1990 онд минии толгойлж байсан ЧХН зах зээлийн эдийн засгийг бий
болгох, ард олноо өөрийн гэсэн хувийн өмч хөрөнөгтэй болгохыг үндсэн зорилгоо
болгож, цоо шинээр гарч ирсэн хувийн хэвшлийн хөдөлгөөнүүд, гишүүд,
дэмжигчдээ түшиглэн ажиллаж байсан. Тэр үед гарч ирсэн намууд бүгд шинэ
нийгмийг байгуулахын төлөө өөр өөрийн зорилго тэмүүлэлтэй байсан боловч, тус
тусдаа яваад амжилтанд хүрэхгүй нь тодорхой болсон. Энэ эгзэгтэй цаг үед
ардчиллын алтан хараацай С.Зориг, Бошигт нар хүчээ нэгтгэх санаачилга гарган
хүрч ирснийг манай нам дэмжин Нэгдсэн Намыг хамтран байгуулцгаасан. Нэгдсэн
намаас хожим С.Эрдэнэ, Ц.Ганхуяг, Х.Хулан, С.Туяа, Т.Эрдэнэбилэг гээд сайн сайн
улстөрчид олноор төрөн гарсаан.
0 comments:
Post a Comment