувийн секторын оролцоог нэмэгдүүлэх, бүс нутагт боловсролыг хөгжүүлэх, сургалтын орчныг сайжруулах, сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт хийжээ.

0 comments:

Post a Comment