Монголын Албан Бус Эдийн Засгийн Нэгдсэн Холбооноос Монголын бүх хувиараа
хөдөлмөр эрхлэгч иргэд, малчид, газар тариалан эрхлэгч, фермер, өрхийн
үйлдвэрлэл эрхлэгчид, хөлсний ажилчидад хандаж
УРИАЛАХ нь
Улсын хөрөнгө өмчийг идэх замаар бус өөрийн уйгагүй,нөр их хөдөлмөрийн
дүнд бий болгосон бизнестэй хувийн хөдөлмөр эрхлэгч иргэдийн хувийн үнэлэмж
нэмэгдэхийн хирээр хөдөлмөр нийгмийн харилцаанд гүйцэтгэж буй өөрсдийн чухал
үүрэг оролцоог ухамсарлахад хүрсэн юм. Үнэндээ албан бус эдийн засаг нь хөдөлмөрийн
зах зээлийн бүхий л давхрагыг хамарсан, өөрийн амьдрал ахуйгаа улсын гар харалгүй
авч явж, нийгэмд баялаг бүтээгчид бөгөөд МУ-ын эдийн засгийн идэвхитэй хүн амын
60% эзэлж, албан татварын орлогын 40% орчимыг бүрдүүлж байгаа, олон шинэ ажлын
байр бий болгогч томоохон салбар юм. Цаашдаа таатай нөхцөлд хөдөлмөр эрхлэн аж
төрөхийн тулд түшмэдийн хүнд суртал, дураар аашлах, найдваргүй түншлэл болон
төрийн зүгээс үл хайхрах явдалтай нэгдмэл хүчээр тэмцэх нь нэн чухал асуудал
болсон билээ. Нийгэмд албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нэр төрийг өргөх, “ зүгээр л
наймаачид ” гэдэг бүдүүлэг үгээс салж олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа
явуулах шаардлага урган гарсан юм.
0 comments:
Post a Comment