МСДН

Saturday, June 9, 2012

Доктор Маам төр түшилцэх чадвартай хүн

Би вээр Маамтай нэгэн нутаг усных бөгөөд хааяа хааяа гэр орноороо орж гаран, хуучлан суудаг алтайн сүрлэг уул шиг хоёр буурал эцгийгээ даган явж танилцсан хүүхэд ахуй цагаас эхлээд дөч гаруй жил бид хоёр бие биенээ сайн мэдэх бөгөөд одоо эрдэм судлалын талбарт хамт зүтгэж яваагийн хувьд дараах хэдэн зүйлийг нүүр бардам өгүүлсүгэй.
Өгүүлэх  нь:  Х.Маам манай нутгийн эгэл нэгэн ард, нутаг усандаа нэр хүндтэй малчин ард Хоовзойн отгон хүү. Төрсөн газар нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Могой” хэмээх булаг шандтай, уул толгодоор хүрээлсэн говь нутгийн нэгэн тансаг бүрд нутаг. Ясан төрлөөр нэрийддэг монголчуудын ёсоор бол Засагт Ханы уугуул иргэн, нутаг усандаа зартай дэлхүлийн долоон чонынхны удам билээ.

0 comments:

Post a Comment