МСДН

Friday, June 1, 2012

Шагдаржавын СҮХБАТ

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азаргын гол гэдэг газар Шагдаржавын долоо дахь хүү болон төрсөн. Өвөрхангай аймгийн Хархорины бага сургуулийг 1960 онд төгсөж , 1963 он хүртэл Хархорин сангийн аж ахуйд трактор комбайны туслагч жолоочоор ажиллаж байгаад , 1963-1967 онд Санхүү эдийн засгийн техникумыг аж үйлдвэрийн нягтлан бодогч мэргэжлээр төгсөж , 1967-1976 онд Монгол улсын сангийн яаманд улсын төсвийн орлогч нягтлан бодогчоор ажилласан . 1967-1988 онд Санхүү эдийн засгийн техникумд багшаар ажилласан . Монгол улсын их сургуулийг 1982- 1987 онд төгссөн . Нягтлан бодогч ,эдийн засагч мэргэжилтэй. Дээрх хугацаанд “Санхүү төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл” , “Төсвийн гүйцэгтгэлд хийх шинжилгээ” , “Тусгай мэргэжлийн дунд сургуулийн үйлдвэрлэлийн дадлага удирдах арга зүй” зэрэг ном бичсэн. 1990-1996 онд Ардчилсан социалист хөдөлгөөн МСДН намыг байгуулцсан .1996 оноос Төрийн өмчийн хороонд ахлах мэргэжилтэн , 1998 оноос Барилгын материал импекст санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан. 1996 оноос Монголын бөөгийн “Голомт” төвийг байгуулж тэргүүнээр нь ажилласан. 1998 оноос Азийн бөөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон .Энэ хугацаанд монголын түүх соёлын талаарх доорх номуудыг бичсэн : 
  1. Хаадын түүх 2001 он
  2. Хатан түүх 2002 он
  3. Бөө 2002 он
  4. Монголчуудын сурган хүмүүжүүлэх өв уламжлал 2009 он
  5. Монголчуудын нүүдэллэх соёл 2008 он
  6. Монгол бөөгийн түүхэн товчоо 2010 он
  7. Монгол бөөгийн номлол 2011 он
  8. Монгол бөөгийн дэлгэрэнгүй толь 2011 он
  9. Монгол угсаатны богино дуу 2 дэвтэр 2011 он
  10. Монгол угсаатны уртын дуу 3 дэвтэр 2011 он
  11. Монбуддизм 2011 он
  12. Монгол бөөгийн алганы зурхай 2011 он
  13. Монгол бөөгийн чулуун шүтлэг , эм домын засал 2010 он
  14. Монголын нүүдэлчдийн шашин шүтлэгийн зан үйл 2005 он
  15. Буриад бөө мөнх тэнгэрийн элч 2007 он
  16. Монголын анагаах ухаан 2006 он
  17. Оточ Лүнрэг Дандар 2009 он
  18. Мөнх тэнгэрт тэмүүлсэн 15 жил 2011 он
  19. Монголын нүүдэлчдийн эмнэлэг 2005 он
  20. Монголын эмийн бодисыг танин барих толь 2001 он
  21. Алтайн аялгуу 2010он
зэрэг Монголын түүх соёлын талаар судалгааны ажил хийж ном бүтээл хэвлүүлэн нийтийн хүртээл болгосон .
Одоо Монголын бөөгийн “Голомт” төвд тэргүүнээр ажиллаж байна. УБ хот Баянгол дүүргийн 2-р хороо барилгын 7-5 байр 11тоотод оршин суудаг. Ам бүл 5. Утас: 99871460
Өөрийн намтарыг бичсэн Шагдаржавын Сүхбат

0 comments:

Post a Comment