МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМААС МОНГОЛЫН ЭМЧ, СУВИЛАГЧ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДСАН УРИАЛГА
2012 – 06 – 20
Эрхэм хүндэт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалыг хүсэхийн ялдамд 2012 оны Улсын Их Хуралд Монголын Социал Демократ Намаас намын нэрсийн жагсаалтаар нэр дэвшиж буй мэргэжил нэгт нөхөд Монголын Өрхийн Анагаах Ухааны Мэргэжилтнүүдийн Холбооны Ерөнхийлөгч, Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд асан ау-ны доктор профессор С.Сонин, ЭМЯ – ны Дүрс Оношлогооны Мэргэжлийн Салбар Зөвлөлийн дарга, УКТЭ – ийн зөвлөх эмч, Монгол улсын Ардын эмч, ашу-ны доктор профессор П.Онхуудай, НИТХ – д намын нэрээр нэр дэвшигч Төг-Сун Сэтгэцийн нөхөн сэргээх клиник сувилалын захирал, клиникийн профессор Р.Эрдэнэчимэг нарыг дэмжин саналаа өгч, Монголын Социал Демократ Намыг сонгохыг уриалж байна.
Иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлстээ их амжилт олж, хамт олноо тэргүүлэн ажиллахын зэрэгцээ салбарынхаа хамт олон та бүхнийг болон та бүхнээр үйлчлүүлдэг нийт ард иргэдээ төлөөлөн цагаан халаадаа тайлан улс төрд хүч үзэж, өөрийн мэдлэг, ур чадвар, нинжин сэтгэлээ төр түмнийхээ төлөө зориулахаар сэтгэл шулуудсан мэргэжил нэгт нөхдөө дэмжих цаг иржээ. Анагаах ухааны увидаст суралцаж, өвчтөнийхөө төлөө нойр хоолоо умартан явдаг мэргэжил нэгт нөхдийн тань дуу хоолой хууль тогтоох дээд байгууллагад үгүйлэгдэж байгаагийн учир юу вэ?
Улс эх орон маань зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд 20 гаруй жилийн нүүр үзлээ. Харамсалтай нь эрүүл мэндийн салбар зах зээлд орсонгүй. Эмч, сувилагчийн хөдөлмөрийн үнэлэмж жилээс жилд буурч, амьдрал нь улам дордож, дундаас доод давхрага руу шилжихэд хүрлээ. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа мэт боловч ДНБ - д ноогдох эрүүл мэндийн зардал жил бүр буурч ирэв. Эмнэлгийн барилгын 85 хувийг, эмнэлгийн тоног төхөөрөмжийн 70 хувийг шинэчлэх шаардлагатай болжээ. Зах зээлийн нөхцөлд эмнэлгүүд бие дааж ажиллах чадваргүй, үр ашиг муутай үрэлгэн тогтолцоотой хэвээр байна. Эмч, сувилагч бэлтгэж, давтан сургаж буй өнөөгийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх шаардлагатай боллоо. Өнгөрсөн онд батлагдсан “Эрүүл мэндийн тухай” хууль “цоорхой” - той гарав. Эрүүл мэндийн даатгалын хууль одоогийн УИХ – д 3 жилийн нүүр үзсэн ч батлагдсангүй. Уул уурхайн баялагаас орж ирж буй асар их мөнгө яагаад жирийн иргэний амьдралд нялзахгүй, ард иргэдийнхээ эрүүл мэндэд зориулагдахгүй, эмнэлгээ өөд нь татахад зарцуулагдахгүй байна вэ?
Олигархиудаар дүүрсэн УИХ - д та бүхний дуу хоолой, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх цогц, цэгцтэй бодлого үгүйлэгдэж байна. Эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадах төрийн бодлогыг МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМ мөрийн хөтөлбөртөө дэвшүүлж байна.
Монголын сэхээтнүүд, эмч, багш нарын үүсгэн байгуулсан, олигархигүй МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМЫГ дэмжицгээе!
Төрөлх эх орондоо “Иргэний хяналттай төр”-ийг байгуулж, “Иргэддээ тэгш бололцоо”-г олгохын төлөө нэгдэцгээе!
МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМ
1 comments:
How to Use this Tincense vs. Titanium suppressor - ITUNCARD
A small amount ford fiesta titanium of titanium oxide is readily available in the titanium alloys open titanium ingot market. micro hair trimmer This non-proliferous aluminum vs titanium material has a high yield, yield,
Post a Comment