МСДН

Tuesday, June 5, 2012

НИТХ-д нэр дэвшигчдийн зардлын хандивын данс

Монголын социал демократ нам НИТХ-н сонгуульд Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аж төрж, ажиллаж боловсрох бололцоог бүрдүүлэх талаар орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд иргэд өөрсдийн саналаа илэрхийлэх, тусгуулах талаар нээлттэй байх боломж олгох зорилтыг дэвшүүлж байна. НИТХ нь бүхий л үйл ажиллагаагаа иргэд сонгогчдод нээлттэй байлгах зарчимд тулгуурлан, иргэдэд хүргэдэг бүх үйлчилгээг хүнд суртлаас ангижруулж, чирэгдэлгүй үйлчлэх тогтолцоог бүрдүүлэх зорилт тавьж байна. Иргэн Та МСДН-ын хөтөлбөрийг дэмжиж байгаа бол КАПИТРОН БАНК-3053007251 тоот дансаар хандиваа илгээнэ үү.
Хандивлагчдын анхааралд:

  • Сонгуулийн хуулийн дагуу хандивын хэмжээ иргэд нэг сая төгрөг, аж ахуй нэгж компаниуд гурван сая төгрөгнөөс илүүгүй байхыг анхаарна уу.
  • Хандивлагч Та өөрийнхөө гэрийн хаяг, утас, ажлын газар, компаниуд нэр хаяг, утасны дугаараа бичнэ үү.
Биднийг дэмжиж буй та бүхэнд баярлалаа.
Лавлах утас: 323828, 326719
имэйл :  secretariat@msdp.mn
Тамгын газар

0 comments:

Post a Comment